Өчигдөр буюу ням гаригийн өглөө орос руу нисэх онгоцонд тэсрэх бөмбөг тавьсанаас болж өглөө эрт нисэх ёстой байсан гадаадын хэд хэдэн нислэг тодорхойгүй хугацаагаар саатаж байна гэх мэдээлэл ирсний дагуу тодруулахаар "Чингис хаан" олон улсын нисэх буудлыг зорьсон юм. Биднийг 10 цаг 30 минутын үед нисэх буудал руу явж байхад цагдаагийн тусгай албаныхан их л хурдтай нисэхийн чиглэлд явж байгаатай таарснаар энэхүү мэдээлэл оргүй биш байх нь гэсэн эхний хардлага төрсөн юм. Ингээд нисэх буудалд хүрч олон улсын нислэгийн зорчигчдын хүлээлгийн танхимд ороход нэлээд удаан хүлээж буй бололтой зорчигчид үүргэвч, цүнхээ налан сууцгааж, зарим нэг нь чухам юу болоод байгаа, яагаад нислэг оройтож буйг ажилтнуудаас нь асууж байсан боловч тэдэнд ч бидэнд ч хариулт өгөх хүн олдсонгүй. Харин нислэг нь саатсан тухай мэдээлэл өгсөн нэгэн зорчигчийн хэлж буйгаар "Өглөө 7 цаг 10 минут, 8 цаг 20 минутанд нисэх байсан Улаанбаатар Москвагийн чиглэлийн хоёр онгоц тодорхойгүй хугацаагаар саатаж байгаа ба хэн нэгэн зорчигчийн цүнхнээс тэсрэх бодис олдсоноос нислэг саатсан гэх мэдээлэл тарсан. Тиймээс өглөө онгоцондоо суучихсан байсан зорчигчдийг хэд дахин буулгаж суулгасан төдийгүй бүх зорчигчид үзлэг хийж, ачаа барааг нь дахин шалгасан. Мөн онгоцоо ч дахин үзлэгт оруулсан гэсэн" гэх мэдээллээр үнэхээр хэн нэгэн террорист үйл ажиллагаа явуулав уу, аль эсвэл нөгөөх л сургалт уу гэх дараагийн хардлага төрж эхэлсэн юм. Тиймээс ч энэ талаар зарим ажилтнуудаас нь тодруулахыг оролдсон ч хэн нь ч тоймтой юм хэлсэнгүй. Харин аюулгүй байдлын хяналт шалгалтын албаныхан болон зарим нэг хүмүүсийнх нь ярьж байгаагаар "Өглөөнөөс эхлэн онцгой байдал зарласан. Бөмбөг тавьсан гэж юм сонсоогүй, манайхан л дотооддоо сургалт явуулж, тэрийгээ шалгаж байгаа юм шиг байна лээ" гэлцэж байх юм.
Харин 11 цаг 20 минутын алдад МИАТ-ын орлогч дарга Мөнхжаргал өглөө долоон цагаас хойш онгоцонд сууж байгаа зорчигч нар дээр орж уучлал хүсээд "Нэг зорчигчийн ачаанаас сэжиг бүхий зүйл илэрсэн тул түүнийг аюулгүй болгож байгаа. Тун удахгүй онгоц ниснэ" хэмээн зорчигчдыг тайван байхыг хүсээд гарч явсан гэх дараагийн мэдээлэл бидэнд ирсэн.
Харин энэ үеэр цагдаа тагнуулын байгууллагын ажилтнууд нисэхийн удирдлагуудтай уулзаж ярилцаж байсан ба эндээс дараагийн шийдвэр гарч онгоц хэдийд нисэх, чухам юунаас болж саатсан гэх мэдээлэл тодорхой болно гэсэн тул дарга нарын хуралдаж байгаа үүдийг цаг гаруй сахилаа. Мөн энэ үеэр бидний авсан дараагийн мэдээлэл маань сэжиг бүхий ачаа гээд байсан нь сум тээвэрлэж байсан хоосон хайрцаг юм байна, тэр хайрцгийг Италийн анчид авч явж байгаад ачаа шалган нэвтрүүлдэг хэсэгт орхичихсон байсан" гэх мэдээлэл байлаа.
Багагүй хугацаанд үргэлжилсэн дарга нарын хурал 13 цаг 30 минутын алдад дуусаж сая нэг юм сэтгүүлчдод мэдээлэл хийх чимээ дуулдав. 14 цагийн үед эхэлсэн хэвлэлийн хуралд ЗТАЖ-ын дэд сайд Шийлэгдамба, Зам тээврийн газрын дарга Наранпүрэв, МИАТ-ын орлогч дарга П.Мөнхжаргал нар оролцож дараах мэдээллийг өгсөн. Тэдний ярьснаар 23-ны өглөө Москва Улаанбаатарын чиглэлд нисэх байсан Аерофлотын СУ-564 онгоцны зорчигчдоос бууны сум хадгалдаг хайрцаг илэрсэнтэй холбоотойгоор нислэг ийнхүү саатсан гэнэ. Өглөө 5 цаг 55 минутанд бүртгэл эхлээд явж байх үед эзэнгүй цүнх олдож аюулгүй байдлын хамгаалалтын албаны шалган нэвтрүүлэхээр шалгахад уг цүнхнээс тэсрэх бодисны сэжиг бүхий зүйл илэрчээ. Иймээс дахин ачаа нэг бүрийг шалгаж, онгоц болон зорчигчдод дахин нарийвчилсан үзлэг хийж энэ талаар цагдаа, тагнуул гэх мэт хүчний байгууллагад мэдээлснээр холбогдох шалгалтууд хийгджээ. Ингэхэд СУ-564 онгоцоор нисэх байсан Италийн найман жуулчны цүнх болох нь тогтоогдсон бөгөөд тэд Италийн Моне Филтро компани Монголын "Цагаан шонхор" компанийн шугамаар энэ сарын 16-нд орж ирж, Сэлэнгэ аймгййн Цагааннуур суманд шувуу буудаад буцаж явсан анчид болох нь тогтоогдсон байна.
Тэд уг хайрцаганд 100 ширхэг сум хадгалж байсан бөгөөд сумаа дуусгаад хоосон хайрцгаа авч явахдаа ийнхүү ачааны хэсэгт мартснаас асуудал үүсэн нь энэ гэнэ. Ийнхүү өөрсдөөс нь болж хүндрэл учирсан явдалд тэд "Аерофлот" компанийнхан болоод зорчигчдоос уучлал хүсээд монголын нисэх буудлын аюулгүй байдал хамгаалалтын албаныхан маш өндөр түвшинд ажилладгийг гайхан магтаж, мөн дахин дахин уучлал хүссэнийхээ эцэст нисэхээр болжээ. Энэ байдлаас болж өглөө 7 цаг 10 минутанд нисэх байсан Аерофлотын СУ-567 онгоц, МИАТ-ын ОМ-137 онгоцнууд таван цаг гаруй хугацаагаар саатаж, Airchina-ын СА-902 онгоц гурван цаг гаруй хугацаагаар саатсан. Харин дотоодын онгоц хуваарийнхаа дагуу ямар нэгэн сааталгүй ниссэн байна. Гадна дотны олон зоочигчдыг ийнхүү саатуулсан явдалдаа "МИАТ" компанийнхан зорчигчдод ямар нэгэн нөхөн төлбөр үзүүлсэн үү гэх сэтгүүлчдийн асуултанд тэд "Саатсан хугацаанд зорчигчдыг хоол ундаар хангах болон дараагийн транзит тээврээр саатахгүй зорчуулах зохицуулалт хийж байгаа. Саатсан ч дараагийн нислэгт нь аль болох хурдан амжуулах байдлаар зохицуулж байна. Гэхдээ ачааны эзэн олдохгүй юм уу, асуудал шийдэгдээгүй байсан бол аюулгүй байдлыг хангах журмын дагуу бүх асуудал цэгцэрч учир нь олдтол бүтэн хоногоор ч хойшилж болох байсан" хэмээн хариулсан. Мөн нислэг ийнхүү саатаснаас болж зорчигчдоос билетээ буцаах асуудал байсан уу, үүнийг хэрхэн зохицуулж байгаа вэ гэх асуултанд "Үүнийг авиа компаниуд мэдэх байх. Яг одоо билетээ буцаасан зорчигч бий эсэхийг сайн мэдэхгүй байна" гэж хариулсан. Харин бидэнд ирсэн мэдээллээр МИАТ-ын нислэгээс хоёр ч зорчигч дараагийн онгоцных нь нислэгийн цаг нь зөрсөн, яаралтай ажилтай байгаад хоцорсон гэдэг шалтгаанаар билетээ буцаажээ.
Ямартай ч Италийн найман анчны мартаж суусан цүнхнээс болж гадаадын хэд хэдэн нислэг ийнхүү саатаж багагүй хохирол учирлаа. Гэхдээ энэ явдлыг магадгүй сургалт байсан байх, түүнийгээ булзааруулахын тулд сэжиг бүхий цүнх олдлоо гэж аргалж өнгөрөөж байж магадгүй гэх хардлага ч олон хүнд байсныг нуугаад яахав. Хэрвээ үнэхээр л сумтай байсан хоосон цүнхнээс хүртэл тэсрэх дэлбэрэх бодис байжээ гэдгийг илрүүлэн, ажилласан бол аюулыг урьдчилан таслан зогсоох чадвартай сайн баг ажиллаж байгаа гэдэгт итгэж нэг ч гэсэн юманд овоо доо гэж магтахаас өөр юу хэлэхэв. Дандаа ийм л байгаарай.
И.Цэвэлмаа