Автомашин, мотоциклын спортын холбооноос жил бүр зохион байгуулдаг "Авторалли" уралдаан энэ сарын 25-27-ны өдрүүдэд болох гэж байна.
Уралдаанд мотоцикл, УАЗ, Жийп маркийн автомашинуудаар 30 орчим тамирчин 1000 км-ийн зайд өрсөлдөнө. Дундговь, Өвөрхангай, Улаанбаатар гэсэн чиглэлд уралдах авто раллигийн замын нарийвчилсан зургийг уралдааны өмнөхөн задлах аж.
Энэхүү тэмцээн Монголын тамирчид цаашид олон улсын тэмцээнд орох бэлтгэл болж өгөх юм гэж тус холбооны дэд ерөнхийлөгч хэлж байв.
Эхний гурван байрт шалгарсан тамирчдыг алт, мөнгө, хүрэл медаль болон цомоор шагнах бөгөөд УАЗ маркийн машины төрөлд тэргүүн байр эзэлсэн тамирчин нэг сая таван зуун мянган төгрөг, мотоциклын төрөлд тэргүүлсэн тамирчин 500 мянган төгрөгөөр шагнуулах аж. Харин жийп машины төрөлд оролцогчдын тоо эцсийн байдлаар гараагүй учир шагналын хэмжээ одоогоор тодорхойгүй байна.
Б.Цэцэгсүрэн