gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     22
  • Зурхай
     5.29
  • Валютын ханш
    $ | 3574₮
Цаг агаар
 22
Зурхай
 5.29
Валютын ханш
$ | 3574₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 22
Зурхай
 5.29
Валютын ханш
$ | 3574₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Түүхийн эсрэг зарлаагүй дайн

2010-07-09
0
Twitter logo
0
Twitter logo
2010-07-09
Түүхийн эсрэг зарлаагүй дайн
-Монголын түүх мөхлийн ирмэгт-

Их Чингис хаан 800-гаад жилийн тэртээ алтан аргамжааг нь эрчлэн зангидсан Монгол төрийнхөө хойморт, Монгол хэмээх мөнх галын орныхоо голт зүрхнээс үр хойчоо тольдон сууж байна. Ташуур дохихын төдийд морьт цэрэг түрхрэн хөдөлж тэнгэрийн хаяа, газрын савслага хүрэх дайдыг нумын хөвчин дор бөхийлгөсөн их түүхийн гал голомтондоо Монголчууд эзэн хаанаа эргэн залаад хорин жил өнгөрчээ. Хуурай газрын хамгийн том газар нутгийг хамарсан Монголын эзэнт гүрэн, Монголчуудад өнөөгийн шинэ ертөнцийг үндэслэсэн гэдэг алдар хүндийг дэлхий дахин олгодог билээ.

Хүн төрөлхтний түүхэнд Монголчуудын оруулсан үнэт хувь нэмэр, Монгол хэв ёс нь дипломат горим, чөлөөт худалдаа, шашин, олон ургальч үзлийг үл алагчлах зэргээр өнөө цагийн хэм хэмжээний үндэс тулгуур болж, морин туурайгаар тамгалсан чөлөөт ертөнцийн соёл, мэдээлэл, технологийн их солилцоо хөгжсөөр энэ цагийг бүтээсэн юм. Монголчууд цөөхөн боловч дэлхийн түүхийг бүтээгчид гэж Египетийн Хосни Мубарак, Японы Коизүми, Оросын Путин, Ромын Пап нарын зэрэг дэлхийн удирдагчдын ирүүлсэн бичиг захидал, аугаа сартваахи түүхчдийн тэмдэглэл сурвалжууд тамгалан нотолно.

Үлгэр домог үнэн болж биелдэг Монголын тал хээр нутаг нууцаа нээсээр л байна. Мөнх тэнгэр өөд тэмүүлсэн мөнх галын тахилгатай орон 21 дүгээр зууны эрчим хүч, илч дулааны эх үүсвэрийг хөрсөн дороо нээсээр байхын сацуу их түүхийн нугачааг туулсаар Монголчууд дэлхийн тавцанд эргэн гарч ирж байна. Илч дулаан, галын төлөөх тэмцэл бол хүн төрөлхтний түүх. Америк цэргүүд Арабын элсэн цөлд зөвхөн ардчиллын төлөө ясаа тавьдаггүй. Газрын тосны төлөөх, эрчим хүч, энергийг хянах эдийн засгийн өрсөлдөөнд эрсдэн унадаг юм. Дэлхийн нефтийн савны ёроол харагдаж эхлээд байна. Нефтийн нөөц хомсдох тусам нүүрсий үнэ цэнэ өссөөр байгаа юм. Дэлхийд үйлдвэрлэж байгаа цахилгааны 41 хувийг нүүрснээс гарган авч байгаа үзүүлэлт цаашид ч өснө. Мөнхгалын орны үүц баялаг нээгдсээр л байна.

Энэ газар нутгаас эхэлсэн Хүннү, Түрэг, Чингис хааны Монголчуудын нүүдэл хүн төрөлхтний түүхийг бүтээсэн шиг агуу их түүх ахин төрнө. Гагцхүү өчигдөргүй өнөөдөр гэж үгүй. Эд баялаг хураахын тулд өнгөрсөн үе рүүгээ буудаж, орчин цагийн техник унасан толгойгүй хүмүүс түүх, археологийн дурсгалт зүйлсийг сүйтгэн, өвөг дээдсийн булш бунхныг тонон дээрэмдсээр байна. Улаанбаатараас хагас зуун бээрийн зайд Налайх дүүргийн зүүхэн талд Зуунмод хэмээх газар бий. Гурван зуун жилийн өмнө Галдан Бошигтын цэрэг Манжийн илт давуу хүчтэй эрслэн тулж, Зүүн гарын мянга мянган баатар, домогт Ану хатан амь эрсдсэн түүхт энэ газар өнөөдөр байдаг л нэг элсний каръер. Элсний ширхэг бүрт нь тусгаар тогтнолын төлөөх цус шингэсэн түүхийг зөөж байгаа нь энэ.

Булган аймгийн Дашинчилэн сумын нутаг, Чин толгой хэмээх газарт цагийн уртыг давж үлдсэн Хятаны үеийн хэрэмт хот бидний үед хүрч ирсэн боловч зам тавьсан Хятадын компани тэсэлж орхив. Хятад ажилчны хөх хувцсан дээрх шороо тоосноос хэрэмт хотын үртсийг хайгаад олохгүй. Эксковатор хөлөглөсөн хятад жолооч эртний булшнаас гарсан хүний ясыг төмөр гинжээр дайруулан буталж, замын доогуур дэвссэн учир өвөг дээдсийнхээ үйрсэн ясан дээг үүр өнөөдрийн үр хойч нь машин тэргээрээ гишгэлж явна. Дэлхийд анхны дархан цаазат Богд уул, төрийн тусгай хамгаалалттай Их тэнгэрт он цагийг туулсан эртний хадны бичээс бий. Хэн нэгэн нь “I LOVE” эмтлэн зураад хадны бичээсийг баллаж сохолсон байна.

Хүннүгийн үеийн ваарыг зуун саяар зарна гэсэн зар зурагтаар хээвнэг урсаж, эмзэглэж ухамсарласан иргэн, сонины сэтгүүлчтэй нийлж тагнуулынханд хэлж амжив. Хэлж амжсан нь нэг хоёр, мэдээлж мэдэгдсэн нь тавь, хилээр гарсан, тонож сүйтгэсэн талаарх баримжаа тоо ч алга байна. Архангай, Хотонт сум, Эргэнэ бууц, Сүүл толгойд булш ухаж сүйтгэсэн. Батцэнгэл сум, Хөрөөгийн үзүүрийн хадны зураг дээр нэмж дүрс сийлэн, заримыг нь ховхлон авч явсан. Хайрхан сумын нутаг дахь язгууртны булшийг ухаж устгасан. Баян-Өлгийн Цэнгэл сум, Могойтын рашааны хүн чулууг буудаж, хиргисүүрүүдийг тоносон. Баянхонгор аймгийн Баянлиг сум, Цагаан агуйн чулуун зэвсгийн үеийн сууринг ухаж сүйтгэсэн.

Булган аймгийн Тэшиг сум, Айраг нуурын эрэгт булш тоносон. Цогтын цагаан байшингийн тоосгыг зөөсөөр байна. Увс, Бөхмөрөн сум. Ачит нуурын гэрэлт хөшөөг хулгайлсан. Хөвсгөлийн Ринченлхүмбэ сумын нутаг, Чөдрийн дөрөө хэмээх газарт буган хөшөөний тахилын байгууламж, хиргисүүрүүдийг тонон дээрэмдсэн. Хэнтийн Дэлгэрхаан. Хэрлэнбаян-Улаан уулын язгууртны булш, Дулааны хиргисүүрийг малтан сүйтгэсэн. Өмнөговь язгууртны булшийг шатаасан....Археологийн асар их олдвор хөрсөн дээрээ ч хэвлийдээ ч агуулснаараа алдарт П.Козловыг бишрүүлсэн Монголын нутгийн өнцөг булан бүрд түүхийн эсрэг гэмт хэрэг гарч байна. Адал балмад баримт нотолгоо ар араасаа хөвөрч, түүхийн дурсгал нууцаа тайлалг үй сүйтгэгдэн хорогдсоор л...

Орчин цагийн аварга техник, тэсэлж дэлбэлэх бодисоор зэвсэглэсэн түүхийн эсрэг өдүүлсэн терроризм өвөг дээдсийн ясыг өндөлзүүлэх юу ч биш, бүр үйрүүлэн буталж, тэсэлж дэлбэлэхийн хэрээр бид ч хэн гэдгээ мартсаар л байх болно. Авдран дахь алтыг нь авахдаа хоймор дахь шүтээнийг өшиглөж, бурхан шүтээнийг нулимаад байгаа түүхийн эсрэг гэм нэн олон ч, зэм гэгч нь үгүй. Соёлын өвийн тухай хуулинд газрын хэвлийг ашиглах явцад түүх археологийн дурсгал илэрвэл төрийн захиргааны байгууллагад мэдэгдэх, хөрөнгө мөнгөө гарган хайгуул судалгаа хийлгэх заалттай. Ашиглалт, хайгуулын 4500 гаруй зөвшөөрөл бичиж өгснөөс бидний өчигдрийг хүндэтгэж, үүх түүхийн өмнө мэхийсэн, хуулийг сахин биелүүлж, хөрөнгө мөнгө гаргасан тохиолдол тоолбол ердөө тавин удаагаас хэтрэхгүй байна.

Өмнөговийн Цогтцэций сум, Тавантолгойн Ухаахудаг дахь ашиглалтын “Энержи ресурс” компани археологийн дурсгал илэрсэн тул гурван удаа археологийн малтлага, судалгаа ЗАРЛААГҮЙ ДАЙН хийлгэжээ. Археологич Ч.Амартүвшин, Ц.Амгалант өгс нарын зэрэг эрдэмтэд гурван удаагийн малтлагаар 116 дурсгал илрүүлсэн байна. Муу нэртэй, луу данстай “Айвенхоу Майнз” арван гурван удаа археологийн малтлага шинжилгээ хийлгэсэн баримт байгаа юм. Архангайн Хашаат сум хүртэлх 46 км автозам тавих явцад хайгуул, малтлага хийлгэж, хүрэл зэвсгийн үеийн дөрвөлжин, хотын туурь нэг, зэл чулуу, суваг тус бүр дөрвийг илрүүлжээ. Түүхийн өмнө хүндэтгэн мэхийсэн, хөрөнгө санхүү гаргаж, сэтгэл зүрхнээсээ хандсан, нийгмийн хариуцлагатай компани тоолбол гарын арван хуруунд багтана. Өвөрхангай Уянга сумын Өлтийн алтны уурхайд хэдий үед хамаарах нь тодорхойг үй яс гарахад булдозероор тэгшилж хаясан мэтийн гэмт үйлдэл тоолох, мэдэх аргагүй олон байна.

Тэгсэн атлаа хуулиар хүлээсэн үүргээ биелүүлснийг нь Монголын эсрэг гэж харааж зүхнэ, түүх рүү нулимсных нь толгойг илнэ. Харцаасаа хаанаа хүртэл хуулийн дор амьдардаг хэв ёсыг тогтоож байсан Монголын хууль өнөөдөр эрээн цаас. Зууны ерэн хувьд нь зам тавих, нүүрс олзворлох, элс зөөх явцад унци, тонн, кг-аар савлаж үнэлж болдоггүй археологийн дурсгалын хэрхсэн тухай мэдээлэл алга. Үндсэн хууль дахь “Монголын ард түмний түүх, соёлын дурсгалт зүйл, шинжлэх ухаан, оюуны өв төрийн хамгаалалтад байна” гэсэн заалт хэвээрээ, өв соёл мөхлийн ирмэгт очлоо. Соёлын өвийн тухай хуулийн 17-гийн 10-т “Хот суурин, барилга байгууламж барих, шинээр зам тавих, усан цахилгаан станц байгуулах, ашигт малтмалын хайгуул хийлгэх, ашиглах зэрэг аж ахуйн үйл ажиллагаа явуулахад газар олгоход түүх, археологийн мэргэжлийн байгууллагаар урьдчилан хайгуул судалгаа хийлгэж зөвш өөрөл авна” гэж заасны бодит амьдрал дээрх хэрэгжилт арван хувьд нь ч хүрдэгг үй.

Барилга барихад 96 гарын үсэг нэхдэг хүнд сурталтай мөртлөө түүхийн дурсгалын талаарх ганц мутар шаарддаггүй. Талбай дээр нь хиргисүүр булш, дурсгалт зүйлс илэрсэн бол мэдэгдэх эсэх нь сайн дурын хэрэг, хайгуул судалгаа хийх бол хөрөнгө мөнгийг нь даах учир компани, хувь хүний хүсэл сонирхол, ухамсраас хамаардаг хууль хэрэгжихгүй байна. Байгаль орчны үнэлгээний компаниуд археологи, түүхийн шинжлэх ухааны өмнөөс харанхуй буудаж бичиг шийтгэн олгодог хуулийн цоорхойгоор үнэ цэнэт дурсгал гоожин алга болсоор байгаа юм. Соёлын өвийн менежмент гэгч бүхэл бүтэн ойлголт түүхээ хүндэтгэдэг, хууль нь хэрэгждэг улс орнуудад ердийн дүрэм журам болчихоод байна. Японд тамхины мухлаг босгох зөвшөөрөл авахад хүртэл заавал бүрдүүлдэг бичиг баримтад түүх археологийн үнэлгээ, түүнийг заавал хийлгэсэн байхаар хуульчилжээ.

Канад, Австрали, Чили зэрэг хариуцлагатай уул уурхай хөгжсөн газарт түүхийн эсрэг гэмт хэрэг хатуу чанд хориотой. Ашиглалтын талбайд археологийн олдвор илэрвэл дур нь хүрвэл мэдэгддэг, дургүй нь хүрвэл дэлбэлж орхидог Монгол хуулийн заалт хүчгүй байна. Шийтгэлийн хамгийн хатуу нь 250 мянган төгрөгийн торгууль. Үнэлж баршгүй түүхийн дурсгалыг сүйтгэсний төлөөс хоёр зуун долларт ч хүрдэггүй. Ашигт малтмалын тухай хуульд лиценз олгохдоо заавал археологийн дүгнэлт урьтан авдаг нэмэлт өөрчлөлт оруулбал түүхийг хамгаалах бамбай болно. Түүхийн дурсгалыг устгасан, илэрц олдоцыг нь хав дарсан, хөрөнгө мөнгө гаргаагүй тухайн газарт аж ахуй эрхлэхийг нь зогсоодог хуулийн хөшүүрэг дутагдаж байна. Нэг мөр хуульчлан шийдэхгүй бол “Энержи ресурс” шиг хуруу дарам цөөхөн компанийн засаглалын сайн жишээнд найдаж суух Монголын түүх мөхсөөр л байх болно.

Соёлын өвийн үнэлгээний тухай хуулийг санаачлан батлахгүй бол алдагдсан дурсгал нэг тэрбумын үнэтэй юу, нэг долларын ханштай юу гэдгийг хэн ч тогтоохгүй, түүхийн эсрэг гэмтнүүд дээрэм тонуулаа санаа амар үргэлжлүүлнэ. Уул уурхай, дэд бүтцийн төслүүдээс олох, үнэлэн тоолж болох эдийн засгийн ашгаар үнэ цэнэ нь хязгааргүй үүх түүхээ устгаж, өв соёлоо гээсний өртөг төлбөрийг нөхөх боломжгүй билээ. Хэн гэдгээ мартсан бол эдээр баян байгаад ч яах билээ. Баялгийн хараал тэр болно.

Д.Болд

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан