“Чулуун шастир” ТББ-ын тэргүүн П.Цагааны санаачилгаар найруулагч, продюсер Б.Баяр Баян-Өлгий, Ховд, Говь-Алтай, Өмнөговь, Сүхбаатар, Хэнтий, Архангай аймагт буй 3000 гаруй хадны зургийг хальсанд буулгаснаас дээжлэн "Монголын сая өдөр" үзэсгэлэнг олон нийтэд толилуулж байна.
Монгол Улс хадны зургийн дурсгалаар баялаг орны нэг төдийгүй тэдгээрийн агуулга, зохиомж, түүх соёлын үнэ цэн зэргээрээ дэлхий дахины анхаарлыг зүй ёсоор татдаг билээ.
Нүүдэлчдийн соёл, сэтгэлгээний хувьсал хийгээд монгол нутаг дахь сая сая өдрийн түүхийг тусгасан дурсгал: хаданд мөнхөрсөн урлагийг хадгалан хамгаалах, сурталчлан таниулах зорилгоор Степпе паблишинг ХХК, "Сэмүүн" студи, Монгол Урлагийн Зөвлөл хамтран хаданд мөнхөрсөн урлагийн үзэсгэлэнг зохион байгуулж байна.
Кино найруулагч Б.Баяр нь 2011 оноос хойш хадны дурсгалт зургийн тухай
- "Сар анх мандсан нутаг" (2011 он),
- "Рашаан хад" (2013 он),
- "Буурал Алтайн урлан" (2015 он),
- "Хотон нуурын хосгүй урлан" (2018 он) баримтат киног тус тус бүтээсэн бөгөөд дахин 4 баримтат кино хийхээр төлөвлөн ажиллаж байна.
Та бүхэн Монголын Уран Зургийн Галерейд гарч буй уг үзэсгэлэнг 2018 оны 04 дүгээр сарын 24-30-ны өдөр үзэж сонирхох боломжтой.
"Монголын сая өдөр" үзэсгэлэнг дэлгэсэн найруулагч, продюсер Б.Баяр:
"Миний үзэсгэлэнд 2010 оноос хойш авсан спорт, урлаг, механик, цэрэг арми гээд төрөл бүрийн хадны зургууд бий. Нийтдээ би өөрийн авсан 3000 гаруй зурагнаас 260 гаруйг шилж авсан юм. Харин Урлагийн зөвлөл 140 гаруй зургийг шилж үзэсгэлэнд дэлгэлээ.
Маш олон гайхамшигтай зургууд танхимын багтаамжаас болоод хасагдсан. Нийтдээ найман аймгийн зураг энд бий. Цаана нь долоон аймгийн зургийг огт аваагүй байна.
Анх ээж маань надад хадны зургууд үзүүлж домог ярьж өгч намайг анх хадны зурагт дуртай болгож байлаа" гэв.
Тэрбээр "Механик" хэсэгт тавьсан нэгэн зургийн талаар ярихдаа "Үүнийг Хүннүгийн үеийн зураг гэж үздэг. Магадгүй тэрнээс өмнөх зураг болов уу. Тэр эрт цагт тэрэгний дугуйны хэгээсийг яаж хийж байсныг харж болно. Ямар гоё ганган хээнцэр тэргүүд байна вэ. Бидэнд энэ бүхнээ үлдээчихсэн байна. Пикассо бидний урлаг өмнөхөөсөө хоцорчихож гэж хэлж байсан нь энд харагдаж байна. Энд зэвсэг техник байна уу? Байна. Тэгээд яагаад зэвсэгт хүчний 80 жил гэж яриад байна вэ?
Надад энэ бүхэн зүүд, зөн билэг төсөөллийн ертөнц юм." гэлээ.
“Чулуун шастир” ТББ-ын тэргүүн П.Цагаан:
Хосгүй хадны зургийн цогцолбор газрууд Монголд маш их байдаг. Алтай ууланд гэхэд НҮБ-ын соёлын өвд бүртгэгдсэн 65000 орчим зураг бий. Хүн төрөлхтний үүсэл хөгжил, цэрэг арми, гэр бүл, ан гөрөө, мал, зэрлэг ан амьтныг гэршүүлсэн тухайн үеийн түүхэн дүр зургууд байна. Тэдгээрийг бид тайлж унших хэрэгтэй.
Хосгүй үзэсгэлэнт Хотон нуур руу очсон. Амаржиж байгаа эмэгтэйн зураг тэнд бий.
Монгол орон ямар баян тансаг юм бэ гэж дуулаад шүлэглэдэг. Зураач Ш.Тэнгисболдоор би хадны зургаас сэдэвлэсэн уран зураг зуруулж АСЕМ-ын зочдод бэлэглэсэн. Тэд маш сэтгэл өндөр байсан.
Өнгөрсөн жил би зураач Б.Чадраабалыг дагуулаад Орос, Монгол, Хятад гурван улсын хил дээр байдаг Хосгүй үзэсгэлэнт Хотон нуур руу очсон. Амаржиж байгаа эмэгтэйн зураг тэнд бий. Монгол орон тийм хосгүй гайхамшигтай юм. Хадны зургаар аялал жуулчлалын бүтээгдэхүүн хийж болно. Алт зэсийг нэг ухаж гаргаад дуусчихна. Тэгтэл Гурван цэнхэрийн агуйг хэчнээн олон жил олон хүнд үзүүлж болно шүү дээ. Үүнийг бид мэдрэх хэрэгтэй.
Гарын дор байгаа алт эрдэнэсээс дутуугүй өвөө хайрлаж хамгаалаад хамтарч ажиллах хэрэгтэй. Төр засгаас гадна нутгийн иргэд олбол бүртгүүлээд мал бэлчээлгүй, дээр нь зуралгүй хамгаалалтанд авч эдийн засгийн эргэлтэнд оруулбал олон талын ач холбогдолтой гэж бодож байна. Зарим нь Пабло Пикассо, Сальвадор Дали атаархахаар зургууд бий.
Дэлхийд алдартай хадны зургийн цогцолбор газар олон бий. Монгол дэлхийн анхааралд орж эхэлж байна. Дөнгөж 2011 онд л анхны цогцолбор газрыг ЮНЕСКО-д бүртгүүлсэн. Бид үзэсгэлэн гаргаад, хурал семинар хийж, кино хийж дэлхий нийтэд түгээж байна. Үнэндээ бидний хүч хүрэхгүй байна. Энэ ажил дөнгөж эхэлж байна." гэлээ.