Хятадын Гуйжоу мужийн Тонгрен хотод хурдны галт тэрэгний шинэ шугам барихаар тус мужийн эрх баригчид Калифорнийн тээврийн технологийн Hyperloop компанитай гэрээ байгуулжээ.
Hyperloop компани нь хайперлүүп технологи ашиглан тээврийн шугам барих зорилготойгоор анх 2013 онд байгуулагджээ. Агааргүй вакуум хоолойгоор соронзонгийн тусламжтайгаар зорчих галт тэрэг нь 1223 км/ц хүртэл хурдлах чадалтай аж.
Гуйжоу мужид Хятад дахь iCloud-н хэрэглэгчдийн датаг хадгалах төв нээгдээд удаагүй ба энд удахгүй Хятадын We Chat нийгмийн сүлжээ хэрэглэгчдийн мэдээллийг хадгалах төв нээгдэх юм. Тус мужийн Тонгрен хотод хамгийн сүүлийн үеийн технологиор хурдны галт тэрэгний шинэ шугам тавих гэрээ нь Хятадын хамгийн ядуу муж гэгддэг байсан Гуйжоу хэрхэн дэлхийн технологийн төв болж буйг харуулж байна.
Хятадын Бүс ба Зам санаачилгын нэг хэсэг болсоноор Гуйжоу муж гадаадын хөрөнгө оруулагчдын анхаарлыг ихээр татах болсон юм. Бүс ба Зам санаачилгын гол зорилгуудын нэг бол хурдны галт тэргэнд зориулсан дэд бүтэц барих аж. Энэ талаар Hyperloop компанийн гүйцэтгэх захирал Дирк Элборн, “Манай компани Торгоны зам Эдийн засгийн бүсэд томоохон үүрэг гүйцэтгэх болно гэж бодож байна.” хэмээн ярьжээ.
Тонгрен хот дахь хурдны галт тэрэгний шугамын төсөл ойролцоогоор 1.5 тэрбум ам. доллараар босох ба төсөл 2 үетэй аж. Эхний үед Тонгрен хотын нисэх буудлыг хоттой холбосон 10 км замыг 290 сая ам. доллараар барих бол 2-р үед Тонгрен хотыг жуулчдын хамгийн ихээр очих дуртай, НҮБ-ын Дэлхийн өвд бүртгэгдсэн Фаньжин уултай холбосон 50 км замыг барих аж. Hyperloop компанийн төлөөлөгчийн хэлсэнээр Тонгрен хотын хурдны галт тэрэгний замыг ирэх жилийн эхнээс барьж эхлэх гэнэ.