-Олон удаагийн давтамж уул уурхайтай холбоотой юу?-
Өмнөговь аймгийн Цогтцэций суманд өнгөрсөн амралтын өдрүүдэд газар хөдлөлт болж, олон нийтийг сандаргав. Бүр болох болохдоо чичирхийллийн давтамж хоёр өдрийн дотор л гэхэд 40 гарсан нь Монголын анхны тохиолдол болов.
Газар хөдлөлтийн чичирхийлэл Цогтцэций сум дахь Тавантолгойн нүүрсний уурхайгаас зүүн хойш 6-7 км-т мэдрэгдэж эхэлснийг Одон орон, геофизикийн хүрээлэнгээс мэдээлж буй. Өмнөговь аймагт нэг өдөрт 10 гаруй удаагийн давтамжтай газар хөдлөлт битгий хэл ойрын 50 жилийн хугацаанд газар шилгээж байсан түүх үгүй юм билээ. Хамгийн сүүлд 1960 оны өвөл Өмнөговь аймгийн Буурын хяр гэх газарт 6.7 магнитуд хүчтэй газар хөдөлсөн тохиолдлыг тэмдэглэжээ.
Энэ удаагийн газар хөдлөлтийн давтамж өндөр байснаас болж өнгөрсөн бямба гаригт Цогтцэций суманд өндөржүүлсэн бэлэн байдал зарлаж, чичирхийллийн голомтод байсан Тавантолгойн 1100 орчим ажилтныг нүүлгэн шилжүүлсэн юм.
Сүүлийн үед газар хөдлөлтийн талаар холбогдох байгууллагууд анхааруулж, Ерөнхийлөгч хүртэл энэ аюул ойрхон байгааг зарлаад буй. Гэхдээ яг энэ удаагийнх шиг өндөржүүлсэн бэлэн байдал зарлаж, хүмүүс нүүлгэн шилжүүлсэн тохиолдол анхных болж байна.
Нэг голомтод олон удаагийн давтамжтай чичирхийлэл болсон нь байгалийнх уу, эсвэл уул уурхайн үйл ажиллагаанаас болсон уу гэсэн таамаглалыг олон нийт дэвшүүлж эхэлсэн. Учир нь Өмнөговь аймаг, тэр дундаа Цогтцэций сум хамгийн олон уул уурхайн лицензтэй. Байгаль, газар шороо уул уурхайн хөлд талхлагдсанаас газар шилгээж байна гэж тайлбарлах хүмүүс цахим орчинд байна. Энэ талаар албаны хүн тайлбарлахдаа “Чичирхийллийг шалтгааныг тодруулахын тулд нарийвчилсан судалгаа хийх шаардлагатай. Томоохон хэмжээний усан далан барьсны улмаас газар хөдөлж болно. Уурхайн тэсэлгээнээс ч болох магадлалтай” гэж байна.
Монгол орны баруун хэсэг газар хөдлөлийн хамгийн идэвхтэй бүсэд хамаарагддаг. Түүгээр зогсохгүй нийслэл Улаанбаатар хотод ч газар хөдлөлтийн давтамж огцом нэмэгдэж байгааг албаныхан анхааруулах болсон. 2000 оноос хойш гэхэд нийслэл болон түүний орчмын бүс нутагт магнитуд нь 0.1-5.2 баллын 10849 удаагийн газар хөдлөлт болжээ. Он гарсаар эхний 10 сарын байдлаар 1260 удаагийн газар хөдлөлт бүртгэгдсэн байна. Улаанбаатар орчимд Хустай, Авдар, Гүнж, Шархай, Эмээлт, Мөнгөнморьт гэсэн зургаан цэгт томоохон хагарлын бүс байдаг бөгөөд хамгийн эрсдэлтэй, идэвхжилтэй байгаа нь Эмээлтийн хагарал гэж байна.
Ерөөсөө энэ аюул Монгол оронд нүүрлэсэн, хэзээ ч газар хөдлөх эрсдэлтэй байгааг өнгөрсөн өдрүүдэд болсон үйл явдал харуулж байна. Гадаадад болсон газар хөдлөлтийн талаар сонсч, шуугиад өнгөрөхөөс биш бидний өмнө энэ аюул ирвэл хэрхэх вэ гэдэг талаар өнөөдөр хүртэл тодорхой төсөөлөлгүй явна. Сэрэмжлүүлээд л өнгөрдөг асуудал бидний хоолой дээр иржээ. Газар хөдлөлтийг урьдчилан мэдэх боломжгүй. Энэ аюулаас эрсдэл багатай давах гол нөхцөл иргэн таны өөрийгөө хамгаалах боловсрол билээ.
С.Дэмбэрэл: СҮҮЛИЙН ЗУРГААН ЖИЛД ГАЗАР ХӨДЛӨЛТ ОГЦОМ НЭМЭГДСЭН
/Одон орон, геофизикийн хүрээлэнгийн захирал/
-Улаанбаатар хот болон түүний орчмын бүс нутагт тохиож буй газар хөдлөлтийн тоо огцом нэмэгдсэн бөгөөд сүүлийн 16 жилийн хугацаанд Улаанбаатар хот болон түүний орчмын бүс нутагт газар хөдлөлтийн өндөр идэвхжилт ажиглагдаж нийтдээ магнитуд нь 0.1-5.2 хүчтэй 10849 удаагийн газар хөдлөлт болоод байна. Ялангуяа сүүлийн зургаан жилийн газар хөдлөлтийн статистик үзүүлэлтээс үзэхэд жилээс жилд нэмэгдсээр байна.
2016 онд Улаанбаатар хот орчимд болсон нийт газар хөдлөлтийн 65 хувь нь буюу 740 газар хөдлөлт нь хотын баруун захад орших Эмээлтийн хагарлын дагуу болсон байна.
П.Баярхүү: АЮУЛ ТУЛГАРАХАД УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АРГА ХЭМЖЭЭ ХЭРХЭН АВАХ ТАЛААР АЖЛУУДЫГ ГҮЙЦЭТГЭНЭ
/Нийслэлийн газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх байнгын ажиллагаатай зөвлөлийн дарга, нийслэлийн Засаг даргын орлогч/
-Газар хөдлөлтийн аюул эрс нэмэгдэж байгааг мэргэжлийн байгууллагуудын судалгаагаар гарч байна. зөвлөлийн гишүүд саяхан бүрэн шинэчлэгдсэн. Одоо зөвлөлийн зүгээс уг аюулаас хэрхэн урьдчилан сэргийлэх бодлого гаргаж ажиллах нь чухал. Байнгын ажиллагаатай зөвлөлийн гол үүрэг нь Улаанбаатар хотод газар хөдөллөө гэхэд ямар зохион байгуулалттайгаар, ямар хүн хүчээр ажиллаж эрсдлийг бууруулах, урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах вэ гэсэн зохион байгуулалтын ажлуудыг хийж гүйцэтгэнэ.
Б.Энхзаяа