gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     32
  • Зурхай
     7.21
  • Валютын ханш
    $ | 3584₮
Цаг агаар
 32
Зурхай
 7.21
Валютын ханш
$ | 3584₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 32
Зурхай
 7.21
Валютын ханш
$ | 3584₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Усгүй болох аюул Улаанбаатарчуудыг отож байна

Нийгэм
2010-07-08
0
Twitter logo
0
Twitter logo
Нийгэм
2010-07-08
-Туулыг хамгаалах эсвэл хатаах нь биднээс л шалтгаална-

Хөвөөнд нь нийслэл Улаанбаатар 360 гаруй жил оршиж буй Туул гол биднээс аврал эрэн байх шиг, нүд халтирам болжээ. Сая гаруй хүн амтай хотын муу муухай, хэцүү бүхнийг энэ гол үүрч байна. Усны хийгээд ай савынх нь газрын бохирдол, орчны сүйтгэл хэрээс хэтэрчээ.

Харамсалтай нь Туулыг хамгаалах, усны бохирдол, эргэн тойрных нь байгалийг сүйтгэх явдлыг таслан зогсооход сэтгэл дутаж байна. Нэг үгээр энэ нь зөвхөн мэргэжлийн хяналтын байгууллага эсвэл байгалиа гэсэн ганц нэгний хийх ёстой, тэдний л үүрэг мэтээр ханддаг нийслэлчүүд Туулын урсгалыг боомилоход хувь нэмрээ оруулсаар өдий хүрчээ. Тэр дундаа энэ голын хөвөөнд хашаа хатгаж, газар төнхөж барилга байшин босгохдоо усны амин судлуудыг тасалж буй хөрөнгө бэлтэй хүмүүсийн балаг эргээд юугаар ч нөхөшгүй хохирол учруулсаар.

Усны бохирдол өдрөөр биш цагаар нэмэгдсээр
Туул голын усны бохирдлын гол буруутнаар төв цэвэрлэх болон "Харгиа" цэвэрлэх байгууламж, бас арьс ширний үйлдвэрүүд "тодроод" буй. Үүнийг мэргэжлийн байгууллагын олон удаагийн шинжилгээний дүгнэлт ч баталдаг. Тухайлбал, Туул голд төв цэвэрлэх байгууламжийн хаягдал ус нийлдэг хэсгээс эхлэн Төв аймгийн Алтанбулаг сумаас доош 60 км хүртэл шинжилгээ хийхэд жилийн аль ч улиралд ус бохирдолттой гардаг байна. Үзүүлэлтийн хувьд 4-5 зэрэгтэй буюу их бохирдолттой гэж шинжилгээний дүн харуулдаг.

Өнгөрсөн онд гэхэд л Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг Уу булангаас Алтанбулаг сумын гүүр хүртэл Туул голын найман цэгээс дээж авч, нян судлалын 20-23 үзүүлэлтээр шинжилсэн байдаг. Дүн нь сэтгэл түгшээхээр. Тодруулбал, нянгийн тоо байх ёстой хэмжээнээс Налайх орчимд долоо, Туул голын доод хэсгээр 47-70, гэдэсний савханцрын тоо 10-100 дахин их, Алтанбулаг сумын орчим эмгэг төрөгч нян салмонела илэрчээ. Бас гадаргын усны чанарын үзүүлэлттэй харьцуулахад усны исэлдэх чанар Туул голын доод хэсэгт нормоос 4-6, бусад хэсгээр 2-3 дахин их байж.

Мөн аммиакийн доод хэсгээр тав, бусад зэргээр гурав, исэлдэх чанар доод хэсэгт гуравдугаар зэргийн бохирдолттой ангилалд багтжээ. Харин хар тугалга, зэс, цайр, кадми, хром зэрэг хүнд металлын агууламж ихсээгүй байсан гэнэ. Энэ бол тавдугаар сарын шинжилгээний үзүүлэлт. Үүнээс хоёр сарын дараах шинжилгээгээр голын аль ч хэсэгт нянгийн бохирдол маш их буюу 5-6 дугаар зэрэгтэй гарсан байдаг. Тэгвэл есдүгээр сард авсан шинжилгээгээр Налайх, Сонгины орчим нянгийн бохирдол 22-240, гэдэсний савханцрын тоо 20-40 дахин ихэсчээ. Бас усны хатуулаг, эрдэсжилт голын доод хэсэгт 1-2 дахин их, аммони нэгдлүүд хаанаас л бол хаанаас илэрч байж. Дээрх гурван удаагийн шинжилгээний үзүүлэлтүүд Туул голын усны бохирдол хэрээс хэтэрсний нотолгоо.

Дуунд хүртэл мөнхөрсөн хатан Туулыг ийм болгосон нөхдүүд тэгээд хариуцлага хүлээсэн үү. Ус
бохирдуулдаг төхөөрөмжөө шинэчилсэн үү гэвэл үгүй. Цэвэрлэх байгууламж, арьс шир, өлөн, ноос ноолуур боловсруулах үйлдвэрүүд өнөөх л хортой хаягдлаа нийлүүлж, компаниуд, хүмүүс хогон овоо босгож, ай савынх нь элс, хайргыг машин машинаар нь ачиж, хөвөөнд нь өндөр барилгууд босч, сүүлдээ бүр урсгалыг нь тасалж эхэллээ. Улаанбаатарын оршин суугчид Туулын уснаас уудаггүй байж магад. Гэхдээ Төв аймгийн дурдагдсан сумдын хүн, мал яалт ч үгүй ундаалж буй. Нян, элдэв бодисоор бохирдсон ус ууж байсан малын махыг нийслэлчүүд зооглож байгаа. Тэгэхээр Туулын уснаас би ямар уух биш гэж хүйтэн сэтгэлээр хандаж болохгүй байгаа биз, Улаанбаатарчууд аа.

Яг энэ мөчөөс эхлээд Туул голоо хамгаалъя. Өнөөдөр Улаанбаатарт 30 гаруй төрлийн химийн хорт бодис хэрэглэдэг арьс шир, өлөн, ноос ноолуур боловсруулах үйлдвэр үйл ажиллагаа явуулж, төв цэвэрлэх байгууламжид химийн бодистой ус нийлүүлж буй. Баримт дурдахад, шинжилгээнд хамрагдсан үйлдвэрүүдийн 70-80 хувь нь нормоос 5-8 дахин их бохирдолтой усыг төвлөрсөн сүлжээнд нийлүүлдэг байна. Ийнхүү арьс шир, ноос боловсруулах үйлдвэрүүдээс үүдэлтэй цэвэрлэх байгууламжийн асуудлыг харамсалтай нь өнөө хэр бүрэн шийдвэрлэж чадаагүй л байна. Уг нь "Харгиа"-гийн зөрчлийг бүр 2003 онд л илрүүлж, албан шаардлага өгч байсан юм билээ. Дараа нь цэвэрлэх байгууламж, үйлдвэрүүдийн үйл ажиллагааг түр зогсоох хүртэл арга хэмжээ авсан. Гэвч байдал өөрчлөгдсөнгүй.

Нийслэлд үйлдвэрийн болон ахуйн гаралтай хаягдал бохир ус цэвэрлэх томоохон 12 цэвэрлэх байгууламжаас хамгийн их асуудалтай нь төв болон "Харгиа" хэвээр. Нийт цэвэрлэх байгууламжийн хоногт хаядаг 160-170 мянган шоо метр бохир усны 90 орчим хувь буюу 140-160 мянгыг зөвхөн төв цэвэрлэх байгууламж цэвэрлэдэг гэхээр тоног төхөөрөмжид нь анхаарахаас өөр аргагүй байгаа биз. Эсвэл урьдчилан цэвэрлэх шинэ байгууламж барих шаардлагатай гэж мэргэжлийн хүмүүс үздэг. Уг нь энэ талаар Чехийн талтай гэрээ хэлэлцээ байгуулж, гарын үсэг зурсан ч ажил өнөө хэр урагшлаагүй гэдэг юм билээ. Нөгөөтэйгүүр малын гаралтай түүхий эд боловсруулахдаа химийн олон төрлийн бодис хэрэглэдэг үйлдвэрүүдийг хотынхоо төвд байлгах шаардлага тэгтлээ хоолойд тулсан гэж үү. Тэдгээр үйлдвэрийг, хотоос зайдуу нүүлгэж, дэд бүтцийг шийдвэрлэх нь Туул гол хатаж ширгэсний дараа гаргах зардал, хохирлын дэргэд харьцуулшгүй өчүүхэн гэдгийг үгүйсгэхгүй байх. Тэгээд ч хотынхоо төвд малын гаралтай түүхий эдийг химийн бодисоор "зодож" боловсруулдаг улс орон манайхаас өөр байхгүй биз.

Хотоо нүүлгэх үү эсвэл хэдэн барилга нураах уу

Нийслэл хотын цэвэр усны эх үүсвэр бол Туул гол. Ай сав дагуу нь байрлах цэвэр усны байгууламжуудаар дамжуулж бидний уух усны хэрэгцээг хангадаг. Гэвч сүүлийн жилүүдэд голын эрэгт орон сууцны хорооллууд "багшрах" болсноор мөдхөн уух усны эрэлд хатах аюул тулгарчээ. Тэгэхээр Туул голыг тун ч аймшигтай байдалд хүргэсэн буруутнууд нь цэвэрлэх байгууламж, үйлдвэрүүдээр дуусахгүй гэдэг илэрхий зүйл. Ашиг хөөж, ай савыг нь сүйтгэсэн компаниуд, хууль зөрчиж газар олгосон эрх мэдэлтнүүд буруутай.

Одоо ч Туул голын ойр орчимд дэл сул газар хайсан, байвал бушуухан хашаа хатгаад барилгын ажлаа эхлүүлж буй олон компани байна. Бүр хашаандаа хайрга олборлодог зөрчил ч тоймгүй. Ингэж зөвхөн өөрийгөө л бодсон, мөнгө хөөсөн хүйтэн сэтгэлтнүүдийн гарт Туул гол сүйтгэгдэж, урсгал нь өдөр өдрөөр татарсаар байна.

Тиймээс Туул голын сав газрын зөвлөлийг яаралтай байгуулж, онцгой болон хамгаалалтын бүсэд нь үйл ажиллагаа явуулж буй байгууллага, аж ахуйн нэгжүүдийг үе шаттай албадан нүүлгэх цаг болж. Байгаль орчин, аялал жуулчлал, Эрүүл мэндийн сайдын 2009 оны 51/75 тоот хамтарсан тушаалаар баталсан "Усан сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүсийн дэглэм"-д энэ тухай заасан байгаа. Тэгээд ч тушаал шийдвэрийг хэрэгжүүлэх гэж гаргадаг шүү дээ. Нэгэнт барилга барьчихсан, нүүлгэж чадахгүй гэж бодож байгаа хууль зөрчигчдийн эндүүрлийг ингэж л арилгах ёстой.
 
Түүнээс биш хууль, тушаал гаргаад хэрэгжүүлж чадахгүй бэлгэдлийн чанартай болгочихвол төрийн нэр хүнд улам л унана. Ер нь тэгээд ирээдүйгээ бодсон ч Туул голын асуудалд төр төмөр нүүрээ гаргах ёстой юм. Эс бөгөөс цэвэр усны эх үүсвэргүй болсон цагтаа хотоо нүүлгэхээс аргагүйд хүрч мэдэх нь. Товчхондоо, өнөөдөр хуулийг гууль болгож голын эрэгт барьсан хэдэн барилга, байгууламжийг нүүлгэх үү эсвэл маргааш хуй хотоороо нүүх үү гэдэг сонголт тулгараад байна.

А.Элбэрэлт

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан