“Монгол бахархлын өдөр” буюу Их эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр өчигдөр тохиов. Эрдэмтэд Чингис хааны мэндэлсэн өдрийг билгийн тооллын гуравдугаар жарны усан морин жил буюу 1162 оны өвлийн тэргүүн сарын шинийн 1-ний өдөр хэмээн тогтоосон байдаг. Энэ өдрийг Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн санаачлагаар “Монгол бахархлын өдөр” хэмээн нэрийдэж, 2012 оноос хойш тэмдэглэсээр ирэв.
Энэхүү түүхэн өдөрт зориулан, академич, хуульч, зохиолч С.Нарангэрэлтэй ярилцлаа. Тэрээр сүүлийн арваад жилийн турш Чингис хааны ёс суртахуун, Алтан ургийн тухай судалгаа хийн, таван ном хэвлүүлсэн юм.
-Таныг хуульч гэдгээр нь бид сайн мэднэ. Харин түүхийн судалгаа хийдгийг тань огт мэдээгүй явсан. Та яагаад энэ талаар судлах болов?
-Би сүүлийн арваад жилд ёс суртахуун ба хуулийн харилцан хамаарлын талаар дагнан судалж байна. Ингэхдээ Чингис хааны өвд тулгуурласан.
-Судалгааныхаа үр дүнд туурвисан бүтээлүүдээ танилцуулахгүй юу?
-Би энэ сэдвийг судлах явцдаа эцэг өвгөдийнхөө хосгүй оюун ухааны эрдэнэсийн сан руу орчихсон. Энэ санаа хэрхэн төрсөн бэ гэхээр 2001 онд “Монголын ба дэлхийн эрх зүйн тогтолцоо” гэсэн нэгэн сэдэвт бүтээл бичсэн юм. Энэ бүтээлд Монголын ард түмний мэргэн болон зүйр үгс, үлгэр, домог, туульс хэлц үгэнд Чингис хааны гаргасан хуулиудын утга санаа шингэснийг зүрх сэтгэлдээ ортол ойлгосон. Судалгааныхаа нэг гол чиглэлийг үүнд зориулсан.
Дотоод гадаадын маш олон сурвалж бичгүүдийг цуглуулж, тэдгээрт задлан шинжилгээ хийж эхэлсэн. 2009 онд “Монголчуудын зан суртахууны гарвал” (180 нүүр), 2013 онд “Чингис хааны сүр хүч” (254 нүүр), 2013 онд “Чингис хааны ёс суртахуун-Эрх зүйн шаштир” (262 нүүр), 2015 онд “Ёс суртахууны Монгол цагаан толгой” (122 нүүр), 2016 онд “Хуулийн амин сүнсийн эрэлхийлэл ба Чингис хааны гэрээс” (124 нүүр) зэрэг шинжлэх ухааны болон эрдэм шинжилгээний хялбаршуулсан ном, зохиол хэвлүүлж, нийтийн хүртээл болголоо.
Толуйн хөшөөг тойрч, үхэлгүй мөнхийн цагаан уул цэцэг хэдэн зуугаараа ургасан. Би түүнд нь бэлэгшээн жилд ганц хоёроор нь Алтан ургийнхны хөшөө дурсгалыг хийлгэж эхэлсэн.
-Таны номыг уншсан зарим хүн нээлтийн шинжтэй гаргалгаанууд гаргасан гэсэн байна лээ.
-Чингис хаан ёс суртахууныг амин сүнс болгосон хууль гаргаж, тэр нь хүмүүсийн сэтгэл зүрхэнд үеийн үед дамжин хоногшиж ирснийг дотоод гадаадын сурвалж бичгүүдийг судалсны үндсэн дээр тогтоосон. Өөрөөр хэлбэл хууль зүйн онолд цоо шинэ хандлага, чиглэлийг нээсэн гэсэн үг. Миний энэ ном есөн бүлгээс бүрдсэн бөгөөд нэлээд олон шинэ санаа дэвшүүлснийг сайтар уншиж байж мэдэх боломжтой.
-Та судалгаа хийх явцдаа зусландаа Алтан ургийн цогцолбор байгуулсан гэж дуулсан. Энэ санаа хэрхэн төрөв?
-Чингис хаан отгон хөвүүн Толуйдаа гал голомтоо өвлүүлсэн. Энэ нь та бидний оршин амьдарч байгаа өнөөгийн Монгол Улс. Тэрбээр аавынхаа төлөө, төрсөн ах Өгөөдэйнхээ төлөө амь насаа золиосолсон. Тэр үед нь түүний дөрвөн хүү эрийн цээнд хүрээгүй байжээ. Их хаан суурь Чингис хааны ууган хөвүүн Зүчийн төрсөн хөвүүн Бат хаанд шилжих ээлж ирсэн үед Бат хаан Толуй ахынхаа ууган хөвүүн Мөнхийг дэмжиж, их хаан суурийг түүнд шилжүүлсэн байдаг. Энэ үеэс хойш Лигдэн хаан хүртэлх бүх их хаад Толуй хааны үр сад байсан.
Монголын дараа үеийн бүх засаг ноёд мөн л Толуй хааны үр сад. Ийм учраас өнөөгийн гурван сая Монголчууд бид ч Толуй ханы хойч үе билээ. Үүнийг бэлэгшээж найман жилийн өмнө хоёр метр 30 см өндөр 50 см голчтой, хуурай хуш модоор Толуй ханы модон сийлбэр хөшөөг бүтээлгэж, зусландаа байрлуулсан.
Тэр жилийн хавар зун энэ эрхэм дээд хүний хөшөөг тойрч, үхэлгүй мөнхийн цагаан уул цэцэг хэдэн зуугаараа ургасан. Би түүнд нь бэлэгшээн жилд ганц хоёроор нь Алтан ургийнхны хөшөө дурсгалыг хийлгэж эхэлсэн юм. Одоо миний бүтээлгэсэн цогцолборт Чингис хааны аав Есүхэй баатар, ээж Өүлэн хатан, Чингис хаан, Бөртэ хатан, Чингис хааны гурван хүү Зүчи, Цагаадай, Өгөөдэй, Сорхогтани хатан, Толуй ханы дөрвөн хүү Мөнх, Хубилай, Хүлэгү, Аригбөх, Зүчийн хоёр дахь хүү Батхаан, тэднийг хамгаалсан есөн хишигтэн зэргээс цогцолбор бүтсэн.
Чингис хааны хөшөө хамгийн өндөр нь бөгөөд дөрвөн метр. Есүхэй баатрынх 3.30 см, Өүлэн эхийнх 3 метр гэх жишээтэй. Цогцолбор дотор нэгэн авдар хийлгэж, дотор нь Монголын нууц товчоо, Алтан товч, Судрын чуулган зэрэг Монголын түүхийн тулгуур сурвалж бичгүүдийг хийсэн юм. Мөн бид газар шороогоо ухах биш, эцэг өвгөдийнхөө үлдээсэн түүх шаштирыг илүүтэй ухан онгичвол өнөөгийн хүндрэлээс гарч чадна гэсэн давхар санаа агуулсан.
-Хөшөөнүүдээ яагаад хуш модоор хийсэн юм бэ?
-Хуш хамгийн бат бөх мод юм гэнэ лээ. Зураач н.Маншир их хаадын дүрийг өмнө нь бүтээсэн тул түүний бүтээлүүдээс зарим санааг авсан. Чингис хааны хөшөөг бүтээхдээ Цонжин Болдог дахь хөшөөг гол болгосон юм.

САЙН САЙХНЫ ТӨЛӨӨ ЗАЛБИРАХ НЬ ХҮНИЙГ ХҮН ХЭВЭЭР НЬ БАЙЛГАДАГ, ХҮМҮҮНИЙ УУРАГ ТАРХИНЫ ТӨРМӨЛ ӨГӨГДӨЛ
-Та сая Судрын чуулганыг Монголын түүхийн тулгуур сурвалж бичиг гэж хэллээ. Персийн түүх Рашид ад дины бичсэн ном биш үү?
-Монголчууд болон гадаадынхан Судрын чуулганыг яг таны асуусан шиг ойлгож ирсэн. Миний бие ”Хуулийн амин сүнсний эрэлхийлэл Чинис хааны гэрээс” хэмээх сүүлийн номондоо Судрын чуулган бол Чингис хааны үр сад, ялангуяа Чингис хааны отгон хөвүүн Толуйгийн гуравдугаар хөвүүн, Ил хаант улсын хаан Хүлэгүг залгамжилсан хаадын санаачлагаар олон үндэстний эрдэмтэн мэргэдийн багийн Перс хэлээр бичсэн, Монголын албан ёсны түүх болохыг тогтоосон тухайгаа бичсэн. Энэ үйл явдалд зориулан зусландаа сэрүүн өргөө бариулсан. Арван хоёр баганатай, тэдгээрт арван хоёр жилийг модон сийлбэрээр хийлгэсэн. Дээвэр нь Перс маягийн ордны алтан ганжиртай буюу дээвэртэй өргөө байгаа юм.
Судрын чуулганыг бичүүлэх явцад Монголоос “Алтан дэвтэр”-ийг авчирч, хаадын эрдэнэсийн санд хадгалсан гэж үздэг. “Алтан дэвтэр”-ийг зарим эрдэмтэн Монголын нууц товчооны эх байж болзошгүй гэж үздэг. Энэхүү “Алтан дэвтэр” олдоосой хэмээн бэлэгшээж, тэр сэрүүн өргөөг хийлгэсэн. Би өмнө дурдсан бүтээлүүдээ ийм л орчинд хийсэн. Энд маш сайхан энерги хуримтлагдсан. Магадгүй өвөг дээсийн маань сүнс сүлд эргэлдэж байж магадгүй.
-Та яагаад тэгж бодов?
-Алтан ургийнхны хөшөө дурсгал бүрээ Буддын шашны дэг жаягийн дагуу лам санваартнуудыг авчирч, сүнсэглүүлэн аравнайлуулсан юм. Тэгэхээр нэг ёсондоо амьд боллоо гэсэн үг. Нөгөө талаар би өглөө болгон нар мандах үеэр тэрхүү цогцолборыг гурван удаа тойрч, залбирдаг. Тэр залбирлаас надад их сонин мессежийг байнга өгдөг юм шиг санагддаг. Тэр нь миний бүтээл туурвилд ч нөлөөлсөн.
-Шинжлэх ухааны үндслэлтэйгээр аливаад ханддаг шилдэг эрдэмтэн маань сүнс сүлд ярихаар юу болох вэ гэж зарим нь эгдүүцэх байх даа.
-Сайн сайхны төлөө залбирах нь хүнийг хүн хэвээр нь байлгадаг, хүмүүний уураг тархины төрмөл өгөгдөл юм шүү. Өвөг дээдэс маань биднийг хардаг, ивээдэг гэдэгт би итгэдэг. Нэг түүх ярья.
Миний аав Содовсүрэн Монголын нэртэй хуульч, анхны эрдэмтдийн нэг, сурган хүмүүүжүүлэгч хүн байсан. Арван найман настай байхад нь түүнийг Улаанбаатар хотын шүүхийн орлогч даргаар, 19 настайд нь Булган, Сэлэнгэ аймгийн шүүхийн даргаар томилон ажиллуулж байсан. Миний аав ёстой цоорчихсон хүн байжээ гэж би нэг үе гайхдаг байв. Өөрийнх нь аавын түүх намтарт нэг настай байхад нь аав нь нас эцэслэсэн, ядуу жинчин хүн байсан гэж тэмдэглэсэн байдаг.
Өөрийнхөө удам судрын тухай огт ярьдаггүй, далан гурван насандаа эв эрүүл байхдаа гэв гэнэт зүрх нь хааж, насан өөд болсон. Энэ бол 2000 он. Гэтэл аавыг өнгөрснөөс хойш хоёр жилийн дараа зарим нэг шар сонинд С.Нарангэрэл академичийн аав Содовсүрэн гуай бол Түшээт хан аймгийн Дайчин бээсийн хошууны Засаг ноён Батсуурь гүнгийн үр сад. Энэ хүн угаасаа цагаан ястан зэргээр бичсэн. Энэ нь миний анхаарлыг их татсан.
Тэгээд би Батсуурь гүн гэж ямар хүн байсныг судалж эхлэв. 1911 оны арван хоёрдугаар сарын 29-ний өдөр Богд хаан тусгаар тогтносон Монгол Улсыг зарлан тунхаглаж, энэ үйлсэд хувь нэмэр оруулсан олон хүнд хэргэм зэрэг олгосон байдаг. Түүний дотор Батсуурь гүнд хэргэм зэрэг олгосон баримтад Монголын засгуудын дотроос хамгийн ахимаг нь тул гэсэн тодотгол байсан. Үүнийг би эхлээд насаар ахимаг байжээ гэж буруу бодсон. Тодруулан судлахад Алтан ургийн дотроос Чингис хаанд хамгийн ойр үеийнхнийг нь ахимаг гэдэг байжээ.
Ингээд би өөрийн эрхгүй аавынхаа тухай үнэн зөв мэдээ сэлтийг олж авахын тулд Үндэсний түүхийн архивын баримт сэлтийг ухан төнхөх болрсон. Үр дүнд нь миний аав яах аргагүй Алтан урагтай холбоотой болох нь хөдөлшгүй баримтаар тогтоогдсон. Харин энд нэг зүйлийг зориуд тэмдэгдэж хэлэхэд 2 ойтой байхад нь аавын нэр, овгийг өөрчилж, ядуу малчин ардын хүү болгон хувиргасан байдаг. Энэ бол 1920-иод оны үе. Алтан ургийнхныг ойр дотны хүмүүстэй нь бүр мөсөн хүйс тэмтэрсэн шүү дээ. Миний аав амьд үлдэх, би болон миний дүү нар энэ хорвоод төрж, хүн болох хувь заяа аавын минь өвөг дээдсийн ухаанаас улбаатай.
Миний аав хамгийн эгэл жирийн амьдралаар, даруу аж төрж явсныг нь тэр үеийнхэн сайн мэднэ.
-Та алтан ургийнхныг хүйс тэмтэрсэн гэлээ.
-1911 оны Үндэсний тусгаар тогтнолоос хойш Алтан ургийнхан орь залуугаараа гэв гэнэт хорлогдох явдал газар авсан. Жишээлбэл Чин ван Ханддорж, Сайн ноён хан Намнансүрэн гээд олон хүнийг нэрлэж болно. Большевикүүдийн дэмжлэгээр 1921 оны Ардын хувьсгалын дараа тэр үеийн залуучууд засаг төрийн эрхэнд гарсан. Тэдэнд Алтан ургийнхан болон хутагт хувилгаад нар шиг туршлага, мэдлэг, нэр хүнд байсангүй. Иймээс коминтернийн зөвлөгөөг авахаас аргагүй байдалд хүрсэн. Энэ зөвлөгөө юу болж өнгөрсөн бэ гэвэл 1924 оны Үндсэн хуулиар Засаг ноёд хутагт хувилгаад нарын сонгох ба сонгогдох, төрийн алба хаах зэрэг улс төрийн эрхийг хассан.
Дараа нь бүх эд хөрөнгийг нь хураасан. Түүний дараа тэд гэв гэнэт хорвоог орхицгоосон. Түүхэн баримт судлахад 1937, 1938 оны үеийн улс төрийн хэлмэгдүүлэлт шиг Алтан ургийнхныг цаазалсан баримт олддоггүй юм. Би бодохдоо хорлосон байх магадлалтай.
Манай улс нийтдээ 150 шахам хошуутай байсан юм шиг байна лээ. Тэдгээрийг дандаа Засаг ноёд удирдаж байсан. Хорьдугаар зууны эхээр Монголд Шведийн Ларсан гэдэг хүн 35 жил амьдарчээ. Тэр хүний аян замын тэмдэглэлд “Би өрнөөс дорно, өмнөөс умардыг аялж, газар бүрийн Монголын эрхэм дээдсээр зочлуулж үзсэн. Олон аймаг хошууг аавынхаа үеэс эхлээд хүүгийнх нь ноён суух хүртэл үеийг мэдэх билээ. Бас ирээдүйд ноён суух жаал хүүг нь ч танина. Бүх орон, аймаг хошуугаар явах зуураа би амин хувийнхаа сонирхлыг ард түмнийхээс дээгүүр тавьсан гуравхан ноёнтой тааралдаж байлаа. Засаглахаар заяасан тоотой хэдхэн жилийнхээ хугацаанд ухаалаг, сайн ажиллах явдал монгол ноёдын гэр бүлийн мах цусанд шингэсэн чанар байлаа” гэж бичсэн байдаг.
Хаад шуналтацгааж, ихэмсэг зан нь хэрээс хэтэрч, ард олон нь үймэн самуурсан нь Чингис хааныг дэлхийн эзэн болгоход хүргэсэн.
-Та бид хоёр таны судалгаанаас яриагаа эхэлсэн. Бүтээлүүдийнхээ талаар илүү дэлгэрэнгүй танилцуулахгүй юу?
-2010 онд хэвлүүлсэн “Монголчуудын зан суртахууны гарвал” номонд Монголчууд эрт дээр үеэс ёс суртахууны үнэхээр бахархмаар эрхэм нандин зан чанартай ард түмэн байсныг гаргаж тавьсан. Монголын ард түмнийг ийм болгоход Чингис хаан онцгой үүрэг гүйцэтгэснийг энэ бүтээлд тусгасан юм.
2013 онд нийтийн хүртээл болсосон, “Чингис хааны сүр хүч” бүтээлдээ би Чингис хааны сүр хүчийн эрэлд гарч, энэ нь түүний ёс суртахуунд байсан гэж дүгнэсэн юм. Энэ ном миний цаашдын судалгаанд маш их эрч хүч өгч, улам гүнзгийрүүлэн судлах урам зориг хайрласан.
Иймд 2014 онд “Чингис хааны ёс суртахуун, эрх зүйн шаштир”-ыг хэвлүүллээ. Энэ номонд би Чингис хааны ёс суртахууныг шударга ёс, эр зориг, ичих эмээх сэтгэл, үүрэг ба хариуцлага, жудаг, нинжин ба өрөвч сэтгэл, нэр төр, үнэн итгэл, тэсвэр тэвчээр, эв эе, өгөөмөр сэтгэл, үл хомхойрол, атаа хонзон эс өвөрлөх, урвашгүй сэтгэл, найрсаг зочломтгой зан, эцэг эхийн энэрэл, үрийн элбэрэл, эр хүний холч ухаан, бүсгүй хүний эрхэмсэг оршихуй, багшийн эрдэм оюун, мэргэдийг түшин ухаан, сархдыг тэвчих ухаан гэсэн категорын хүрээнд дотоодын болон гадаадын түүхэн эх сурвалжид тулгуурлан, нарийвчлан судалсан.
Чингис хаан ёс суртахууны эдгээр категорыг өөртөө нэвт шингээсэн төдийгүй нийт Монголчууд, дэлхий дахинд биеэрээ үлгэр дуурайлал үзүүлж, энэ хорвоогийн сэтгэл тэнүүн, амар амгалан амьдралыг авчирч байсныг нотлон харуулсан.
Энэ ном нийт 1068 ишлэл зүүлттэй. Энэ бүхнээс ямар эх сурвалжийг ашиглан энэ бүтээлийг туурвисан болохыг төвөггүй мэдэж болно. Энэ ном судалгаааны чиглэлийг голлосон, эрдэм судлалын бүтээл юм.
-Та хүүхдүүдэд зориулсан ном ч бүтээжээ.
-2015 онд “Ёс суртахууны монгол цагаан толгой ” гэсэн зурагт ном хэвлүүллээ. “Эрх зүйн шаштир” бүтээлээсээ сэдэвлэн өсвөр үеийнхэнд зориулж, хялбаршуулсан байдлаар энэ номыг бичсэн. Дөрвөн зураачаас бүтсэн уран бүтээлчдээр миний өгсөн зааврын дагуу 120 гаруй монгол хэв загвар бүхий зураасан өнгө зургийг энэ номонд оруулсан.
Боловсрол гэдэг бол мэдээллийн цуглуулга биш.
Тэдгээрийн санааг номд өгүүлсэн үйл явдлаас сэдэвлэсэн юм. Миний бие судалгаааны ажлынхаа явцад боловсрол гэдэг бол мэдээллийн цуглуулга биш, өвөг дээдсийнхээ ширгэшгүй ухаанаас суралцан, түүнд суурилан, амьдралаа тодорхойлж, цаашдын ажил үйлсйинхээ зүг чиг, эрч хүчийг олж авах чадвартай болох явдал гэж үзсэн.
Энэ ном есөн бүлгээс бүтсэн. Бүлэг бүрийн эхний хэсэгт өсвөр үеийнхний дунд өнөө үед гарч байгаа ёс суртахууны нийтлэг, зарим алдаа ялзралын тухай өгүүлнэ. Тэдгээрийг давтан үйлдэхгүй байхад Чингис хааны үеийн түүхэн баримтад түшиглэсэн, ёс суртахууны сургамжит бөгөөд нэн сонирхолтой үйл явдлуудын тухай дараагийн хэсэгт өгүүлсэн.
Бүлэг бүрийн төгсгөлийн “Бодрол ухаарал” хэмээх хэсэгт хүүхэд насан туршдаа марталгүй санаж явах ёстой ёс суртахууны сургамжийг нэгтгэн дүгнэсэн. Энэ номыг үр хүүхэд ач зээдээ уншуулахаар авсан хижээл насны хүмүүс багшаа миний мэдэхгүй зүйл ямар их байна вэ гэсэн нь миний санаанаас гардаггүй.
Хамгийн сүүлд “Хуулийн амин сүнсийн эрэлхийлэл ба Чингис хааны гэрээс” номоо бичлээ. Энэ ном миний хийсэн, олон жилийн судалгаа шинжилгээний явцад гаргаж авсан санаа, дүгнэлтийн нэгтгэл. Юуны өмнө Чингис хаан түүнийг шууд залгамжлагчид эзлэн түрэмгийлэл, байлдан дагуулал, аян дайн хийгээгүй юм байна гэсэн дүгнэлтэд хүрсэн.
Харин Чингис хааныг Хамаг Монгол Улсыг дахин цогцлоон байгуулсны дараа гадаад дотоодын эвлэршгүй дайсагнагч хүчин нь нийлэн сүлбэлдэж, Монгол Улсад асар их аюул заналхийлэл учруулж байсан учраас тэдний эсрэг зоримог, амь дүйсэн, ялгуусан тэмцлийг өрнүүлсэна.
Ганцхан жишээ дурдахад Чингис хааны эцэг Есүхэй баатраас эхлээд түүний үр хүүхдэд дайсагнасан Мэргэдүүд Их Монгол Улс байгуулагдсаны дараа хилийн чанад руу оргон зугтжээ. Тэднийг Байгалийн чанад, Сибирь, Урал, Дниприйн тал хээр нутагт оршин амьдарч байсан Половчууд ивээлдээ авч, өдөөн турхирч байв. Тэдний хойноос элдэн хөөсөөр нэг мэдэхэд Чингис хааны цэрэг Карпатын нуруунд тулж очсон байна. Энэ үед Русь нь олон жижиг, эв нэгдэлгүй вант улсуудад хуваагдсан байсан бөгөөд ямар ч эсэргүүцэлгүйгээр Чингис хаанд дагаар орсон байдаг.
Энэ цаг үеийн бас нэг онцлог бол дэлхийн олон улсын хаад шуналтацгааж, ихэмсэг зан нь хэрээс хэтэрч, ард олон нь үймэн самуурч байсан нь Чингис хааныг дэлхийн эзэн болгоход хүргэсэн юм.
-Таны эрдмийн их ажилд амжилт хүсье. Баярлалаа.