“Алдар” спорт хорооны дасгалжуулагч Д.Батсайханы зоосон мөнгөний цуглуулгатай танилцлаа. Түүнд 70 гаруй орны 700 орчим зоосон мөнгө бий. Гэртээ үзмэр шиг дэлгэж, зарим хэсгийг нь жаазлан ханандаа өлгөсөн учраас тэдний зочны өрөө багахан хэмжээний музей шиг санагдана. Ирсэн зочид ч олон орны түүхтэй танилцаад гардаг байна.
Учир нь зоосон мөнгө бол тухайн цаг үе, улс төр, нийгмийн байдлын толь нь байдаг. Улс орны удирдагчдын дүрс зурагтай, мөн тавт, аравт, зуут зэргээр ангилсан байдлаас нь цаг үеийн түүхийг нь харж болно. Д.Батсайханы цуглуулгад 1400-1600 оны зоосон мөнгө байгаа нь хамгийн эртний бөгөөд ховор бүтээлд багтаж буй юм. Мөн 1905 оны Монголын зоосон мөнгө хараа булааж байв.
Тухайн үед монгол зоосон дээр удирдагчдын зураг дүрсийг хэвлэдэггүй байсан бөгөөд уйгаржин бичигтэй, цул мөнгөөр давтаж хийснээрээ онцлог байв. Тэрээр “Би спортын буянаар олон орноор явж байсан. Очсон газар бүрээсээ зоос авдаг. Одоогоор их мөнгөөр үнэлэж авсан бүтээл байхгүй ч өөрийнхөө хэмжээнд цуглуулгаа баяжуулж байна” гэв. Мөн түүнд Дархан аварга Г.Өсөхбаярын бэлэглэсэн сонирхолтой түүхтэй хоёр зоос бий.
Нэгэн оны Үндэсний их баяр наадмаар Г.Өсөхбаярыг тавын даваанд гарах гэж байхад нь үзэгчдийн суудлаас нэг эмээ “Заавал түрүүлнэ шүү” хэмээн тавтын зоос өгчээ. Тухайн жилээ Г.Өсөхбаяр түрүүлсэн ч барилдааны дараа зоос өгсөн эмээгээ хайгаад олоогүй байна. Мөн дархан аварга маань Хэрлэнгийн хөдөө аралд болсон барилдаанд тавын даваанд гарахаар дэвээ шаваагаа хийж байхад нь хөл доор нь нэгэн зоосон мөнгө байсныг авчээ.
Ийнхүү бяцхан түүхийг агуулсан хоёр нандин зоосоо Д.Батсайханд бэлэглэжээ. Тэрээр Монгол бөхийн босоо аваргынхаа зоосыг ихэд нандигдан цуглуулгынхаа хойморт залсан байв. Мөн саяхан Монгол Улсад айлчлал хийсэн АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри бөхчүүдэд өөрийн зурагтай зоосоо дурсгал болгон үлдээсэн байна.
Энэ нь зоосон мөнгө цуглуулагчийн хорхойг ихэд хүргэсэн бололтой. Д.Батсайхан “Би тэр зоосыг өөрийнх нь гараас авах юм сан гэж их бодсон. Гэхдээ чадаагүй. Одоо өөр хүнээс ч хамаагүй олж авах юмсан” гэж байв. Ийнхүү зоосон мөнгөний арвин цуглуулгатай, түүндээ чин сэтгэлээ өгсөн нэгэн эрхэмтэй уулзлаа. Түүний цуглуулгадаа хандах хандлагаас үнэн хийгээд цагаахан “шунал” мэдрэгдэж байв.
Т.Батсайхан