gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     29
  • Зурхай
     7.16
  • Валютын ханш
    $ | 3584₮
Цаг агаар
 29
Зурхай
 7.16
Валютын ханш
$ | 3584₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 29
Зурхай
 7.16
Валютын ханш
$ | 3584₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Харшлыг рашаанаар анагаах нь

Бизнес
2018-02-05
3
Twitter logo
3
Twitter logo
Бизнес
2018-02-05
Харшлыг рашаанаар анагаах нь

Сүүлийн жилүүдэд агаарын бохирдол, утаа, хогийн ургамлаас шалтгаалж харшил, харшлын гаралтай ханиадаар өвчлөгсдийн тоо ихсэж байгаа билээ. Бид элдэв өвчиндөө эм, тариа гэхээсээ илүүтэй байгалийн эмчилгээг илүүд үзэх цаг нь болжээ. Учир нь хүн өөрөө байгалийн амьтан, байгалиас гаралтай эрдэст бодис бүхий рашаан ус, шавар эмчилгээгээр бүрэн эмчлэгдэх боломжтой юм. Бид рашаан эмчилгээний талаар Монголын рашаан сувиллын нийгэмлэгийн гүйцэтгэх захирал Г.Туяатай ярилцлаа.

Монгол оронд рашааны бүс нутаг хэр их байдаг талаар яриагаа эхэлье?

Манай оронд нийт 500 гаруй рашаан, рашаан төст булаг шанд тоологдсон статистик мэдээ байдаг. Эмчилгээний шинжийг агуулсан, анагаах чадвартай рашаан 187 бий. Монгол орны рашаан гурван том мужлалд хуваагддаг юм. Үүндээ азот цахиурын халуун рашааны их мужлал, нүүрсхүчлийн хийтэй хүйтэн рашааны их мужлал нь гол байр суурийг эзэлдэг. Халуун рашааны мужлалд 43 халуун рашаанд тоологдож үлдсэн 145 нь хүйтэн рашааны мужлалд хамаарагддаг. 

Дээрх рашаануудаас ашиглаж улсын хэмжээнд ажиллаж буй 20 гаруй рашаан сувиллын газар бий.  Рашаан гэдэг нь найрлага бүтцээ тогтвортой хадгалсан, хүний гараар бүтээгдээгүй, цэвэр байгалийн анагаах чадвартай, макро микро элемент,  хий, бичил махбодийг агуулсан өвөрмөц чанартай усыг хэлнэ.

Аливаа рашаан нь хүний биед хэрхэн үйлчилж өвчнийг илааршуулдаг юм бол?

Менделеевийн үелэх системийн 90 гаруй элемент нь байгальд байдаг гэж үздэг бөгөөд тэдгээрийн 70 гаруй нь хүний бие организмд макро микро хэлбэрээр агуулагдаж байдаг. Тэгвэл рашаан ус нь хүний биед дутагдаж буй, байгалийн тэрхүү элементүүдийг нөхдөг гэсэн үг. 

Дээр хэлсэнчлэн рашаан нь олон төрлийн элементүүдийг агуулдаг. Менделеевийн үелэх системийн 90 гаруй элемент нь байгальд байдаг гэж үздэг бөгөөд тэдгээрийн 70 гаруй нь хүний бие организмд макро микро хэлбэрээр агуулагдаж байдаг. Тэгвэл рашаан ус нь хүний биед дутагдаж буй, байгалийн тэрхүү элементүүдийг нөхдөг гэсэн үг. Бид цинк, төмөр, кальци дутагдаж байна гээд л үнэтэй витамин уух гэдэг. Гэвч үүнийг байгалийн аргаар буюу рашаанаар авах бүрэн боломжтой юм. Ээжүүд хүүхдэдээ Д витамин өгнө л гэдэг, яг үнэндээ тэрийг бид мөн л байгалиасаа нарнаасаа хангалттай авах хэрэгтэй.

Хоол хүнс, хүрээлэн буй орчны хэт их хөгжил биднийг макро микро элементийн дутагдалд оруулж байдаг. Тэгэхээр рашаан усны найрлага бүтцэд буй бүхий л эрдэс бодис бидний биед хэрэгтэй элементүүдийг нөхөж өгдөг гэсэн үг. 

Олон улсын стандартад рашааныг 1г/дм3-ээс дээш эрдэсжилттэй гэсэн босго тавьдаг бөгөөд 10г/дм3-ээс дээш эрдэсжилттэй рашааныг эмчийн заавраар уух ёстой байдаг. Хэдий рашаан эмчилгээний зориулалттай ч гэсэн үүнийг зөв зохистой хэрэглэх нь чухал. Аливаа эмийн зохисгүй хэрэглээ хүнд сөрөг нөлөөтэйн адил рашааныг ч мөн ялгаагүй буруу хэрэглэвэл хүний биед сөрөг нөлөөтэй. Рашаан уух, рашаанд орох болон хориглох заалт гэж бий.

Хүн төрөлхтөний хамгийн анхны эмчилгээний арга нь байгалийн эмчилгээ юм. Эрт дээр үеэс л хүн төрөлхтөн рашаан шавар, нар усыг эмчилгээ болгож ирсэн. Одоо энэ нь улам л судлагдаад, шинжлэх ухааны аргаар батлагдсан, хүний биед хор нөлөө багатай эмчилгээний арга болсон.

Манай улсад эмийн зохисгүй хэрэглээ өндөр, дурын эмийн сандаа ороод л дуртай эмээ аваад уучихдаг. Гэтэл байгалийн эм болсон эмчилгээ байдаг гэдгийг сайн ойлгох хэрэгтэй. Байгалийн эмчилгээний ач холбогдол, давуу талыг ойлгох, түүнийг эмнээс илүүд үзэх ойлголт нийгэмд дутагдаж байна. Үүнийг магадгүй манай төрөөс бодлогын чанартай авч үзвэл үр дүнд хүрэх байх. Ялангуяа нар ус агаар хэрэгтэй өсвөр, бага насны хүүхдүүдийг чийрэгжүүлэх, архаг хууч өвчинтэй хүмүүсийг байгалийн аргаар эмчлэх нь маш чухал.

Гэхдээ сүүлийн үеийн статистикаас харахад байгалийн эмчилгээ хийлгэж байгаа хүмүүсийн тоо өсч байгаа нь өмнөхөө бодвол энэ талаарх мэдлэг сайжирсныг илтгэж байна.

Зарим улс байгалийн эмчилгээгээ аялал жуулчлалын нэг салбар болгосон байдаг. Рашааны нөөц баялаг ихтэй манайх шиг улс мөн аялал жуулчлалын салбар болгон хөгжүүлэх боломж байгаа юу?

Дэлхийд эмчилгээний аялал жуулчлал сүүлийн үед хөгжиж байна. Жишээ нь Австри улсад нэг жилд ирдэг жуулчдын 20 гаруй хувь нь халуун рашааныг нь зорин очдог. Мөн Чехийн алдарт Kарловы Вары хот нь халуун рашааны аялал жуулчлалын томоохон төв болчихсон. Түүнээс гадна Хятад улсын урд хэсэгт Рашаант хот бий. Тэндэхийн рашааны найрлага бүтэц нь манайхаас ялгарах юм байхгүй. Мөн дэд бүтэц зэргийг нь бүгдийг шийдчихсэн, жуулчид хүлээж авдаг томоохон хот юм.

Рашаан, рашааны ундаргыг төр нь хамгаалалтдаа аваад, дэргэд нь олон сувиллуудыг байгуулж хөгжүүлээд бодлогын чанартай ажиллавал бидэнд ч мөн боломж бий. 

Манайд бол төр нь сувиллуудаа хувийн секторт шилжүүлчихсэн. Тэдгээр нь хөгжих гээд, амрагч сувилуулагчдынхаа эмчилгээг тав тухтай хийх гээд бор зүрхээрээ л явж байна. Рашаан сувиллууд нь техник технологи, шинэчлэлт засвар гээд зардал ихтэй салбар байдаг. Саяхны нэгэн статистикаас харахад насанд хүрсэн монголчуудын 40 гаруй хувь нь архаг хууч өвчтэй, хоёроос дээш хавсарсан өвчтэй гэсэн судалгаа гарсан.

Уг нь төрөөс жаахан дэмжээд өгөх юм бол Монголын олон мянган иргэдийн эрүүл мэндэд л илүү сайнаар нөлөөлөхөөс гадна аялал жуулчлалыг хөгжүүлэх нэгэн шинэ салбар гэж тодорхойлогдоод байгаа юм.

Гэсэн ч нэг үеэ бодоход хөлөө олчихсон, үйл ажиллагаагаа амжилттай явуулж байгаа сувиллууд хэд хэд бий.

БАЙГАЛИАСАА БҮТЭЭГДСЭН ГАЗРЫН ГҮНИЙ ТОМ “ЛАБОРАТОРИД” ҮҮСГЭГДЭЖ БАЙГАА АМЬД УС ЮМ

Тэгвэл улсдаа томоохонд тооцогдох “Шаргалжуут” рашаан сувиллын талаар жишээ болгон ярилцъя. Энэхүү сувиллын газар рашаан эмчилгээг үйлчлүүлэгчиддээ хэрхэн хийдэг болон онцлогийг нь дурдаач.

Монголын томоохон рашаан сувиллын газрууд гадаадын эрдэмтдийг урьж авчран рашааны судалгааг хийлгэдэг. Тэр дундаа “Шаргалжуут” рашаан сувилал Монголын хими, хими технологийн хүрээлэнгийн эрдэмтдээс гадна Герман, Японы эрдэмтдээр жил болгон рашааны найрлага бүтцэд судалгаа хийлгүүлдэг. Эрдэмтэд тус бүрийн судалгаа хоорондоо хол зөрдөггүй.

Рашааны анагаах чадварын олон улсын үнэлгээ гэж байдаг. Судалгааны үр дүнд  “Шаргалжуут”-ын рашаан нь байгалийн антиоксидант үйлдэлтэй, байгалийн үнэт бүтээгдэхүүн гэж үнэлэгдсэн. Өөрөөр хэлбэл рашаан дахь устөрөгчийн чөлөөт ион нь хэт исэлдэлтийн урвалаас эсийн мембраныг хамгаалах үйлдэл юм. Энэ нь хөгшрөлтийн процессийг удаашруулж мөн рашаан дахь цахиур бусад  элемент нь залуужуулах үйлдэлтэй гэж үздэг учраас  “байгалийн амьд ус” гэж нэрлэж байгаа юм.  Найрлагадаа азот, цахиур, магни, кальци, микро, макро элементүүдээс гадна термофиль бактерүүд хүртэл бий. Бид витамин С, E уугаад л байдаг ч байгалийн антиоксидант рашааныг хүртэх боломжтой.

Бид амьд ус гэхээр л цахилгаан гүйдлийн нөлөөгөөр шүлтжүүлсэн, японы Kанген ус гэж төсөөлдөг. Гэтэл яг жинхэнэ байгалийн амьд ус нь манай монгол орны рашаанууд юм шүү дээ.

Мөн “Шаргалжуут”-ын рашаан 700 гаруй жилийн түүхтэйгээс гадна байгалийн маш өвөрмөц тогтоцтой байдаг. 300 гаруй халуун рашаан газрын гүнээс ундран гарч байдаг. Байгалийн элемент бүхий азот цахиурын, карбонат, гидрокарбонат төрлийн шүлтлэг, ангижруулах чадвартай үнэт бүтээгдэхүүн.

Халуун рашааны уур бусад халуун рашаануудыг бодвол байгалийн сөрөг ионоор  баялаг байдаг. Тийм учраас энэхүү рашааны уур нь амьсгалын замын өвчин, астма, бронхит, харшилтай хүнд сайн байдаг. Эмээр төдийлөн үр дүн өгдөггүй өвчнүүдэд “Шаргалжуут”-ын рашаан эмчилгээ нэн тохиромжтой. Дааврын эмчилгээнд орсон байсан хүн хүртэл гурван жил дарааллан яваад астмагүй болдог.

Та сая рашаан нь хөгшрөлтийг удаашруулдаг гэлээ шүү дээ. Чухам ямар үйлчлэлээр удаашруулдаг юм бол?

Шинжлэх ухааны үүднээс тайлбарлавал, дээр дурдсанчлан “Шаргалжуут”-ын рашаан нь байгалийн антиоксидант үйчилгээтэй гэдгийг олон улсын эрдэмтэд тогтоочихсон. Үүний гол үндэслэл нь чөлөөт устөрөгчийн ионы агууламж байдаг гэсэн үг. Энэ нь хүний биед байгаа идэвхтэй хүчилтөрөгчтэй нэгдээд ус үүсгээд нэг ёсны илүү исэлдэлтийн процесс явагддаг гэсэн үг.

“Шаргалжуут”-ын рашаан нь байгалийн антиоксидант үйчилгээтэй гэдгийг олон улсын эрдэмтэд тогтоочихсон. Үүний гол үндэслэл нь чөлөөт устөрөгчийн ионы агууламж байдаг гэсэн үг.

Хүний амьсгалаар орж байгаа хүчилтөрөгчийн хоёр хувь нь идэвхтэй хэлбэрт шилждэг бөгөөд энэ төрлийн хүчилтөрөгч нь хүний эсийн мембранийг гэмтээн хөгшрөлтийн үйл явцыг түргэсгэдэг. Хүн нас явах тусам идэвхтэй хүчилтөрөгчийн хэмжээ нэмэгдэж байдаг бөгөөд шаардлагатай тохиолдолд саармагжуулахын тулд эмчийн бичиж өгсөн антиоксидант агуулсан эм бэлдмэлийг хэрэглэх хэрэгтэй болдог.

Харин энэ рашаан маань өөрөө чөлөөт устөрөгчийн ион агуулж байгаа учир уух үед хоол боловсруулах замаар, рашаанд орох үед бидний арьсаар дамжин хүний биед нэвтэрч ороод илүү исэлдэлтийн процесс үүсгээд байгаа тэрхүү хүчилтөрөгчийг өөртөө нэгтгээд ус үүсгэх антиоксидант үйлчилгээтэй юм. Тийм учраас л амьд ус гээд байгаа юм. Тэр дундаа байгалийн шүлтлэг амьд ус. Ер нь антиоксидант нь хамгийн гол нь хөгшрөлтийн процессийг удаашруулах л үйлчилгээтэй байдаг. Тийм ч учраас Японы эрдэмтэд “Шаргалжуут”-ын рашааныг өнөөг хэр нь судалсаар байгалиасаа бүтээгдсэн газрын гүний том “лабраторид” үүсгэгдэж байгаа амьд ус гэдгийг л аль хэдийнэ тогтоочихсон.

Рашаан эмчилгээг хэд хоног хийлгэх нь үр дүнтэй байдаг вэ?

Олон улсад 3-4 долоо хоног үргэлжилсэн тусгай программаар эмчилгээ хийдэг. Эхний долоо хоног нь хүний бие рашааныг хүлээж авах болон тухайн рашаан сувиллын био уур амьсгалд дасан зохицох хугацаа байдаг. Түүнээс хойших хугацаанд хүний бие организм хариу үйлчлэл үзүүлдэг. Өндөр хэмжээнд хариу үйлчлэл үзүүлвэл эмчилгээг түр зогсоох, намдасны дараа сүүлийн шатыг эхлүүлдэг. Сүүлийн шат нь дахин сэргээх үе буюу сайжралт мэдрэгдэх үе юм. Зарим хүнд ашиг тусаа өгсөн эсэх үр дүн нь шууд мэдрэгдэхгүй ч 10-12 сарын дараа үр дүн нь мэдрэгдэх боломжтой. Гэвч энэ нь хүн бүрт өөр өөр байдаг.

РАШААН ЭМЧИЛГЭЭГ ӨВДСӨН ХОЙНОО БУС УРЬДЧИЛСАН СЭРГИЙЛЭХ ЗОРИЛГООР ХИЙЛГЭЖ БОЛНО

Агаарын бохирдол, хотжилтоос болж манайд астма, харшилтай хүмүүс ихэссэн. Тэгвэл рашаан эмчилгээ тэдэнд хэр үр дүнтэй бол?

Яг үнэн. Сүүлийн жилүүдэд ихсээд буй агаарын бохирдол, утаанаас шалтгаалж астма, бронхитоор өвчлөх хүмүүсийн тоо нэмэгдсээр байна.

Байгалийн эмчилгээ буюу халуун рашаанаар утаад, уугаад зөв зохистой, тогтмол хэрэглэснээр эмэнд хүчрэгдэхгүй байгаа  архаг харшлуудад үр дүнгээ маш сайн өгч, хүн харшилгүй болдог.

Яг үнэндээ харшил нь зуны цагт хотын ихэнх хүний зовлон боллоо шүү дээ. Харшлын гаралтай ханиад ихэсч, харшилгүй хүүхэд ч гэж цөөн болж. Хэдий болтол тэр янз бүрийн эмийг уух вэ? Үүний оронд байгалийн эмчилгээ буюу халуун рашаанаар утаад, уугаад зөв зохистой, тогтмол хэрэглэснээр эмэнд хүчрэгдэхгүй байгаа  архаг харшлуудад үр дүнгээ маш сайн өгч, хүн харшилгүй болдог.

Тиймээс рашаан сувилалд эмчлүүлэх нь цэвэр агаараар амьсгалахаас гадна сөрөг ионоор баялаг рашааны уурын утлага хийлгэх, рашааныг ууж, дотор нь орж илаарших давуу талтай.

Нөгөө талаас нийгмийн стрессийг дагаад ядаргаа их болсон. Залуу хүмүүс ч архаг ядаргаанд орох нь элбэг байна. Түүнээсээ болоод хөдөлмөрлөх чадвар нь муудсан, бие нь сульддаг, нойргүйддэг. Архаг ядаргааг бага дээр нь л дараад авах юм бол хэтдээ зүрх судас, эрхтэн системд нөлөөлөхгүй шүү дээ.

Тиймээс рашаан сувилалд эмчилгээг мөн өвдсөн хойноо бус урьдчилсан сэргийлэх зорилгоор хийлгэж болно. Дэлхийн хандлага ч тийм болсон. Өмнө нь дайны дараа нөхөн сэргээлтийн чиглэлээр рашаан сувиллын эмчилгээг зонхилон ашигладаг байсан бол өнөө цагт урьдчилан сэргийлэхийн тулд энэ төрлийн эмчилгээг хийлгэдэг болсон.

Хүмүүс ихэвчлэн зуны цагт рашаан эмчилгээг хийлгэх гэдэг. Рашаан эмчилгээг хийлгэх тохиромжтой цаг улирал гэж байдаг уу?

Рашаан, шавар эмчилгээ нь хүний биеийг нялхруулж, биологийн тэнцвэрт байдлыг алдагдуулдаг. Тиймээс дараагаар нь гам барих шаардлагатай гэсэн үүднээс нь манайхан урин дулаан цагт хийлгэх гэдэг.

Аливаа рашааны найрлага бүтэц улирлын чанартайгаар хэлбэлзэж болох ч рашаан өөрөө ямар ч үед хүний биед хэрэгтэй үнэт чанараа алддаггүй юм. Тэрнээс гамаа сайн барьж л байвал ямар ч улиралд рашаан эмчилгээг хийлгэж болно.

Хүмүүс ихэнхдээ 3-5 жил дараалан сувилуулахад хангалттай гэж үздэг. Гэхдээ эмчилгээ хийлгэхэд хязгаар заахгүй жил бүр сувилуулахад ямар нэгэн сөрөг зүйл бий юу?

Дээр хэлсэнчлэн рашаан, шавар эмчилгээг хийлгэсний дараа бие нялхардаг. Өөрөөр хэлбэл хүний дархлал, дааврын системд өөрчлөлт ордог бөгөөд энэ нь зургаан сарын түрш үргэлжилж байдаг. Тиймээс хүмүүс жилдээ нэг удаа рашаан эмчилгээ хийлгэхийг илүүд үздэг. Тухайн өвчний хүнд хөнгөнөөс шалтгаалж давтамж өөр өөр байж болно. Гэхдээ боломж байх юм бол жил бүр рашаан сувилалдаа тогтмол яваад эмчилгээ хийлгэх хэрэгтэй. Ингэж байж үр дүнд илүү хүрнэ. Ер нь бол рашаан эмчилгээний үр дүн удаан хугацааны дараа гарч ирдэг. Байгалийн зүйл учраас эмийн эмчилгээг бодвол ямар нэгэн сөрөг нөлөө үзүүлдэггүй, зөөлөн үйлчилгээтэй гэдгээрээ давуу талтай.

Зөвхөн рашаан эмчилгээ гэлтгүй тухайн сувилалд сэргээн засах физик эмчилгээнүүд бий. Онцгойлон жишээ дурдвал, “Шаргалжуут” рашаан сувилал нь дэргэдээ зөв хооллолтын томоохон клубтэй болох төслийг хэрэгжүүлэх гэж байгаа. Зөвхөн хооллолтоос шалтгаалсан бодисын солилцооны өвчнүүдэд зориулсан, хоолны эмчилгээний тусгай хоол үйлдвэрлэлийн тасгийг бий болгоно. Хүний идэж ууж байгаа бүхий л зүйлийг рашаан эмчилгээтэй хослуулах нь маш үр дүнтэй цогц арга болох болно. Энэ нь Монголд анх удаа хэрэгжих гэж байгаа эмчилгээний нэгэн шинэлэг арга, томоохон ололт гэж бодож байна.

Тэгэхээр хүн 3-5 жил рашаан сувилалд явахаар аливаа өвчин нь дахин сэдрэхгүй эдгэчихдэг.

Тэгэхээр хүн 3-5 жил рашаан сувилалд явахаар аливаа өвчин нь дахин сэдрэхгүй эдгэчихдэг. Гэхдээ өвдөхгүй, өвчин нь дахихгүй ч гэсэн рашаан эмчилгээгээ урьдчилсан байдлаар хийлгүүлж болно. Харин ингэхдээ рашааны тун хэмжээ, шууд хэрэглэх давтамжийг нь өөрчилж болно.

Тухайн хүнд таарах, таарахгүй рашаан гэж байх уу?

Хүнд таарах таарахгүй гэхээсээ илүүтэй тухайн өвчинд нь тохирох, тохирохгүй гэж байдаг. Рашааны хориглох заалт гэж байдаг. Зарим хүн өвчний хурц үедээ рашааныг дур мэдэн уугаад өвчнөө улам сэдрээчихдэг. Зарим нь ундааны саваар хийж аваад л залгилаад уучихдаг. Энэ бол буруу. Рашаан болгон өөрийн гэсэн онцлог, заалттай байдаг. Мэдээж бүхий л эмчилгээ эмчийн заавраар хийгдэнэ.

Рашаан эмчилгээ хийлгэж байхад тухайн хүний хууч өвчин сэдрээд алга болдог шалтгаан нь юу вэ?

Рашаан, шавар эмчилгээний дараа буюу гадны хими физикийн нөлөөллөөс болоод хүний биед тогтвортой байдал алдагддаг. Энэ үед дотоод дааврууд, биологийн идэвхт бодисууд ихсэх, багасах гээд өөрчлөлт гардаг. Энэ нь эмчилгээний 3-5 дахь хоног дээрээ үрэвсэл сэдрээд эргээд хэвийн байдалдаа ордог. Тэгэхээр энэ нь физиологийн хувьд эмчилгээний үр дүнд гарах хэвийн үзэгдэл гэж мэргэжлийн хүмүүс үздэг. Харин энэ байдал даамжраад эмгэг байдлаар илрээд байх юм бол тухайн рашаан ус тохирохгүй байна гэж үздэг.

Рашааны эмчилгээний дараах гамын хугацаа чухал уу? Гамын хугацаанд ямар ямар үйлийг хориглодог вэ? Гам барих гэдэг нь чухам юуг хэлээд байна вэ?

Гамыг доод тал нь 14 хоногт маш хатуу барих, дээд тал нь зургаан сар барих шаардлагатай байдаг. 

Гамын хугацаа дээр хэлсэнчлэн зургаан сарын хугацаатай байдаг. Хөлс гоожих, нойргүйдэх гээд хүний бие физиологид бальнеологийн янз бүрийн урвал гарч болно. Гамыг доод тал нь 14 хоногт маш хатуу барих, дээд тал нь зургаан сар барих шаардлагатай байдаг. Согтууруулах ундаа хэрэглэхгүй, даарахгүй, хурц хоол идэхгүй байх гээд гадны өдөөгч хүчин зүйлүүдээс л зайлсхийх хэрэгтэй. Хэрэв гам алдсан тохиолдолд шинж тэмдэг янз бүрээр илэрнэ. Өвчин сэдэрнэ, зүрх судас хямарна, даралт ихэснэ эсвэл бууна, халуурна гээд ямар ч өөрчлөлт гарч болно. Энэ үед рашаан эмчилгээгээ дахин хийлгэх эсвэл эмнэлэгт хандаж эмэн эмчилгээ хийлгэнэ.  

Ярилцсанд баярлалаа.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан