gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   SOS
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
    •   Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    •   Мобиком 30 жил
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   Мега төсөл
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     15
  • Зурхай
     5.24
  • Валютын ханш
    $ | 3576₮
Цаг агаар
 15
Зурхай
 5.24
Валютын ханш
$ | 3576₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • SOS
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    • Мобиком 30 жил
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • Мега төсөл
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 15
Зурхай
 5.24
Валютын ханш
$ 3576₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Гэр хорооллыг эко болгон хөгжүүлэхэд 570 сая ам.доллар зарцуулна

Б.Чимэг
Эдийн засаг
2018-08-28
0
Twitter logo

Азийн хөгжлийн банк (АХБ)-ны Захирлуудын зөвлөл 80 сая ам.долларын зээлийн төслийг баталжээ. Энэ зээлийг Улаанбаатарын гэр хорооллыг орлогод нийцсэн, хүлэмжийн хийн ялгарал багатай, уур амьсгалын өөрчлөлтийг даван туулах чадвартай, амьдрахад таатай, эко хороолол болгоход зарцуулна.

Уур амьсгалын ногоон сан (УАНС)-гаас Монгол Улсад олгох 95 сая ам.долларын хөнгөлөлттэй зээл, 50 сая ам.долларын буцалтгүй тусламж болон Өндөр түвшний технологийн сан (ӨТТС)-гаас олгох 3 сая ам.долларын буцалтгүй тусламжийг АХБ мөн хариуцна.

ӨТТС-г АХБ-ны дэмжлэгтэй хэрэгжих төслүүдийн шинэлэг шийдлүүдийг дэмжих зорилгоор 2017 онд байгуулжээ.

Монгол Улсын нийт хүн амын гуравны нэг нь бага, дунд орлоготой, гэр хороололд амьдардаг. Гэр хороололд дэд бүтэцгүй, хатуу хог хаягдлын менежмент хангалтгүй, ус хангамж хязгаарлагдмал. Иймд эрүүл мэнд, байгаль орчны асуудлууд их тулгардаг. Мөн халаалт, эрчим хүчний зориулалтаар түүхий нүүрс, био түлш их хэрэглэдгээс нүүрсхүчлийн давхар ислийн ялгаруулалт их, өвөл агаарын бохирдлыг үлэмж хэмжээгээр нэмэгдүүлж байна.

АХБ-ны Хот хөгжүүлэлтийн ахлах мэргэжилтэн Арно Хекман: “Улаанбаатарын гэр хороололд оршин сууж буй 850,000 орчим хүн хотын нийтийн аж ахуйн үйлчилгээнд хамрагдаж чадаагүй байна” гэж хэлээд “Нийтийн аж ахуйн үйлчилгээнд холбогдсон, ногоон орчин бүрдсэн, төрөл бүрийн үйлчилгээ болон ажлын байр хүртээмжтэй, байгаль орчинд ээлтэй 20 орчим эко хорооллыг энэ төслөөр санхүүжүүлнэ. Ингэснээр төслийн үр шимийг шууд хүртэн “ногоон” орон сууцанд орох 10,000 оршин суугчийг оролцуулаад нийт 100,000 орчим иргэний амьдрах орчин сайжирна” гэжээ.

Энэ ажил газрыг сайн дурын үндсэн дээр орон сууцаар солих зарчимд тулгуурлан хэрэгжинэ. 

Бага, дунд орлоготой өрхүүдийн боломжид нийцэх орон сууц хязгаарлагдма. Мөн хотод шилжин суурьшиж буй иргэдийн болон хүн амын механик өсөлтийн үр дүнд гэр хороололд оршин суух хүн амын тоо нэмэгдсээр байна.

Нийслэлийн орон сууцны корпорациас 2016 онд хийсэн судалгаагаар 150,000 айлын орон сууцны эрэлт байгаа ч төлбөрийн чадварт нийцсэн орон сууцны нийлүүлэлт нь дөнгөж 4,000 орон сууц байжээ.

Гэр хорооллын хүн амын 60 хувь нь хэрэв боломжийн үнэтэй, сэтгэлд нийцвэл орон сууцанд орох хүсэлтэй байгааг тогтоосон байна.

Эко хорооллын төсөл нь гадны нөлөөнд өртөмтгий, стандартын шаардлага хангахгүй, агаар, орчныг ихээр бохирдуулагч гэр хорооллуудыг төлбөрийн чадварт нийцсэн, нүүрсхүчлийн хийн ялгарал багатай, уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй, амьдрахад таатай эко хорооллууд болгон өөрчлөх зорилготой.

Төслийн хүрээнд авто зам, цэвэр, бохир ус, дулаан хангамж зэрэг үндсэн дэд бүтэц нь шийдэгдсэн 1,500 айлын түрээсийн орон сууц барина. Эдгээр орон сууцууд хот, суурин газарт тохирсон хүлэмж, нийтийн болон ногоон байгууламжууд, төрийн үйлчилгээ, ӨТТС-ийн санхүүжилттэй барилгын ашиглалт, сэргээгдэх эрчим хүчний хяналтын ухаалаг систем, нарны эрчим хүчний дээврийн хавтанг багтаасан байна.

Уур амьсгалын ногоон сангаас олгож буй зээлийн эх үүсвэрээс 75.7 сая ам.долларыг Эко хороолол, төлбөрийн чадварт нийцсэн орон сууцны сан (ЭХТЧНОСС)-д хуваарилна. Тус сан арилжааны банкуудаар дамжуулан барилгын компаниудад урт хугацааны зээл, иргэдэд бага хүүтэй орон сууцны зээл олгоно. Зээл авсан барилгын компаниуд зээлийн хөрөнгөө төлбөрийн чадварт нийцсэн 5,500 айлын орон сууц болон зах зээлийн үнээр борлуулах 3,000 айлын орон сууц буюу нийт 8,500 айлын орон сууцыг барихад зарцуулна. ЭХТЧНОСС-д хуваарилагдах энэхүү санхүүжилт нь нэмэлтээр 300 сая ам.долларын хөрөнгө оруулалтыг барилгын компаниуд, арилжааны банкууд, ирээдүйн оршин суугчид зэрэг оролцогч талуудаас босгохоор тооцоолсон. 

Эко хорооллуудыг бий болгох энэ ажил газрыг сайн дурын үндсэн дээр орон сууцаар солих зарчимд тулгуурлан хэрэгжинэ. Төлөвлөгдсөн эко хорооллын нутаг дэвсгэрт хамаарах газрыг өмчлөгч болон түрээсээр оршин суугч тухайн механизмд оролцох эсэхээ шийдэх эрхтэй. Хэрэв оролцохоор шийдвэл газрыг орон сууцаар солих зарчмын дагуу эсхүл “түрээслээд өмчлөх” шийдэл болон орлогод нийцсэн түрээсийн хөтөлбөр зэргээр дамжуулан эко хороололд орон сууц авах сонголт бий.

Хэрэв оролцохгүй тохиолдолд тухайн оролцоогүй өрхөд нөлөөлөхгүй байхаар эко хорооллын зураг төслийг боловсруулна. Оршин суугчдын оролцоог хангах төлөвлөгөөний хүрээнд ядуу өрхүүдэд чиглэсэн ур чадвар олгох, ажлын байртай холбох зэрэг үйл ажиллагааг явуулах юм.

Энэхүү төсөл нийт 570 сая ам.долларын өртөгтэй, 2026 оныг дуустал хэрэгжих ажээ. 

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан