Хүй долоон худагт хурдан морьдын уралдаан наадамчин олны сэтгэлийг хөдөлгөж байна.
Одоогоор азарга уралдахаар шүдлүүлж байгаа ажээ. Нийт 250 азарга бүртгэгдсэн байна. Хурдан хүлгүүд 24 км-ийн газрыг туулах учиртай. Монгол морины гайхамшгийг наадамчин олонд үзүүлж, яах аргагүй бахдаж, шагшихаас аргагүй Шарга азарга энэ жил уралдахгүй ажээ. Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын харъяат Монгол улсын тод манлай уяач Э.Эрдэнэчулууны уясан шарга азарга улсад 6 удаа түрүүлж, моринд хайртай Монгол хүн бүхний аньсагыг чийгтүүлж байсан. Дам сургаар шарга азаргыг Их хурдад сойж байгаа бололтой.
Нэгэнт энэхүү хурдан ажнай маань уралдахгүй болсон тул энэ жил хэний уясан азарга түрүү магнай болох бол гэсэн таамгийг наадамчин олон дэвшүүлж байна.
Харин өнөөдөр үдээс хойш буюу 14.00-16.40 цагийн хооронд их насны морьдын уралдаан болно.
Урьд шөнө хүй долоон худагт бороо орж, газар чийглэсэн байна. Тиймээс өнөөдөр +28 хэмийн халуун болох хэдий ч шороо тоос босохгүй таатай сайхан байгаа ажээ.
Хүй долоон худагт наадмын хуушуураар үйлчлэх 160 шахам гэр байрласан байгаа бөгөөд мөн хүнсний бүтээгдэхүүн зарж борлуулах цэгүүд ч цөөнгүй бий. Өнөөдрөөс эхлэн урлагийн номерууд сонирхуулахаар бэлтгэсэн байгаа.
Наадамчин олон та бүхэн сайхан наадаарай.
М.Жаргал