gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     27
  • Зурхай
     8.02
  • Валютын ханш
    $ | 3589₮
Цаг агаар
 27
Зурхай
 8.02
Валютын ханш
$ | 3589₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 27
Зурхай
 8.02
Валютын ханш
$ | 3589₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Сангийн яам: Төсвийн зардал 200 тэрбумаар өссөн нь ипотекийн зээлээс үүдэлтэй

Б.Эрдэнэчимэг
Эдийн засаг
2017-04-01
0
Twitter logo
Б.Эрдэнэчимэг
0
Twitter logo
Эдийн засаг
2017-04-01
Сангийн яам: Төсвийн зардал 200 тэрбумаар өссөн нь ипотекийн зээлээс үүдэлтэй Баруун гар талаас Сангийн яамны хэлтсийн дарга Э.Алтанзул, хэвлэлийн төлөөлөгч Э.Оюунболд

Энэ оны улсын төсвийн тодотголыг Сангийн сайд Б.Чойжилсүрэн УИХ-ын даргад өргөн бариад багагүй хугацаа өнгөрлөө. Төсвийг тодотгосноор зарлагаа танан, орлогоо өсгөж, алдагдал буурна гэж олон нийт хүлээж байв.

Гэвч төсвийн зарлага 200 орчим тэрбум төгрөгөөр өсөж, төсвийн алдагдал ДНБ-ий 9.1-10.6 хувьд хүрсэн юм. 

Сангийн яамны Орлогын хэлтсийн дарга О.Алтанзул энэ асуултад хариулахдаа “2016 онд баталсан, Эдийн засгийг сэргээх хөтөлбөр дээр төсвийн тодотгол суурилсан. Зарлага өссөн нь ипотекийн зээлтэй холбоотой. Түүнээс хөрөнгө оруулалт болон бусад зардал өсөөгүй” гэв.

2.5 сая төгрөгөөс дээш цалинтай иргэдийн татварын ачаалал 1 пунктээр өснө.     

Сангийн яамнаас далд эдийн засаг буюу татвар төлдөггүй хэсгийг татварт хамруулахаар ажиллаж байгаа юм байна. Гэвч богино хугацаанд үр дүнд хүрэхгүй тул зарим төрлийн татварыг зайлшгүй нэмсэн гэв. Гэхдээ бүх нийтээрээ нэмэгдсэн татвар төлөхгүй. Тансаг (автомашин) болон зохисгүй хэрэглээтэй (архи, тамхи), өндөр орлоготой иргэдэд татвар ногдуулсан гэдэг тайлбарыг өглөө.

Манай улсын ажил эрхэлдэг иргэдийн 95 хувь нь 1.5 сая төгрөгөөс доош хэмжээний цалинтай. Эдгээр иргэдийн төлдөг ХХОАТ хэвээрээ буюу 10 хувь байна. Харин үүнээс дээш цалин авдаг иргэд ирэх оны эхний өдрөөс 15 хувийн татвөр төлөх юм. Мөн 2.5 сая төгрөгөөс дээш цалинтай иргэдийн татварын ачаалал 1 пунктээр өснө.     

Авто бензин,  дизелийн түлшний татварын тухайд…

Шатахууны хилийн үнэ нэмэгдсэн тул шинэ Засгийн газар хоёр удаа шатахууны онцгой албан татварыг бууруулсан. Гэвч өмнөх шийдвэрүүдээ хүчингүй болгох амлалтыг ОУВС-гийнханд өгсөн юм.

Энэ оны долоо болон аравдугаар саруудад авто бензин, дизелийн түлшинд ногдуулдаг, онцгой албан татварын хөнгөлөлтийг тус тус хүчингүй болгоно. Ингэснээр шатахуун импортлогч компаниуд ямар нэг татварын хөнгөлөлт эдлэхгүй болж байна. Энэ шийдвэрийн уршгаар түлшний үнэ өсөн, цаашлаад өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ ч өснө гэж олон нийт бухимдаж байна.

Харин Сангийн яам “Авто бензиний жижиглэнгийн үнийн 40 хувийг татвар ногдуулдаг. Үлдсэн 60 хувь нь түүхий газрын тосны үнэ, дотоодын ханшийн хэлбэлзэл, компаниудын үйл ажиллагааны зардал, ашгаас бүрддэг. Иймд татварын хөнгөлөлтийг зогсоосноор жижиглэнгийн үнэ өсөхгүй” гэв.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан