ЧАЦАРГАНАТАЙ ДАВСАНД ХИЙСЭН ШИНЖИЛГЭЭ ӨВЧИН АНАГААДГИЙГ ТОГТООСОНГҮЙ
Монголчууд сэжгээр өвдөж, сүжгээр эдгэнэ гэж ярьдаг ч дам сургаар элдэв эм, бүтээгдэхүүн зоригтой туршдаг ард түмэн. Сүүлийн жилүүдэд өвчин анагаадаг хэмээн сурталчилсан хүнсний нэмэлт болон эмийн бус, гадуур хэрэглэдэг бүтээгдэхүүнүүд хүчээ авч байна. Эдгээрт МХЕГ гол хяналтыг тавьдаг. Харин бүгдэд нь хүрч чаддаг уу?
БАДАМИН БРЕНДИЙГ ЭМЧИЛГЭЭНИЙ ЗОРИУЛАЛТААР АШИГЛАХ ТУХАЙ МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН ДҮГНЭЛТЭД ДУРДААГҮЙ БАЙНА
Сүүлийн үед олон нийтийн дунд ам сайтай байгаа Бадамин брэндийн ванны давсыг энэ удаад онцоллоо. Германы Дрезден хотийн техникийн их сургуулийн ой, усны факультетийн ойн ургамал, амьтан судлалын институтын докторант Н.Баяртаа гэдэг бүсгүйн бүтээсэн уг давс нь 14 төрлийн өвчнийг эмгүйгээр анагаадаг гэжээ.
Мөн хүүхдэд зориулсан есөн төрлийн давс байдгаас долоо нь эмчилгээний зориулалттай аж.
Увс нуурын ай савд орших шүдэн уулын давс байгалийн эрдэст бодис кальци, кали, хүхэр, натри, төмөр, иод агуулсан тул хүний хэрэгцээт эрдсийг нөхөх, ясны сийрэгжилт, зүрх судасны өвчлөл, хоолойн идээт үрэвслээс сэргийлэх, эдгээх, алжаал ядаргаа тайлах, биеийн дотоод хор тайлах зэрэгт ач тустай гэж эртнээс ашиглаж ирсэн ажээ.
Бадамин брэндийн шинжлэх ухааны үндэслэлийг энгийн үгээр тайлбарлавал, дээрх өвөрмөц найрлагатай жамц давсыг шилмүүст болон бусад мод, бут, сөөг ургамлын хүйтэн аргаар гаргаж авсан тос, хандуудаар баяжуулсан нэгдэл юм байна. “Хэрэглэсэн хүний эсийн бөөмд байх хромосомын үндсэн бодис болох полимер бүтэцтэй нуклейн хүчлийн ДНК-ийн түвшинд хүрч үйлчилдэг учраас дархлааг сайжруулж, биеийг хоргүйжүүлдэг.
Ядаргааг тайлж, эд эсийн түвшинд амин, дэм хүчилтөрөгчийн дутагдлыг шийдвэрлэхэд туслахаас гадна, тархины цусан хангамжийг сайжруулан эрүүл саруул болгоно” гэж тайлбарлажээ.
Түүнчлэн ханиад, харшил, цестит, түрүү булчирхайн үрэвсэл, хөлний яс ургалт, шамбарам, химийн эмчилгээтэй хүмүүст гэх мэтээр олон төрлөөр нь ангилж зохиогчийн схемийн дагуу хэрэглэх ёстой гэсэн зааврыг өгдөг.
Хэрэглэхийн өмнө индикатор буюу оношлогч давстай 38-39 хэмийн халуун усанд дөрөв хоног дараалан орохыг анхааруулсан байна.
“Хэрвээ эдгээр давснуудыг хэрэглээд хүүхэд тань, та бас өөрөө усан хулгана болтлоо хөлөрч байвал тархины хүчилтөрөгчийн дутагдалтай, тархины даралттай, биеэр нь битүү тууралт илэрвэл хүүхэд тань ханиад байн байн хүрдэг, бас харшилтай, түүнийгээ эмчлэхдээ антибиотек байнга, бүр хэтрүүлж хэрэглэдэг гэсэн үг.
Хэрвээ та болон хүүхэд тань толгойгоо даахгүй унтаад байвал эрүүл ч гэсэн ядаргаа тань их байнаа гэсэн үг” гэж оношилгооны “хариу”-г тодорхойлжээ. Н.Баяртаагийн Бадамин брэндийн давс Увс аймгийн Мэргэжлийн хяналтын газрын дүгнэлттэй.
Уг дүгнэлтэд “2017 оны 05-р сарын 15-ны өдөр аймгийн мэргэжлийн хяналтын газрын хими, нян судлалын лабораторит шинжлүүлэхэд 157, 185 тоот сорилын дүнгээр бүхэл талст ширхэгтэй, чацаргана жимсний амт үнэртэй, шаргал өнгөтэй, гаднын амт үнэргүй, гаднын бохирдолгүй NACI96.4 %, CaSO-1.4, Чийг 1.86%, нянгийн ургалтгүй байна.
Дээрх шинжилгээний дүнгээр ванны давс нь Байгалийн давс, техникийн ерөнхий шаардлага MNS 50462001 улсын стандарт шаардлагыг хангаж байна” гэжээ. Энэ бол зөвхөн чацарганаар баяжуулсан давсанд хийсэн шинжилгээ гэж ойлгогдож байна. Харин үүнийг дээрх 14 төрлийн эмчилгээнд хэрэглэж болно гэсэн үг өгүүлбэр байхгүй. Мөн бусад найрлага агуулсан олон өнгийн давснуудын талаар мэдээлэл алга.
НЭГ КУРС НЬ 150-200 МЯНГАН ТӨГРӨГИЙН ҮНЭТЭЙ
Н.Баяртаа Германаас ирээд Улаанбаатар хотын хэрэглэгчидтэй уулзалт хийсэн ба Увс аймгийн зарим суманд, мөн Дорноговь аймагт бүтээгдэхүүнээ танилцуулах төлөвлөгөөтэй яваа юм. Түүний уулзалтад сууж, бүтээгдэхүүний талаар мэдээлэл авах гэсэн боловч ажил амьдралынхаа баяр, гунигийг хуваалцсаар эхний гурван цагийг барсан. Өөрөө хоёр ч удаа хүндээр өвдөж, ээж нь хавдрын улмаас хорвоог орхисон харамсалтай түүхээ хуваалцлаа.
Мөн Германд очихдоо хүүхэд нь өвдөж, 39 хэм хүртэл халуурч байсан ч судалгааны ажлаа орхилгүй хийсэн талаараа ярьсан.
Тэрбээр ээжийнхээ Бадам нэрийг минерал гэх үгийн “мин”-тэй залгаж энэхүү брэндээ нэрлэснээ ч сонирхуулав. Энэ үеэр тэсгэл алдсан нэгэн аав яриаг нь тасалж гурван асуулт асуусан юм.
“Эхнэр маань таны бүтээгдэхүүнийг авч, нярай хүүхдэд минь туршиж байна. Химийн найрлагыг нь хэлж өгөөч. Жишээ нь “Мезим форте” эмэнд гахайн гэдсэн дэх хоол боловсруулах өндөр чадвартай бодисоос оруулсан гэдэг шиг таны давсанд орсон ямар бодис юунд сайн юм бэ. Шинжлэх ухааны үндэслэлийг нь тайлбарлаж өгөөч” гэв.
Харин Н.Баяртаа “Энэ тухай бодож байгаад цахим хуудастаа бичлэгээр оруулъя” гэж асуултаас бултлаа. /Түүний хуудсанд шинжлэх ухааны үндэслэлээ тайлбарласныг нь бичлэгийнхээ эхэнд дурдсан билээ / тэр аав бүтээгдэхүүнээ ЭМЯ-д бүртгүүлсэн эсэхийг лавлахад “МХЕГ, ЭМЯ-наас зөвшөөрөл авсан. Мөн дэлхийн брэндийн бүртгэлд бүртгэсэн” гэлээ.
Хэрэглэгчийн гурав дахь асуулт нь анхаарал татсан юм.
“Миний хүүхэд тархины даралттай. Таны зөвлөгөөгөөр толгойг нь халуун бүлээн усаар норгож, 50 грамм давс тарааж түрхээд, дээрээс нь чийгтэй алчуураар боож 20 минут байлгах ёстой. Гэтэл нярай хүүхдийн арьс ямар эмзэг билээ, чийгнээс болж давсны исэл үүснэ. Зулай нь ч битүүрээгүй хүүхдийн арьс тийм их давсыг тавьчихаар түлэгдэж харших уу” гэсэн юм.
Н.Баяртаа “үгүй” гэж итгэлгүйхэн хэлсэн ч бүтээгдэхүүн нь ямар учраас аюулгүй болохыг тайлбарласангүй. Хэрэглээд үр дүнд хүрсэн талаар ярихыг хүссэн хүн ч байсан. Тулай өвчиндөө олон жил шаналсан нэгэн өвөө подагра буюу хөлний яс ургалтын эсрэг бүтээгдэхүүнийг гурван удаа хэрэглээд л явахад ямар ч хүндрэлгүй болсон талаараа хуваалцсан.
Түүнийг эдгэрснийг мэдсэн хавь ойрын хүмүүс нь ч энэ бүтээгдэхүүнийг хэрэглэж эхлээд байгааг хэллээ. Мөн дүрсгүй хүүхдүүдээ орой бүр ванны давстай усанд оруулснаар дэггүйтэх нь багасаж, ханиад ч хүрэхгүй байгаа талаараа нэгэн ээж ярьсан. Бадамин брэнд гэсэн Facebook хуудсанд бүтээгдэхүүн болон хэрэглээний талаар дэлгэрэнгүй байдаг. Нэг өвчнийг эдгээх курс нь 150-200 мянган төгрөгт багтдаг бололтой.
Уулзалтын үеэр оюуны өмчийн газраас ирсэн албаны хүн барааны тэмдэгт эзэмшигчийн гэрчилгээг нь гардуулсан. “2018 оны 01-р сарын 29-ны өдрийн А/160 тоот тушаалаар Н.Баяртаад олгов” гэсэн байна. Харин үүнийг 11 сарын дараа эзэнд нь гардуулахдаа “өнөөдөр л бие биенээ харж байна” гэж онцлов.
ЭМЯ-НД ЭНЭ ТӨРЛИЙН БҮТЭЭГДЭХҮҮН БҮРТГЭДЭГГҮЙ
Н.Баяртаа ЭМЯ-нд бүртгэлтэй гэж уулзалтад ирсэн тавь гаруй хүний өмнө хэлсэн. Харин ЭМЯ-ны эм, эмнэлгийн хэрэгсэл үйлдвэрлэлийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Н.Амаржаргалаас энэ талаар лавлахад “Манайх эм, эмийн бэлдмэлийг л бүртгэдэг. Ваннын давс өвчин эдгээнэ гэж сурталчлах нь буруу.
Мэргэжлийн хяналт үүнийг хянах ёстой” гэсэн юм. МХЕГ-ын утсанд холбогдоход “Бадамин брэндийн талаар ямар ч мэдээлэл алга” гэлээ. Мөн шинэ бүтээгдэхүүн бүртгэдэг шинжлэх ухаан технологийн сангийн инновацын бүртгэлд ийм бүтээгдэхүүн байхгүй гэсэн юм.
Монголчууд жамц давсаар хоолойгоо зайлж, амны хөндийг эрүүлжүүлдгийг, дэлхий дахинаа далайн давстай усанд ороход ядаргаа тайлагдаж амардгийг мэддэг болоод өнө удсан.
Энэхүү уламжлалт ойлголт дээр шинжлэх ухааны нээлт хийж, олон төрлийн өвчнийг эмгүйгээр эдгээдэг нь батлагдвал үүн шиг сайхан үйл хаа байх вэ.
Харин харшил, ханиад, хавдартаа дарлагдсан цөөхөн монголчуудынхаа эмзэг, өрөвч сэтгэлд нь дөрөөлж, ашиг олох үүднээс хуурч байгаа бол хэвлэлийнхэн болоод мэргэжлийн байгууллагуудын хяналт байдгийг сануулъя.
Ядаргаа тайлах үйлчилгээтэй Lhamour брэндийн жамц давстай ванны бөмбөлөг 7900 төгрөгөөр зарагддаг. Бадамин брэнд үүнээс ялгаатай эсэхийг Мэргэжлийн хяналтынхан тогтоож, иргэдийг үнэн зөв мэдээллээр хангах үүрэгтэй.
Эргэлзээтэй мэдээллүүддээ хариулт авахаар Н.Баяртаатай холбогдоход шүдний эмчид үзүүлж байгаа шалтгаанаар ярихаас татгалзсан юм. Мөн Увс аймаг дахь үйлдвэрийнхээ зургийг явуулахыг хүссэн боловч боломжгүй гэж менежер нь уламжиллаа. Бүтээгдэхүүнийхээ талаар дэлгэрэнгүй тайлбарлаж, шинжлэх ухааны үндэслэлээ тавьж, хэрэглэгчдэд хохиролгүйгээ нотлоход манай сонины талбар үргэлж нээлттэй байгааг энэ дашрамд хэлье.