Урт дараалалд зогсохгүйгээр үйлчлүүлнэ гэдэг том давуу тал. Тийм ч учраас банкны бэлэн мөнгөний машин тун үр дүнтэй шийдэл болсон юм. Нэг, хоёр минутын хугацаатай үйлчилгээг авахын тулд түүнийгээ хэд нугалсан хугацааг дугаарлаж өнгөрүүлдэг байдлыг үгүй хийснээс үүдэлтэй.
Тэгвэл Мобиком корпораци Теди төвийг шинэчлэн, засварлаж, нэг цэгийн үйлчилгээний төслийн хүрээнд SPOS машиныг нэвтрүүллээ. Зайлшгүй үйлчилгээний ажилтны оролцоо шаардлагатай гэрээ байгуулах, эрх шилжүүлэх гэх мэт үйлчилгээнээс бусад бүх төрлийн үйлчилгээг энэ машинаас авч болно.
Дараа төлбөрт хэрэглэгчид төлбөр төлөх, дугаараа түр хаах, нээх, урьдчилсан төлбөрт хэрэглэгчид нэгж цэнэглэх, шинэ дугаар худалдан авах зэрэг үйлчилгээнүүдийг энэ машин гүйцэтгэж чадах аж.
Теди төвийн нэг давхрын үйлчилгээний хэсэг энгийн өдөрт дунджаар 5000 гаруй, харин ачаалал ихтэй үед 15000 гаруй хүнд үйлчилдэг аж. Ялангуяа цайны цагаар ачаалал бүр ч их.
Бид SPOS машинаас тодорхой үйлчилгээнүүдийг хэр хугацаанд авч болохыг туршиж үзлээ. Ачаалал багатай үед 15 хэрэглэгчийн дараа үйлчлүүлэхийн тулд таван минут орчим хүлээж суух хэрэгтэй. Харин дараалалд хүлээлгүйгээр төлбөр төлөх, шинэ дугаар худалдан авах, нэгж цэнэглэх зэрэг үйлчилгээг авахад ердөө 1-2 минут зарцуулсан юм.
SPOS машин дээрх үйлчилгээнүүдийг авахдаа хэрэглэгч бэлэн мөнгө, карт, Candy, MobiExpress зэрэг олон төрлөөр гүйлгээ хийж болно. Бэлэн мөнгөөр үйлчлүүлж байгаа нөхцөлд хариулт гарч ирэхгүй учраас мөнгөө тааруулж хийх нь зүйтэй.
Түүнчлэн машин 500, 5000, 10000-ын дэвсгэртийг уншдаг бөгөөд 500 төгрөгийн дэвсгэрт заавал 2013 оноос өмнө хэвлэгдсэн байх шаардлагатай. Одоогийн байдлаар хэрэглэгчид ихэвчлэн 1000 төгрөгийн дэвсгэрттэй үйлчлүүлэхээр ирж байгаа учраас үйлчилгээний ажилтнууд 500 төгрөгийн дэвсгэртээр задалж өгч байгаа аж.