Израилийн Ерөнхий сайд Беньямин Нетаньяху Иран улсыг “манай ертөнцийн гол занал” хэмээн тодорхойлов. Тэрбээр Израиль улс Ойрх дорнод дахь Тегераны холбоотнуудад төдийгүй Ираны эсрэг арга хэмжээ авахаа анхааруулсан юм. Ноён Нетаньяху Израилийн агаарын хил зөрчсөн Ираны сүйрсэн дроны хэсгийг гартаа барин Мюнхений аюулгүй байдлын хуралдаан дээр үг хэллээ. “Ираны дэглэм терроризмын гогцоог бидний хүзүүгээр боомилох”-ыг хэрхэвч тэвчихгүй хэмээн тэрбээр мэдэгдэв. “Бид өчүүхэн ч эргэлзээгүй өөрсдийгөө хамгаална.
Шаардлага гарвал бидэн рүү халдаж буй Ираны хамсаатнуудын эсрэг төдийгүй Ираны эсрэг ч арга хэмжээ авна” хэмээн Ерөнхий сайд хэвлэлийн хурал дээр онцлов. Сирийн нутагт нисэж явсан Израилийн F-16 сөнөөгч онгоцыг унагаасны дараа ноён Нетаньяху дээрх тайлбарыг өгсөн юм. Сирийн иргэний дайн долоон жилийн өмнө дэгдсэнээс хойш хоёр улсын дайсагнасан харилцаа хурцадсаар, нэн ноцтой боллоо. Ноён Нетаньяхугийн анхааруулга нь Израиль улс Иранруу шууд довтлохоор бэлтгэж буй анхны дохио. Тегеран Израилийн “улаан шугам” давах ёсгүйг ноён Нетаньяху хатуу анхааруулав.
Израилийн сөнөөгч онгоц Ираны дрон удирдаж байсан автомашиныг бөмбөгдөөд, буцах замдаа буудуулж сүйрчээ
Иран улс Сирийн нутагт байнгын цэрэг байршуулж, “Израильд заналхийлэх алан хядагчдын бас нэгэн бааз үүсгэх”-ийг Израиль хэрхэвч хүлээн зөвшөөрөхгүй хэмээн Ерөнхий сайд мэдэгдсэн юм. Израилийн сөнөөгч онгоц Ираны дрон удирдаж байсан автомашиныг бөмбөгдөөд, буцах замдаа буудуулж сүйрчээ. Тухайн үед Ираны тал Израилийн агаарын хил зөрчөөгүй хэмээн мэдэгдсэн. Болсон явдалд Израилийн авсан хариу арга хэмжээ нь Сирийн дайн бүс нутагт илүү өргөн хүрээтэй мөргөлдөөн дэгдээж болзошгүйг харуулав.
Иран улс, Ливан дахь шийтийн Хезболла бүлэглэл одоогийн дайныг ашиглан өмнөд Сирид Израильтай дайсагнагч шинэ фронт үүсгэхээр оролдож буйг ноён Нетаньяхугийн Засгийн газар анхааруулдаг. Ноён Нетаньяху жүжигчилсэн дохио зангаа хэрэглэн байж Мюнхений хуралдаанд оролцож буй Ираны Гадаад хэргийн сайд Мухамед Жавад Зарифт хандсан юм. Дроны хэсгийг гартаа барьсан Ерөнхий сайд “Ноён Зариф та үүнийг таньж байна уу?” хэмээн асуулаа. “Та таних ёстой. Энэ бол танайх” хэмээн тайлбарласан ноён Нетаньяху өөрийнхөө үгийг Ираны удирдагчдад уламжлаарай хэмээн өгүүлсэн юм Ливан, Ирак, Йемен, Газа дахь хамсаатнуудаа ивээн тэтгэгч Ираны “түрэмгий санаархал Сирид илт илрэх болсон“-ыг Ерөнхий сайд анхаарууллаа.
Ираны дэглэм Тегеранаас Тартус, Каспийн тэнгисээс Газар дундын тэнгисийг хамарсан хэлхээ холбоо үүсгэхээр зүтгэж байна хэмээн ноён Нетаньяху үзэв. Сирийг колоничлох зорилготой Иран нь Сирид цэргийн баазуудаа шилжүүлж, Газар дундын тэнгист тэнгисийн цэргийн баазаа байгуулах арга эрэлхийлж байна хэмээн тэрбээр өгүүлсэн юм. Израиль улс Сирийн мөргөлдөөнд хутгалдахаас зай барьж ирсэн ч “ноён Асад Ираны цэргийг урих аваас байр сууриа өөрчилнө” хэмээн анхаарууллаа. АНУ, Израилийн эсрэг Тегераны дуу хоолой суларсан нь цэргийн сөргөлдөөнөөс илт зайлсхийж буйн илрэл. Гэхдээ АНУ, Израиль, Саудын Арабаас бүрдсэн Ираны эсрэг шинэ эвсэл бүрдэж болзошгүй гэж Тегеран ч түгшдэг.
Ийм ч учраас Сири, Ливанд цэргийн оролцоогоо өргөжүүлэх нь дэглэмээ хадгалж үлдэх, дайснуудтайгаа өөрийн хилээс алсад сөргөлдөхөд чухал хэмээн тус улс үзэж байна. Ноён Нетаньяху мөн Ираны цөмийн хэлэлцээрийг шүүмжилж, Адольф Гитлерийг Дэлхийн II дайнд хөтөлсөн бодлогын эхийг 938 оны Мюнхений хэлэлцээртэй зүйрлэв. Тегеранд илүү хатуу болзол тулгахгүй бол хэлэлцээрээс АНУ-ыг гаргахаар Ерөнхийлөгч Дональд Трамп сүрдүүлсэн.
Иран нь “Израиль, арабын хөршүүд, исламын шашинтнуудад төдийгүй манай ертөнцөд, та бүгдэд заналхийлэгч гол аюул” хэмээн хуралд оролцогсдод хандан ноён Нетаньяху сэрэмжлүүлсэн юм. Цөмийн зэвсэгтэй болчихвол “Ираны түрэмгийлэл хараа хяналтаас мултрах”-ыг тэрбээр анхаарууллаа. Иранд үл итгэх явдлаас улбаалан Ойрх дорнод дахь араб орнууд Израильтай илүү ойр харилцаа тогтооно. Ийм харилцаа нь израильчууд, палестинчуудын энхийн тохиролцоонд шинэ зам тавьж өгнө хэмээн Ерөнхий сайд үзэж байна.
Ги Шазан