Тангараг өргөсөн төрийн хүн атлаа худал хэлж, хууль, хяналтын салбарт мөр зэрэгцэн яваа нөхрөө хэвлэл мэдээллийн хэрэгслээр гүтгэж, гүжирдсэн ичмээр үйл явдал сүүлийн үед элбэг тохиолдох боллоо. Саяхан л гэхэд Улсын Ерөнхий прокурорын Мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хэлтсийн дарга Н.Болд АТГ-ын дарга Ч.Сангарагчааг олны өмнө бүдүүлгээр гүтгэснийг өнөөдөр бид баримтаар нотлохоор шийдэв. Өөрөөр хэлбэл АТГ-ын дарга Ч.Сангарагчаа “Манайхаар шалгагдсан эрүүгийн хариуцлага хүлээлгэх ёстой хүмүүсийн хэргийг хэрэгсэхгүй болгоод байна. Одоогоор шалгагдаж байгаа төрийн өндөр албан тушаалтнуудтай холбоотой авлигын хэргүүдийг прокурор хэрэгсэхгүй болгож эхэлсэн. Хэргүүдийг хэрэгсэхгүй болгох чиглэл, үүргийг ч прокурорын байгууллагаас өгч байгаа. Тухайлбал УИХ-ын гишүүн Л.Гүндалайн холбогдсон хэргийг хэрэгсэхгүй болго гэсэн үүрэг, чиглэлийг прокурор өгсөн” гэсэн мэдээллийг хэвлэлийнхэнд өгсний маргааш буюу өнгөрсөн зургадугаар сарын 29-нд УЕПГ-ын Мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хэлтсийн дарга Н.Болд хариу мэдэгдэл хийсэн юм.
Н.Болд сэтгүүлчдэд хандан “АТГ-ын дарга Ч.Сангарагчаа нь ор үндэсгүй мэдээллийг олон нийтэд тарааж, Прокурорын байгууллагаас зарим нэг хэргийг хэрэгсэхгүй болгох үүрэг өгч, дарамталсан талаар ярьсан байна. Эрүүгийн хэргийг мөрдөн байцаалтын шатанд хэрэгсэхгүй болгох эрх прокурорын байгууллагад байдаг. Ийм байтал АТГ-ын даргад үүрэг өгч яах юм. Тиймээс үүрэг, чиглэл өгсөн байх ямар ч үндэслэлгүй. УИХ-ын гишүүн Л.Гүндалайн хэргийг нэлээд хугацааны өмнө түдгэлзүүлсэн. Эрүүгийн байцаан шийтгэх үйл ажиллагаа хийгдээгүй. Энэ асуудал дээр зөвхөн прокурор шийдвэр гаргах эрхтэй атал АТГ-ын даргад хэргийг хэрэгсэхгүй болгох үүрэг өгнө гэдэг ор үндэсгүй зүйл. Ийм гүжирдлэг тараан прокурорын байгууллагын нэр хүндийг унагасан Ч.Сангарагчаа хариуцлага хүлээх ёстой. Прокурорын байгууллага аливаа албан тушаалтнуудын хууль бус үйл ажиллагааг өөгшүүлэхгүй, зохих ёсоор нь шалгаж, хариуцлага тооцох болно” гэж ярьсан юм. Нэг ёсондоо УЕП буюу прокурорын байгууллага ямар ч гэмт хэрэгтний хэргийг хэрэгсэхгүй болго гэж үүрэгдээгүй, Ч.Сангарагчаа прокурорын байгууллагыг гүжирдлээ гэсэн утгатай зүйлийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан ард түмэнд хүргэсэн. Тэгвэл бидэнд олдсон баримт Ч.Сангарагчаа хэн нэгнийг бус харин Н.Болд хэмээх албан тушаалтан Ч.Сангарагчааг гүжирдсэн болохыг нотолж байна.
Нийслэлийн прокурорын газрын орлогч, хууль цаазын итгэмжит зөвлөх Ү.Содномцогийн гарын үсэг бүхий энэхүү албан бичигийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн дарга Э.Амарбатад хаяглажээ. 2010 оны зургадугаар сарын 16-ны өдөр илгээсэн уг албан бичиг /шаардлагад/ “Эрүүгийн хуулийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн тухайд, ангиллын хувьд хүндэвтэр гэмт хэрэгт хамаарч байна. Хэрэв яллагдагч этгээд нь өөрт холбогдсон хэргийн гэм бурууг сайн дурын үндсэн дээр хүлээн зөвшөөрсөн нөхцөлд холбогдох хэргийг 2009 оны долдугаар сарын 09-ний өдрийн Монгол Улсын Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгох боломжтой тул энэ талаар Л.Гүндалайгаас түүнд сонсгосон ялын дагуу байцаалт авч, асуудлыг хуулийн дагуу шийдвэрлэх нь зүйтэй” гэсэн байв.
УИХ-ын гишүүн Л.Гүндалай нь өөрийн хийсэн буруутай асуудлаар гэм буруугийн тухайд маргахгүй тул Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн санаачилсан Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулан шийдвэрлүүлэх тухай хүсэлтээ өмнө нь Нийслэлийн прокурорын газарт өгсөн байжээ. Түүний тэрхүү хүсэлт дээр үндэслэн Нийслэлийн прокурорын газраас Л.Гүндалай гишүүний хэргийг Өршөөлд хамруулан, хэрэгсэхгүй болгох боломжтой гэсэн утга бүхий албан бичгийг АТГ-т хүргүүлсэн байна.
Л.Гүндалай гишүүн Нийслэлийн прокурорын газарт өгсөн хүсэлтдээ “Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс надад холбогдуулан шалгаж байгаа эрүүгийн хэргээс Эрүүгийн хуулийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт зааснаар ял сонсгосон хэргийн гэм буруугийн асуудлаар маргахгүй тул 2009 оны долдугаар сарын 09-ний өдрийн Монгол Улсын өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулан шийдвэрлүүлэх, мөн энэ хэрэгт Тайвань улсын Тайпей хотын яаралтай түргэн тусламжийн төвд ашиглагдаж байгаад 2006 оны зургадугаар сард Эрүүл мэндийн байгууллагад хандивласан /уг авто машинуудыг Л.Гүндалай Эрүүл мэндийн сайдаар ажиллаж байхдаа өөрийн эзэмшлийн, хувийн компанидаа авч, төрийн байгууллагуудад худалдсан/ 10 ширхэг автомашиныг 2007 онд мөрдөн байцаалтын явцад захиран зарцуулах эрхийг хязгаарласан. Одоо уг автомашинуудын эд ангиуд нь зэвэрч муудаж байгаа тул дээрх хэргийг хүчингүй болгож өгнө үү” гэсэн байжээ.
Энэ бүгдээс үзэхэд өнөөдрийг хүртэл хэрэг хийгээгүй гэж мэлзээд байдаг УИХ-ын гишүүн Л.Гүндалай өөрийн гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрсөн төдийгүй Өршөөлийн хуульд хамрагдчих санаатай үзээд байгаа аж.
Л.Гүндалайг мөн Эрүүгийн хуулийн 150.3-т зааснаар яллагдагчаар татсан байдаг. Хуулиндаа бол энэхүү зүйл анги нь Өршөөлийн хуульд хамрагдах ёсгүй, хаалттай зүйл анги юм байна. Гэсэн ч Л.Гүндалай гишүүн ямар нэгэн аргаар өөрийн хэргээ хэрэгсэхгүй болгуулахаар Прокурорын байгууллагынхныг хөдөлгөж эхэлжээ. Түүгээр ч барахгүй Л.Гүндалайтай холбоотой хэргийг сэргээн шалгаж, өгөгдсөн чиглэлийн дагуу мөрдөн байцаах ажиллагаа явуулах хугацааг зургадугаар сарын 15-наас долдугаар сарын 15-ны өдрийг хүртэл 30 хоногоор тогтоож өгсөн байна. Тэгэхээр Л.Гүндалай гишүүний хэрэг Улсын их баяр наадам өндөрлөхтэй зэрэгцээд дуусгавар болж магадгүй нь.
Манай хуулийн байгууллагуудын хооронд болсон үйл явдлыг үнэн мөнөөр нь өгүүлэхэд ийм байгаа хэдий ч УЕП-ын Мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хэлтсийн дарга Н.Болд АТГ-ын дарга Ч.Сангарагчаагийн мэдэгдлийг худал хэмээн үгүйсгэж, ард түмний толгойг эргүүлсэн шалтгаан нь ойлгомжтой болж байна. Хар хүний өмнөөс шар хүн гэгчээр Прокурорын байгууллагын удирдлагуудынхаа урдуур орж, нүүрээ улалзуулан худал хэлсэн түүнд үүнээс хойш ард түмэн итгэж чадах болов уу.
Сүүлийн нэг жил гаруйн хугацаанд улстөрийн зорилготой хэсэг бүлэг хүн Авлигатай тэмцэх байгууллагын удирдлагыг өөрчлөхөөр санаархан, янз бүрээр өдөөн хатгаж, бүр үүрэг чиглэл хүртэл өгч, хараат бус бие даасан байдлыг алдагдуулж байгаа нь тангараг өргөсөн албан хаагч, төрд үнэнчээр зүтгэсэн албан тушаалтнуудыг гутаан доромжилж буй хэрэг.
Монгол Улсын төлөө үнэнчээр зүтгэхээ тангараглан, төрдөө тангараг өргөсөн хуулийн байгууллагын албан тушаалтнууд хэл амаа олохгүй бол энэ улс эх орны хөгжлийн тухай яриад ч хэрэггүй юм даа
С.Бэлэгмаа /Өглөөний сонин/