gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     23
  • Зурхай
     6.06
  • Валютын ханш
    $ | 3575₮
Цаг агаар
 23
Зурхай
 6.06
Валютын ханш
$ | 3575₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 23
Зурхай
 6.06
Валютын ханш
$ | 3575₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Анна Яремчук: Монгол үзэгчдэд жүжгээрээ дамжуулан Украины бодит үнэнийг харуулахыг хүссэн

Соёл урлаг
2018-05-12
0
Twitter logo
0
Twitter logo
Соёл урлаг
2018-05-12
Анна Яремчук: Монгол үзэгчдэд жүжгээрээ дамжуулан Украины бодит үнэнийг харуулахыг хүссэн Украины жүжигчин Анна Яремчук

"Гэгээн Муза" олон улсын театрын 14 дүгээр их наадам маргааш Улсын драмын эрдмийн театрт болно. 

Тус наадамд “Муур байсан ч болоосой” жүжгээрээ моно жүжгийн төрөлд шилдэг эмэгтэй жүжигчин номинацид нэр дэвшиж буй Украины жүжигчин Анна Яремчук болон жүжгийн найруулагч нартай ярилцлаа. 

-Юуны өмнө Гэгээн муза наадмын шилдэг эмэгтэй дүр номинацид нэр дэвшсэнд баяр хүргэе. Монголын үзэгчдэд өөрийгөө танилцуулахгүй юу?
-Анна Яремчук: Би 1996-2000 онд “Театрын институт”-д жүжигчний мэргэжлээр суралцаж төгсөөд түүнээс хойш 18 жил театрт ажилласан. Энэ хугацаанд жүжигчин хүн дан ганц дуу, бүжиг, хөгжим гэж нэг чигийг барилгүй бүхнийг хийж чадах ёстой гэдгийг ойлгосон. Ингэж байж аливаа нэг дүрийг яг таг амилуулж, өөрийгөө хүүхэлдэй мэтээр төсөөлж, дүрээс дүрд хялбар шилждэг. 

Би Монголын уран бүтээлчдийн жүжгүүдийг үзээд найруулагчдын хүч, жүжигчдийн чадварыг биширч, сэтгэлээрээ амарлаа.

-Монголд анх удаа ирэхэд ямар санагдаж байна вэ? Монголын театрын урлагийн талаар санал бодлоо хуваалцана уу.
-Анна Яремчук: Их урт аялал байлаа. Сүүлдээ бүр өдөр, шөнөө ч ялгахаа байсан шүү. Гэхдээ өнөөдөр би Монголын уран бүтээлчдийн жүжгүүдийг үзээд найруулагчдын хүч, жүжигчдийн чадварыг биширч, сэтгэлээрээ амарлаа. Энэ хүмүүс театрт чин сэтгэлээсээ хайртай гэдэг нь харахад л мэдрэгдэхээр… Ийм чин сэтгэлийг олох амаргүй. Монголын театрын урлагийн хөгжил итгэмээргүй сайн юм. 

Сонгодог урлагийн мөн чанарыг өнөөдөр үзсэн жүжгүүдээс бэлхнээ харж болохоор байлаа. Өөр элдэв шүүмж хэлэх нь илүүц биз. Ер нь гоо зүйн ертөнцөд хэн нэгэнд хөндлөнгөөс зааварлана гэдэг байж болшгүй зүйл. Урлагт хүрээ гэж байх ёсгүй. Тийм ч учраас бид хэлийг нь мэдэхгүй ч, жүжгийн хэлэмжийг ойлгож чадсан даа.

-“Гэгээн муза”-аас өмнө олон улсын ямар наадам, тэмцээнд оролцож байсан бэ?
-Анна Яремчук: Энэ жүжгээрээ бол Украинд болсон хоёр том олон улсын наадамд оролцож байсан. 

Үүнээс гадна хоёр жилийн өмнө гэхэд Шанхайд болсон Олон улсын Шекспирийн фестивальд “Гамлет”, “Лийр Ван” жүжгүүдээр оролцсон. 
Тэнд очоод дорнын соёл гэдэг барууны соёлд автаагүй, өөрийн гэсэн өвөрмөц шинж чанартай юм гэдгийг, түүнчлэн жүжигчид нь өөрийгөө дөвийлгөх бус бодит байдалд сэтгэлээрээ уусан шингэж дүр бүтээж чаддагийг харж биширсэн юм. 

-Энэ удаа та “Муур болж төрөх минь яав даа” хэмээх нэг хүний моно-жүжгээр “Гэгээн муза”-д оролцож байна. Өмнө нь энэ төрлийн жүжигт тоглож байсан туршлага бий юу. Моно жүжиг тавихын онцлог юу байдаг вэ?
-Анна Яремчук: Манайх дан ганц драмын жүжиг гэлтгүй, хүүхэлдэйн жүжиг ч тоглодог театр л даа. Моно жүжгийн хувьд гурвыг тавьснаас хоёр нь олон улсын фестивальд оролцсон. Удахгүй дөрөв дэх уран бүтээл маань үзэгчдэд хүрнэ. Моно жүжигт олон онцлог давуу чанар бий шүү. Наад зах нь шоглож хэлэхэд хажуунаас хэн ч яриа таслахгүй. Нэг бодлын амар ч юм шиг. Нөгөөтэйгүүр ганцаараа цаг гаруй тайзыг эзэмшиж, үзэгчдийг барина гэдэг хэцүү. Бас гойд сонирхолтой үзүүлбэр гэмээр.  

-Тус жүжигт тоглосон дүрийнхээ хувьд жишээ татаж үзвэл энэ дүр танаас ямар ур чадвар шаардсан бэ? 
-Анна Яремчук: Дүрийн маань дотоод сэтгэлийн зовлон намжихгүй байгаагаар моно жүжгийн үйл явдал өрнөдөг. Дотоод сэтгэлийн асар их шаналал, хайр сэтгэл, бусдад хандсан чин сэтгэлийн эрмэлзлийг гаргах нь энэ дүрд чухал байсан.  

Эмэгтэйн “дайны хөлд нэрвэгдэж зовохын оронд муур болж амгалан амьдрах минь яав даа” гэх төгсгөлийн арга ядсан үгээр үзүүлэхийг зорьсон. 

-“Муур болж төрөх минь яав даа” жүжгийг Монголын үзэгчдэд хараахан нээн толилуулаагүй учраас нэлээд олон хүн сонирхож байгаа байх. Энэ жүжгээр юу харуулахыг зорьсон бэ? 
-Анна Яремчук: Та бүхэн мэдэж л байгаа байх. Одоо манай оронд их аюултай нөхцөл байдал үүсээд байна. Учир нь харыг цагаан гэж, сайныг муу гэж гүжирддэг мэдээллийн дайн бидний өмнө тулж ирлээ. Иймд бид Монголын үзэгчдэд бодит үнэнийг уран бүтээлээр дамжуулж харуулахыг хүсч байгаа юм. Зохиолч Неда Неждана маань өөрөө дайны халуун цэг Донбасс нутгаас гаралтай төдийгүй зохиолыг бичихдээ хоёр эмэгтэйн бодит түүхээс сэдэвлэсэн. 

Миний дүр бол гэр бүл, ажил төрөл гээд хамаг бүхнээ орхин дайнаас зугтаад, Оросын талд баривчлагдаж асар их доромжлол амссаны дараа амь гарч буй золгүй эмэгтэйн дүр. Жүжигт энэ эмэгтэй дайны голомтод орших энхийн зурвас дээр гарах гарцгүй хөл хоригдсон тухай өгүүлнэ. 

 Хиймэл цэцэг байна уу, жинхэнэ цэцэг байна уу гэдэг аяндаа илрэх асуулт. Эмэгтэй хүний ялдам инээмсэглэл, зөөлөн уруул… энэ бүхэн л жинхэнэ бодит зүйл шүү дээ. 

Байгаа бүхнээ алдсан түүний ганц хань нөхөр нь тэжээдэг муур нь л болсон байв.

Эндээс хүний мөн чанар амьд бүхнийг хайрлах тэр л сэтгэлд оршдог гэдгийг өнөөх эмэгтэйн “дайны хөлд нэрвэгдэж зовохын оронд муур болж амгалан амьдрах минь яав даа” гэх төгсгөлийн арга ядсан үгээр үзүүлэхийг зорьсон.

Дүрийн минь бодит түүхийн эзэн өдгөө ч төрөлх нутагтаа амар мэнд аж төрдөг. Ер нь амьдралыг хүн л ээдрээтэй болгодог биш гэж үү.

Найруулагч Владимир Завальнюк

-Украйны асуудал яахын аргагүй дэлхий нийтийн анхаарлын төвд байна. Үүнийгээ дагаад мэдээллийн их урсгалд төөрөлдсөн массын бодлыг танай жүжиг өөрчилж, бодит байдлыг харуулж чадах уу? 
-Владимир Завальнюк: Урлагт хил хязгаар үгүй гэж үздэгээ дахин хэлье. Зарим найруулагч моод хөөж, хэт нэг талыг барьсан, зах зээлд автсан эсвэл улс төрийн зорилготой уран бүтээл хийдэг болжээ. Ингэж хэрхэвч болохгүй. Хүмүүс намайг Шекспирээр донтож, хуучны моод хөөдөг гэж шүүмжилдэг л юм. Би үүнтэй санал нийлдэггүй. Түүний зохиолын үйл явдал, үг хэллэг бүх юм орчин үед нийцдэг. Миний хэлэх гэсэн санаа бол улс төр биднийг зовоосон ч үүгээр моод хийх хэрэггүй. Хүмүүст ямар мэдээ хүрэх нь гол биш. Хамгийн чухал нь хүнийг хүн болгодог тэр сэтгэлгээ хаанаас ундардаг вэ гэдгийг нээн гаргах нь бидний зорилго байсан. Биднийг үхлийн тухай, эсвэл шүлгийн тухай ам нээмэгц улс төр гэдэг зүйл хаа хол хаягддаг юм.

-Тэгвэл бусдын таны уран бүтээлийн талаарх бодол танд хамаагүй гэж үү?
-Владимир Завальнюк: Би бодит зүйлийг үнэлдэг. Хиймэл цэцэг байна уу, жинхэнэ цэцэг байна уу гэдэг аяндаа илрэх асуулт. Эмэгтэй хүний ялдам инээмсэглэл, зөөлөн уруул… энэ бүхэн л жинхэнэ бодит зүйл шүү дээ. Хүмүүс миний талаар яриад баясаж байвал баясаг л дээ. Би хүний үзэл бодлыг хүндэтгэдэг. Яагаад гэвэл надад уран бүтээлийн сайн баг байдагт сэтгэл хангалуун байдаг гэх үү дээ. 

Өөртөө шаардлага тавьж чаддаг, амьдралыг бодитоор үнэлж чаддаг хүмүүс энэ хорвоод цөөн бий. 

Би олон чадварлаг жүжигчидтэй ажиллаж байсан. Гэхдээ "Гамлет" жүжгийг би эмэгтэй хүнтэй, тодруулбал дэргэд суугаа Аннатай бүтээсэн юм. Өөртөө шаардлага тавьж чаддаг, амьдралыг бодитоор үнэлж чаддаг хүмүүс энэ хорвоод цөөн бий. Энэ урлаг хүнээс асар их сэтгэлийн хат тэвчээр шаарддаг. Иймд би аливаа уран бүтээл дээр ажиллахдаа гүнд нь нэвтэрч нуугдсан эрдэнэсийг өөрийн болготлоо зогсдоггүй. Харин Анна бол яг л миний итгэлийг дааж, эрдэнэсийн эрэлд хамт явж чаддаг агуу жүжигчин гэж би бодож байна. 

-Анна Яремчук: Тэгвэл би найруулагчийнхаа талаар магтаалын үг хэлмээр байна. Хүний үгийг сонсдоггүй, өөрийнхөөрөө зүтгэдэг олон найруулагчийг би мэднэ. Харин Владимир Степанович хэзээ ч дуугаа өндөрсгөдөггүй, аядуу зөөлөн хүн. Тэр үг байтугай, үл ялиг хөдөлгөөнийг ч андахгүй олоод харчихдаг тун гярхай. Над шиг зөрүүд хүнийг хүртэл бүтэн өдөржин бэлтгэл хийхэд хүргэдэг чадвартай найруулагч.

-Владимир Завальнюк: Тайз гэдэг хоосон байсан ч хүнийг татаж болдог агуу эд. Жүжигчний нэг хэлэмж, үг, үйлдэл хүртэл орчныг тэр чигт нь өөрчилж чадна. Өнөөдөр монголын уран бүтээлчдийн жүжгийг үзээд энэ бодлоо улам батжуулж чадлаа. Тухайлбал “Итгэлийг эвдэгч” жүжгийн гол дүрийн залуу миний сэтгэлийг ихэд хөдөлгөсөн. 

-Ярилцсанд баярлалаа.

Б.Минжин

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан