ЖИЛ ОРЧМЫН ХУГАЦААНД 1000 ХҮНД АРВАЙН ЭМЧИЛГЭЭ ХИЙСЭН
Уламжлалт анагаах ухааны “Мамба дацан” эмнэлгийн сувилагч Ц.Ишин гуай өнгөрсөн зургадугаар сард сувилагчийн дипломоо гардаж авсан. Тэрбээр 56 настайдаа оюутан болж, мэргэжлээ сольсон эгэлгүй түүхээ бидэнтэй хуваалцсан юм. Ц.Ишин гуай сургууль төгссөн даруйдаа тус эмнэлгийн урилгаар арвайн барианы сувилагчаар ажиллаж байна.
-Та уншигчдад өөрийгөө танилцуулна уу?
-Би 1958 онд Баянхонгор аймгийн Баян-Овоо суманд төрсөн. 17 настайгаасаа аймгийнхаа нийтийн ахуй үйлчилгээний комбинатад оёдолчноор ажилд орж байлаа. 26 жил оёдол хийгээд 2008 онд тэтгэвэрт гарсан. Тэгээд 4-5 жил хөдөө мал маллаж байгаад 2014 онд “Оточ Манрамба” дээд сургуульд элсэж, өнгөрсөн зургадугаар сард төгссөн.
-56 настайдаа оюутан болсон таны түүхийг олон хүн сонирхдог байх. Яагаад дээд сургуульд суръя гэж шийдсэн юм бэ?
-Аав маань тан барьдаг лам хүн байсан. Эмийн ургамлаа дэнслээд, тан найруулаад сууж байгаа нь их сонирхолтой санагддаг байсан. Би бурхан, шашинд сүсэгтэй хүн. Манба дацан хийдийн хамба гуайг зурагтаар гарахад нь үгийг нь их сонсож, сүсэглэдэг байсан. 2013 онд нийслэлд ирээд хамбатай уулзаж, багш, шавь болсон.
Ер нь болох юм байна гэж бодоод дараа жил нь биологийн шалгалт өгөөд 500 гаруй оноо авлаа.
Тухайн үед цагаан халаадтай оюутнууд их сайхан санагдаж, би ч гэсэн ингэж сурах юмсан гэсэн бодол төрсөн дөө. Тэгээд хөдөө гэртээ эргэж очоод элсэлтийн шалгалтад бэлдэж эхэлсэн.
Би чинь наймдугаар ангиа төгссөн, арван жилийн боловсролоо оройн сургалтаар эзэмшсэн хүн шүү дээ. Тиймээс дээд сургуульд сурахын тулд заавал элсэлтийн ерөнхий шалгалт өгөх хэрэгтэй болсон.
-Шалгалтдаа хэрхэн бэлдсэн бэ?
-2013 онд би анх химийн хичээлээр шалгалт өгсөн. Баянхонгор аймгийн гуравдугаар сургуулийг манай хүүхдүүд төгссөн учраас багш нарыг нь таньдаг байсан. Тэгээд бүтэн жил химийн давтлагад яваад шалгалтдаа 400 гаруй оноо авсан. Ер нь болох юм байна гэж бодоод дараа жил нь биологийн шалгалт өгөөд 500 гаруй оноо авлаа.
Ингээд дээд сургуульд орох эрхтэй болсон доо. Намайг шалгалт өгөх гээд сууж байхад нэг багш ирээд “Энэ юун хүн суугаад байна аа. Эцэг, эхчүүд сууж болохгүй, гараарай” гэсэн. Би ч бушуухан шалгалтад орох эрхийн бичгээ үзүүлсэн. Ер нь настай хүн учраас хүмүүс их гайхдаг л даа.
-Та оюутан байхдаа оюутны картаар автобусанд зорчдог эмээ гээд зурагтаар гарч байсан.
-Тийм ээ. Хэд хэдэн телевизээр гарсан шүү. Би дөрвөн жил оюутны картаар автобусанд зорчсон. Хүмүүс их гайхаж хардаг, оюутан гэж хэлэхээр үнэмшдэггүй учраас би оюутны үнэмлэхээ үзүүлээд явдаг байлаа. Нэг удаа автобусанд оюутны картаа дарчихаад суусан чинь кондуктор нь хараад л байсан.
17 настайдаа оёдолчин болоод 100 төгрөгийн цалин авч байсан шигээ баярласан.
Би ч өөрийнхөө юмыг дарсан хүн чинь сэтгэл хангалуун сууна биз дээ. Хүний карт дарсан бол хуламганаад байж сууж чадахгүй шүү дээ.
Тэгсэн нөгөө кондуктор “Эмээ та, маргаашнаас эхлээд хүүхдийнхээ картыг битгий дараарай” гэж хэлсэн. Тэгэхэд би их баярласан. Хүнийг ингэж сайнаар ойлгодог хүн бас байна шүү гээд. Хөгшин хүн мөнгө төгрөггүй болоод хүүхдийнхээ картыг хэрэглэж байна гэж өрөвдсөн байх л гэж боддог.
-Таныг оюутан болно гэхэд гэр бүлийнхэн тань хэрхэн хүлээж авсан бэ?
-Би дөрвөн хүүхэд, долоон ач, зээтэй. Хамгийн том нь дөч гарсан. Хүүхдүүдээ бага байхад би ээлжийн ажилтай байлаа. Өнөөдрийнх шиг хүүхдэдээ анхаардаггүй байсан. Том нь багаа хараад зөнгөөрөө л өсөцгөөсөн. Гурван хүүхэд маань Баянхонгорт амьдардаг.
Ер надаар хүүхдээ харуулдаггүй, ажил амьдрал нь тэгширсэн. Тиймээс намайг бие чинь эрүүл л байвал хүссэнээ хийгээрэй л гэдэг. Оюутан болсноос хойш өдийг хүртэл хөдөөнөөс идэш явуулдаг. Би одоо хотод нэг ачтайгаа амьдардаг. Анагаахын чиглэлээр сурч байгаа. Том охин маань бас эмнэлэгт ажилладаг.
-Та хэр зэрэг урам зоригтой оюутан байв?
-Би өглөө таван цагт босдог зуршилтай. Өөрөөсөө шалтгаалаад нэг ч удаа хичээлээсээ хоцорч, тасалж байгаагүй. Хичээл бол хичээл, ажил бол ажил л гэж боддог. Манай ангийнхан хүүхэд болсон хойно хичээл тарахаар баярлаад гэрийн зүг гүйчихдэг. Харин би илүү сураад авах юмсан гэж боддог байсан. Хүүхдүүд гар утаснаас эхлээд сатаарах зүйл их. Надад сатаарах зүйлгүй учраас хичээлдээ л анхаарлаа хандуулдаг байсан.
• Хэчнээн олон жил ажилласан ч гэлээ шинэ мэргэжлээрээ ажиллаад цалин авах бас л сайхан байсан.
• Яагаад хүн тэтгэвэрт гарангуутаа нийгэмд үнэ цэнэгүй болох ёстой юм гэж би боддог.
• Эрт босоод хийсэн ажил хүн хийгээд өгсөн юм шиг байдаг.
Ер нь хүүхдүүдтэй инээж, хөхрөөд явах сайхан шүү дээ. Нэг өдөр манай ангийнхныг сургуулийн захирал өрөөндөө дуудсан. Эцэг, эхийнхээ утасны дугаарыг бич гээд. Миний ээлж ирэхэд “Би ээж, аав байхгүй, хүүхдийнхээ утасны дугаарыг бичих үү” гээд бөөн инээдэм болж байсан.
-Хэзээнээс “Манба дацан” эмнэлэгт ажиллаж эхэлсэн юм бэ?
-Өнгөрсөн зургадугаар сард дипломоо гардаж аваад гэртээ тав л хоносон. Тэгээд сургуулийн захиргаанаас намайг ажиллаач гэж гуйсан учраас хот руу бүр шилжиж ирсэн. Эндээ суурин болсон. Aнхны цалингаа аваад их баярласан шүү. 17 настайдаа оёдолчин болоод 100 төгрөгийн цалин авч байсан шигээ баярласан. Хэчнээн олон жил ажилласан ч гэлээ шинэ мэргэжлээрээ ажиллаад цалин авах бас л сайхан байсан.
-Уг нь гадаадад 50, 60 настай хүн оюутан болоход нэг их гайхдаггүй. Харин манайд бол их л ховор үзэгдэл юм байна гэж таны ярианаас ойлголоо?
-Яагаад хүн тэтгэвэрт гарангуутаа нийгэмд үнэ цэнэгүй болох ёстой юм гэж би боддог. Бие эрүүл, ухаан саруул, өөрөө хүсэж байхад яагаад болохгүй гэж. Манай сургуульд 80 настай профессор, мөн миний насны хоёр хүн сурч байгаа.
-Та оёдолчны мэргэжлээ өөрөө сонгосон уу?
-Ээж маань үйлэнд уран хүн байсан учраас их зүйл сурсан. Хонь хариулсан ч орой гэртээ ирэхдээ нэг өмд оёод ирдэг байлаа. Ээжийнхээ зааж өгсөн үйлийн урнаар энэ ажлыг олон жил хийсэн.
Ер нь ямар ч ажлыг гартаа оруулсан бол насны эрдэм шүү дээ.
Хүний суурь хүмүүжил насан туршийнх байдаг байх. Ээж маань ажилсаг, биднийг өглөө маш эрт босгодог. Хөдөөний хүүхдүүд усанд явах, тугал татах гээд багаасаа эрт босоод сурсан байдаг. “Эрт босоод хийсэн ажил хүн хийгээд өгсөн юм шиг байдаг” гэж ээж маань хэлдэг байсныг би насан туршдаа мартдаггүй.
Үнэхээр ч миний амьдралд их хэрэг болсон. Харин “аав маань залуу нас гэдэг барж идэхгүй хоол” гэдэг байсан. Залуудаа утгыг нь ойлгоогүй. Одоо харин энэ насан дээр эргээд бодоход залуу насанд хийж, бүтээж чадахгүй зүйл гэж алга. Зөв л ашиглаж чадвал хамгийн үнэтэй цэнэтэй үе залуу насанд байдаг юм байна. Залуучууддаа хандаж хэлэхэд, залуу насыг битгий хайр гамгүй өнгөрөөгөөрэй.
Эзэн хичээвэл заяа хичээнэ гэдэг. Хүн хичээж байхад хэзээ нэгэн цагт амжилт, үр дүн гарна. Ер нь ажил хийсэн ч, сурсан ч зорьсон зүйлдээ сэтгэлээ өгч байгаарай. Залуус гар утас, интернэтэд маш их цаг үрж байна.
Хүмүүсийн амьд харилцаа бага багаар, аажим аажмаар холдоод байгаа юм биш байгаа гэж хааяа боддог. Хүн гэдэг өөр хоорондоо шүтэн барилдлагатай, ганцаараа гайхамшигтай сайхан амьдардаг хүн гэж хаана ч байхгүй. Миний сургууль, ажил, өнөөгийн амьдрал минь маш олон хүнээс хамааралтай.
-Таны үеийн олон хүн нийгмийн шилжилтийн ороо бусгай үед амьдралд хөл алдсан байдаг. Та энэ үеийг хэрхэн даван туулсан бэ?
-Социализм нурахад анхны хоршоод байгуулагдсан. Би анхны хоршоодын нэгд орж олон жил ажилласан. Мөн хэдэн жил хувиараа оёдлын захиалгын газар ажиллуулж ч байсан. Тухайн үед нийгэм үнэхээр хүнд байсан. Гэхдээ би нэг их барьц алдаагүй. Тухайн цаг үед нь тааруулаад л амьдралаа зохицуулаад явсан даа. Ер нь ямар ч ажлыг гартаа оруулсан бол насны эрдэм шүү дээ.
-Та арай эрт дээд боловсрол эзэмшсэн бол гэж боддог уу гэж асуумаар санагдлаа?
-Дээд боловсролын диплом аваад, тангараг өргөнө гэдэг үнэхээр сайхан. Би 60 настайдаа сургууль төгсөхдөө 10 жилийн өмнө, 50 настайдаа төгсөж байсан бол илүү ихийг хийх байсан даа гэж бодсон.
Эмчийн ангид зургаан жилээр сурах ч байсан юм бил үү гэж. Гэхдээ миний боломжтой цаг хугацаа яг л ингэж таарсан. Би ер нь 60 нас хүрлээ гээд өөрийгөө хөгшин гэж боддоггүй. Хөдөө мал дээр өссөн, аавыгаа дагаад дан эмийн ургамал хэрэглэдэг учраас дархлаа сайтай. Аль болох хөдөлгөөнтэй байж, биеэ чагнадаггүй. Би эрүүл саруул шүү гээд бодоод явахад болдог л юм.
-Та цаашид ямар төлөвлөгөөтэй байна вэ?
-Сувилагчийн лицензийн хугацаа дуустал маш сайн ажиллая л гэж бодож байна даа. Хүнийг өвчнөөс салгаж, илаарьшуулдаг буянтай ажил шүү дээ. Буян бодсон ч тэр, ажлаа л сайн хийе гэж бодож байгаа. Би энэ эмнэлэгт ажилд орсноосоо хойш 1000 гаруй хүнийг сувилсан байна.
-Та “Манба дацан” эмнэлэгт арвайгаар бариа хийдэг. Ямар ач тустай эмчилгээ юм бэ?
-Манай эмнэлэг цогц усан эмчилгээ хийдэг. Рашаанд, шөлөнд орох гэсэн хоёр төрөл бий. Энэ эмчилгээнд ороод гарсан хүмүүст арвайгаар бариа хийдэг. Рашаан, шөлөнд орсны дараа хүний шар усны сүв нээгдэж, хөлс их хэмжээгээр гарна.
Арвайтай бариа хийснээр хөлс хатаж, шар усны нүхийг хаадаг. Арвай, шар тос нь хий голлосон өвчинд зонхилох эмчилгээ болдог. Шар тос арьсны нүхээр нэвчүүлбэл хий дарах маш ач тустай эмчилгээ болно.