gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     23
  • Зурхай
     5.23
  • Валютын ханш
    $ | 3574₮
Цаг агаар
 23
Зурхай
 5.23
Валютын ханш
$ | 3574₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 23
Зурхай
 5.23
Валютын ханш
$ | 3574₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Mongolia Mining 2018: Transwest том оврын Комацу экскаватор, шинэ загварын авто самосвал танилцуулна

2018-03-22
0
Twitter logo

Mongolian Mining-2018 үзэсгэлэнгийн Ерөнхий ивээн тэтгэгч “Трансвест Монголиа” ХХК-ийн Худалдаа, Маркетинг хариуцсан захирал Д.Болдсүхээс тус арга хэмжээнд хэрхэн оролцох талаар нь тодруулсан юм. 

-“Трансвест Монголиа” компани Mongolia Mining үзэсгэлэнд хэзээнээс оролцож байна вэ? Үзэсгэлэнгийн цар хүрээг хэрхэн харж байгаа вэ?
-Бид Японы Комацу брэндээр тус үзэсгэлэнд 4 дэх жилдээ дараалан оролцож байна.

Жилээс жилд оролцогч байгууллагууд болон цар хүрээ нь өсөн нэмэгдэж ирсэн учраас үзэсгэлэнд ач холбогдол өгч оролцож байгаа. 

-Mongolia Mining үзэсгэлэнгийн Ерөнхий ивээн тэтгэгчээр хоёр дахь жилдээ ажиллах гэж байна. Ивээн тэтгэгч компаниар оролцохын ач холбогдол нь юу вэ?
-Манай компанийн алсын хараа бол Монголын зах зээл дээр уул уурхайн техник тоног төхөөрөмжийн шилдэг нийлүүлэгч болох. Ерөнхий ивээн тэтгэгчээр оролцохын хамгийн гол ач холбогдол нь уул уурхайн компаниудад зах зээл дээр эзэлж байгаа байр сууриа бататган таниулах, богино хугацаанд тоног төхөөрөмжийн зах зээл дээр хамгийн нөлөө бүхий тоглогч болсныг илтгэн харуулах, чанар, үнэ, үйлчилгээний хувьд өөрийн өвөрмөц онцлогтой япон техникийг Канад, Австрали менежментээр монгол залуучуудын ажлын арга барилд хэрхэн амжилттай нэвтрүүлж байгаагаа сурталчлан таниулах чухал ач холбогдолтой юм.

Иймээс бид үзэсгэлэнг ивээн тэтгэж, санхүүгийн хувьд дэмжиж туслахаас гадна зохион байгуулагчдад өөрсдийн зүгээс ач холбогдолтой санал зөвлөгөө өгч хамтран ажиллаж байгаадаа баяртай байна. Цаашид Mongolia Mining шиг олон улсын чанартай, зохион байгуулалт сайтай үзэсгэлэн яармаг тогтмол зохион байгуулагдаасай гэж боддог.

-Компанийн зүгээс энэ жилийн үзэсгэлэнд ямар шинэлэг бүтээгдэхүүн танилцуулахаар төлөвлөж байна вэ?
-Комацу үйлдвэрээс жил бүр технологийн дэвшлийг агуулсан маш олон шинэ бүтээгдэхүүн нэвтрүүлдэг. Бид энэ удаа том оврын Комацу экскаватор, шинэ загварын авто самосвал танилцуулах үзүүлэн бэлтгэж байна. 

-“Трансвест Монголиа” компанийн үйл ажиллагааны талаарх сүүлийн үеийн мэдээллийг уншигчдад өгнө үү?
-Япон инженерийн оюун ухаанаар бүтсэн техник тоног төхөөрөмж, авто машиныг монголчууд бид сайн мэддэг боллоо. Энэ нь ч манай борлуулалт, ажлын амжилтад шууд тусч байна. 2017 он манай хамт олны хувьд амжилт бүтээлээр дүүрэн жил байлаа. 2018 энэ амжилтаа бататган ахиулж, Монголд анх удаа Герман дахь Комацугийн үйлдвэрээс том оврын дизель болон цахилгаан экскаватор, Япон улсад үйлдвэрлэсэн дунд оврын автосамосвал, экскаватор, бульдозер, авто грейдэрийг алт, нүүрс, зэс, төмрийн хүдрийн олборлолт хийдэг уул уурхайн компаниудад нийлүүлэн ажиллаж байна.

-Уул уурхайн салбарын ханган нийлүүлэгч томоохон компанийн хувьд Монголын уул уурхайн салбарын ойрын жилүүдийн хандлагыг хэрхэн харж байна вэ?
-Ойрын жилүүдийг бид маш өөдрөгөөр харж байгаа. Ялангуяа Монгол улсын Засгийн газраас гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжих, уул уурхайн том төслүүдийг хөдөлгөх, Баялгийн сангийн талаарх Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын санал санаачилга зэрэг нь уул уурхайн салбарт дорвитой эерэг өөрчлөлт авчрах нь дамжиггүй. Түүнчлэн дэлхийн зах зээл дээрх уул уурхайн түүхий эдийн эрэлт хэрэгцээ, үнийн өсөлт нь Монгол улс шиг уул уурхайгаас төсвийн зонхилох орлогоо бүрдүүлдэг оронд маш таатай он жилүүдийг авчрах болов уу гэсэн хүлээлттэй байна.

Түүнчлэн дэлхий нийтийн чиг хандлага хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэхэд чиглэж, ашигт малтмалын өртөг зардлыг бууруулж, байгаль орчинд хор нөлөө багатай техник технологи ашиглах шаардлага тулгарч байгаа нь манай хамт олны алсын хараа, ирээдүй хэтийн төлөвтэй яв цав нийцэж, энэ нь эргээд манай компанийн хувьд том давуу тал болж байгаа юм.
 
-Танд баярлалаа. 

Эх сурвалж: Mining Journal

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан