Хэлний бодлогын үндэсний зөвлөлийн гишүүн, Шинжлэх ухааны доктор Ц.Өнөрбаяны "Монгол хэлний дархлаа, үнэ цэн" сэдвээр тавьсан илтгэлээс хүргэж байна.
Доктор Ц.Өнөрбаян:
"Улс үндэстний оршин тогтнох, хэр зэрэг урт настай болохыг тодорхойлох хамгийн гол хүчин зүйлийн нэг бол тухайн үндэстний хэл байдаг. Хэл бол хүн төрөлхтнийг бусад амьтнаас ялгадаг хамгийн хүчирхэг зэвсэг. Хэлгүйгээр нийгэм оршин тогтнох учир байхгүй. Энэ тухай үгийн урлагийн эрдэмтэд хэлсэн байдаг.
Хэл бол хүн төрөлхтний харилцааны хамгийн чухал хэрэглүүр мөн.
20, 21-р зууны Монголын алдарт соён гэгээрүүлэгч Л.Түдэвийн "Үгийн нууц уурхай" бүтээлд "Хүнийг адгууснаас ялгадаг гол ид шид нь хэл яриа мөн. Өөр хоорондоо үг сольдог болсноос хойш хүнд хэнд ч, юунд ч дийлдэхгүй амьтан болсон юм. Хүнээс үг хэлийг нь хасчихвал ердөө хойд хоёр хэл дээрээ босоо зогсдог тарваганаас ялгарахгүй амьтан байх байсан билээ." гэжээ.
20-р зууны эхэнд дэлхийд 6000 орчим амьд хэл байсан бол 21-р зууны эхэнд 3000 орчим амьд хэл байна гэж тодорхойлсон байна. Энэ баримтаас үзвэл өнгөрсөн зуунд амьд хэлний мөхөл эрчимтэй явагдсан.
Өнөөдөр дэлхий дахинд хэдэн тэрбум хүнээс хэдэн сая хүн ярьдаг хятад, орос, англи хэлний хэрэглээ идэвхтэй болсон. 2100 он гэхэд 2500 орчим амьд хэл үлдэнэ гэсэн өөдрөг мэдээ байна. Яагаад өөдрөг гэж байна гэхээр бүтэн 100 жилд 3000 хэд мөхсөн байхад 100 жил өнгөрөхөд 500 мөхөх хэл байна.
Мөхөх хэлний тоонд монгол хэл ороогүй байна. Хэрэглэгчийн тоогоор хэлний мөхлийг тодорхойлж болдог. Хэл бол мөнх настай биш. Хэдий чинээ олон хүн ярина төдий чинээ мөхөх нь хол.
Монгол хэл маань мөхчих вий гэж айх хэрэггүй. Нэгдүгээрт тухайн хэлээр ярьж байгаа хэрэглэгчийн тоо чухал. Хоёрдугаарт мэдээлэл технологийн хөгжил нөлөөлж байна. Мөн тухайн үндэстний хэлний бодлого чухал байр суурийг үзүүлдэг. Төр засгаас монгол хэлээ хайрлаж хамгаалахад ихээхэн анхаарч байна. Хэлний бодлого сул байх тусам хэл мөхөх нь ойр.
Мөн хувь хүн хэл соёлоо хамгаалах хүчин чармайлттай байх хэрэгтэй. Хэлийг өмчилдөггүй. Гадаад хэл сурахын тулд хэн нэгнээс зөвшөөрөл авдаггүй. Хэл бол хамгийн нээлттэй зүйл" гэлээ.
“Эх хэлний өдөр”-2018 лекцийг ерөнхий боловсролын 241 сургуулийн монгол хэл, уран зохиол, монгол бичгийн 500 багшид зориулан зохион байгуулсан билээ.
Ерөнхийлөгчийн дэргэдэх Хэлний бодлогын үндэсний зөвлөлөөс зохион байгуулсан уг арга хэмжээ нь монгол хэл уран зохиол, монгол бичгийн багш нарыг мэргэжил арга зүйгээр хангах, монгол хэл соёлоо хадгалах, хамгаалах, хөгжүүлэх, тэдэнд хэлний боловсрол олгох зорилготой болно.