Маргааш нийслэлийн засаг даргын захирагчийн ажлын алба, хот нийтийн аж ахуйн хэлтсээс нийслэл даяар цэцгийн баяр зохион байгуулах гэж байна. Энэ талаар хот нийтийн аж ахуйн хэлтсийн дарга Ц.Тунгалагаас тодруулсан юм.
-Маргааш болох цэцгийн баярын талаарх ерөнхий мэдээллийг өгөхгүй юу?
-Нийслэлийн засаг даргын захирамжаар Улаанбаатар хотод дүүрэг бүр цэцгийн мандал барьж нийслэлд цэцгийн баяр хийх гэж байна. Дүүргүүд өөрийн нутаг дэвсгэр дээр байршил сонгож аван тухайн байршил дээрээ тодорхой нэгэн сэдвээр, утга агуулга зохиомжтой цэцгийн мандал байгуулах юм.
-Дүүргүүд сэдвээ сонгосон уу?
-Бүх дүүргүүд цэцгийн мандлын сэдвээ тодорхойлсон. Тухайлбал Баянгол дүүрэг дэлхийн хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн болж байгааг тохиолдуулан тухайн утга санаагаар цэцгийн мандал барихаар шийдсэн байна. Энэ үеэр худалдаа үйлчилгээ, үзэсгэлэн, урлаг соёлын арга хэмжээ зохион байгуулах юм.
Чингэлтэй дүүргийн хувьд "Асашёрюүгийн цэцэрлэгт хүрээлэн"-г сонгож авсан. Энэ цэцэрлэгт хүрээлэнд "Тусгаар тогтнол" гэсэн сэдвээр цэцгийн мандал байгуулахаар болсон. Тус дүүргийн цэцэрлэгт хүрээлэн соёмбо хэлбэртэй ч юм уу, төрийн далбааны хэв загвартай баригдана.
Харин Баянзүрх дүүрэг Зүүн дөрвөн замаас офицеруудын ордон хүртэлх төв замын голоор цэцгийн мандлаа "Баянзүрх-нэг зүрх" сэдвээр байгуулах гэж байна. Мөн тухайн дүүргийн 45 жилийн ой болсон. Үүнтэй холбогдуулан нэлээн бүтээлч ажил өрнүүлсэн.
Хан-Уул дүүргийн 45 жилийн ой мөн болох гэж байна. Энэ ойгоо тохиолдуулан "Ажилчны алдар" гэсэн сэдвийн хүрээнд цэцгийн мандлаа хийхээ мэдэгдээд байна.
Сүхбаатар дүүргийн хувьд Турк Монголын хамтарсан тавдугаар дунд сургуулийн хашаанд цэцгийн баяраа хийнэ. Сэдвийн хувьд "Эрийн гурван наадам" байх юм.
-Дүүргүүдэд цэцгийн мандал барьж байгаатай уялдуулан ямар нэгэн болзолт уралдаан зохион байгуулж байна уу?
-Наадмын зохион байгуулах комиссоос маргааш дүүргүүдийг тойрч үзээд хамгийн сайхан цэцгийн мандлыг шалгаруулна. Намар нийслэл хот байгуулагдсаны өдрөөр дүүргүүдийн тохижилтын ажлыг дүгнэдэг. Энэ дүгнэлтэд цэцгийн баярт хэрхэн оролцсон нь бас нөлөөлөх юм. Цэцгийн баярыг зөвхөн энэ жил биш цаашид уламжлал болгон зохион байгуулахаар төлөвлөж байна.
Улаанбаатар хот нэг сая 200 мянган хүн амтай, дэлхийн том хотуудын тоонд ордог. Тийм учраас хотын тохижилт өнгө үзэмж нь ч гэсэн тэр хэмжээнд хүрсэн байх үүднээс энэхүү наадмыг зохион байгуулж байна. Түүнээс гадна цэцгийн баярыг зохион байгуулснаар экологийн боловсрол олгох, хүүхэд залуучуудыг энэ талын мэдлэг өгөх сайн талтай. Мөн байгаль экологийн өөрчлөлттэй тэмцэж байгаагийн нэг хэлбэр. Энэ арга хэмжээнд оролцохоор дүүргүүд их идэвхтэй эрчимтэй ажиллаж байна. Эхлүүлсэн ажил маань цаашид зөвхөн дүүрэг гэлтгүй хороо, албан байгууллагууд гээд олон газрыг хамраасай гэж бодож байна.
-Алслагдсан гурван дүүрэг /Налайх, Багануур, Багахангай/ энэ арга хэмжээнд оролцож байгаа юу?
-Алслагдсан гурван дүүрэг оролцож болно. Налайх, Багануур, Багахангай дүүргийн хувьд хүн ам цөөтэй, худалдаа үйлчилгээний төв бага учраас хөрөнгө мөнгөний хувьд бусад дүүргээсээ бага. Гэхдээ эдгээр дүүргүүд маань өөрсдийнхөө хэмжээнд цэцгийн мандал байгуулах ёстой. Ер нь цаашдаа бүх дүүргийг хамруулах зорилготой байна.
-Цэцгийн мандал барих хөрөнгийг дүүрэг өөрсдөө гаргах уу?
-Дүүрэг цэцгийн мандлаа өөрсдийн хөрөнгөөр барина. Гэхдээ нийслэлээс бүх дүүргүүдэд дэмжлэг болгож тус бүр 2.5 сая төгрөг өгч байгаа. Ер нь ямар нэгэн арга хэмжээ зохион байгууллаа гэхэд дүүргүүд маань нийслэлээс хөрөнгө хараад суугаад байж болохгүй. Нэгэнт засаг захиргааны хувьд орон нутгийн захиран зарцуулах эрхтэй, нутаг дэвсгэр учир бие дааж асуудлаа шийдвэрлэх хэрэгтэй. Нэг арга хэмжээ зохион байгуулахад мөнгө байхгүй гээд суучих туйлын харамсалтай.
Б.Энхжаргал