gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     30
  • Зурхай
     6.27
  • Валютын ханш
    $ | 3581₮
Цаг агаар
 30
Зурхай
 6.27
Валютын ханш
$ | 3581₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 30
Зурхай
 6.27
Валютын ханш
$ | 3581₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Эх, нялхасын эрүүл мэндийн асуудал алтнаас илүү сонин байна

Улс төр
2010-06-14
0
Twitter logo

УИХ-ын гишүүн эр эсвэл эм байх нь хэлэлцэж байгаа асуудалд нөлөөлөх юм байна гээч. Баасан гаригийн үдээс хойшх хуралдааныг ажиглаж суугаад гэнэт ийнхүү “нээлт” хийсэн юм. “Баасан эгчийн төрсөн өдрөөр” үдээс хойш гишүүд Засгийн газарт асуулт тавьж хариу авдаг уламжлалтай.

Энэ удаа С.Оюун, Д.Оюунхорол нарын эмэгтэй гишүүдийн тавьсан “Эх, нялхасын эндэгдлийг бууруулах, төрөх эмнэлгүүдийн ачаалал, төсөв, хангамж, эмч мэргэжилтний тоо, чадварын талаар хэрэгжүүлж буй бодлогын талаарх” асуулгад С.Ламбаа сайд хариулах учиртай байлаа.  

Гэтэл үдээс өмнө баахан ашигт малтмал ярьж “халуурсан” эрэгтэй гишүүд энэ сэдвээ шууд үргэлжлүүлэх сонирхолтой байв. Үүнийг өгүүлэгч миний бие эмэгтэй, тэгээд бас шинэхэн ээж учраас эрэгтэй гишүүд асуулгаа хойшлуулах талаар ярьж эхлэхэд уур хүрч эхэлсэнийг яана. Золтой л эрх мэдлээ хэтрүүлэн, сурвалжлагчдын суудаг байрнаасаа “асуулгаа эхлүүл” гээд лүндэн буулгачихаагүй. Золоор мөн л хүүхэд төрүүлээд удаагүй байгаа С.Оюун гишүүн тууштай байж санааг минь амраасан. Ийнхүү хүсэн хүлээсэн сэдвээр маань Эрүүл мэндийн сайд С.Ламбаа ярьж эхэллээ.

Эхийн эндэгдэл өссөн шалтгааныг тайлбарлахдаа сайд С.Ламбаа түүх сөхөв.  Зах зээлийн тогтолцоонд шилжих үед төрөлт буурсан учраас нийслэлийн III амаржих газрыг татан буулгаж,  “Энэрэл” халамжийн эмнэлэг байгуулж, аймгуудын амаржих газрын байрыг худалджээ. 2000 онд төрөлт нэмэгдэж эхэлмэгц III амаржих газрыг эргэн нээсэн ч уг байр нь эрүүл ахуйн шаардлага хангадаггүй” гэнэ шүү. Уг нь “Эхийн эндэгдлийг бууруулах стратеги” хэрэгжүүлж иржээ. Гэсэн ч 2009 онд 56 эх эндэж, өмнөх оноос энэ тоо 25 тохиолдлоор өсчээ. Үүнийг өнгөрсөн оны сүүлээр дэгдсэн “гахайн” хэмээн хэлж заншсан ханиадтай холбон тайлбарлаж байна. “Томуугийн цар тахлын дэгдэлтийн үеэр 17 жирэмсэн эх  амьсгалын дутагдлын хам шинжийн хүндрэлээр нас барсан” гэж сайд мэдээлэв.

Цар тахлаас илүү эх эндэхэд нөлөөлдөг бас нэг шалтгаан нь нөгөөх л иргэний бүртгэл аж. “Улаанбаатар хотод эндсэн нийт эхийн 23 хувь нь нийслэл хотод бүртгэлгүй, хаягандаа амьдардаггүй эхчүүд байна” гэж Эрүүл мэндийн сайд илтгэв. Мөн малчин бас ажилгүй эхчүүд эндэх нь их байжээ. Эхчүүдийн архаг болон халдварт өвчин дээрх шалтгаанд жин даржээ. “Нийт төрсөн эхчүүдийн дотор амьжиргааны баталгаажих түвшингээс доогуур орлоготой эмэгтэйчүүдийн эзлэх хувь өндөр байна. Нөхөн үржихүйн насны эмэгтэйчүүдийн 70 орчим хувь нь ямар нэг архаг суурь өвчтэй, жирэмсэн эмэгтэйчүүдийн 11.5 хувь нь цус багадалттай, эхийн эндэгдлийн 33 хувь нь сүрьеэ, зүрх судасны болон амьсгалын  замын өвчин, хорт хавдар зэрэг өвчний улмаас нас барж байна” гэж сайд үргэлжүүлэн мэдээлэв.

Харин нярайн эндэгдэлд  нярайн бүтэлт 51 хувийг эзэлжээ. Нярайн эндэгдлийн 12 хувь нь төрөлхийн гажиг хөгжлөөс шалтгаалсан гэнэ. Энэ бүхнийг агаар болон орчны бохирдол, чанар муутай хүнс хэрэглэж байгаа  зэрэгтэй холбож тайлбарлав. 300 ортой төрөх эмнэлгийг Яармагт барихаар зураг төсөл хийлгэжээ. Газрын асуудлыг шийдсэн ч дэд бүтцийн асуудал тодорхой бус гэнэ. Шинэ амаржих газар 19 тэрбум төгрөгийн өртөгтэй агаад энэ онд гурван тэрбумын санхүүжилт хийхээр төсөвлөжээ.

Сүүлийн зургаан жилд гэхэд нийслэлд төрөлт хоёр дахин нэмэгдсэн ч амаржих газар, төрөх ор, эмч, ажилтны тоо нэмэгдээгүйг сайд онцолсон. Төрөх газрын нягтрал ихэссэнээс нэг эх, нярайд ногдох талбай стандарт жишгээс гурав дахин доогуур байна. Энэ нь үжил, нярайн халдвар гарах аюултай нөхцөл бүрдүүлснийг Эрүүл мэндийн сайд хэлэв. Төрөхийн ор хүрэлцээгүйгээс сайдыг мэдээлэл хийж байгаа өдөр гэхэд л 45 ортой ажиллах зөвшөөрөлтэй III амаржих газарт 80 эх хэвтжээ.

Нэгдүгээр амаржих газар нярайн үжил халдвар дэгдсэнийг С.Ламбаа сайд “Хөрөнгө хүч дутагдаж, бодитой арга хэмжээ авч чадалгүй өдий хүрсэн” гэдгээр тайлбарлав. Эх барихын тусламжид олон улсын жишигт хүрсэн оношлогоо эмчилгээний тоног төхөөрөмж, нэвтрүүлэх, ураг нярайн судлалын төв байгуулах хэрэгтэйг С.Ламбаа сайд өгүүлэв. Уг нь Ураг, нярай судлалын төв байгуулах асуудлыг нийслэлээс сонгогдсон ганцхан гишүүн л шийдэж болохоор харагдлаа. Учир нь уг төвийг байгуулахад  тэрбум төгрөг шаардлагатай аж. Нийслэлд шинээр  амаржих газар, эх хүүхдийн цогцолбор төв байгуулахад 20 гаруй тэрбум төгрөг шаардлагатай хэмээн тооцоолжээ.

Эрүүл мэндийн сайд мэдээлэл хийсний  дараа эрэгтэй гишүүд асуулт тавьсан юм. Ж.Батсуурь гишүүн “Бид асуудал дэгдэхээр хэдэн зуун тэрбум төгрөгөөр байшин барих тухай яриад эхэлдэг. Эмнэлэг дотор хаа сайгүй түрээсийн газар, арай л баар байхгүй байна” хэмээн шүүмжилсэн. Сайд С.Ламбаа “Түрээсэлдэг гэдэг нь үнэн. Нэгдүгээр амаржих газрын нэг корпуст 23 түрээсийн эмнэлэг байсан” хэмээн хүлээн зөвшөөрөв. Кёкүшюзан Д.Батбаяр “Хувийн байгууллагад өгсөн эмнэлгийн газрыг буцаан авч болдоггүй юм уу” хэмээн асуултыг лавшрууллаа.

“Эмнэлгүүдэд газар олдохгүй байгаа нь үнэн. Гуравдугаар эмнэлэг рүү орох газаргүй болтол байшин барьсан. Газар байхгүй болохоор өргөтгөл ч хийх аргагүй. Хувийн өмчийг нураагаад газраа буцаагаад авалтай биш” гэж Эрүүл мэндийн сайд хариулж байх юм. Хүүхдийн хувийн эмнэлэг байгуулахыг дэмжсээр ирсэн ч төр зардлыг даадаг, өгдөг мөнгө нь бага гээд хувийн эмнэлэг байгуулах сонирхолтой хүн бага байна гэж сайд хуучиллаа.

Гэсэн ч “Ачтан” 100 ортой хүүхдийн эмнэлэг, “Номун” эмнэлэг 50 ортой төрөх эмнэлэг нээх хүсэлтэй ч байгааг тэр дуулгав. Д.Очирбат гишүүн “Үр хөндөлт замбараагаа алдлаа” гэж үзээд үр хөндөлтийг хориглох хууль санаачлах бодолтой гэнэ. С.Оюун гишүүн “Төрөлт тавин хувь нэмэгдэж байхад төсөв нэмэгдээгүй”-г онцлов. Энэ хэний буруу вэ гэсэн түүний асуултад С.Ламбаа сайд “2008 оны есдүгээр сард сайдаар томилогдоод 329 тэрбум төгрөгийн төсөв оруулсан. Засгийн газар дээр 100 тэрбумаар хасагдаж, УИХ эдийн засгийн хямрал гээд 29 тэрбумаар хассан” хэмээн гомдоллосон.

Эмэгтэй гишүүдийн тоо олширч байж, эрүүл мэндийн төсвөөс хасахгүй болно хэмээн хүлээх үү? Төсөв нэмэгдээд л үнэхээр бүх асуудал арилна гэж үү?

Б.Янжмаа http://www.niigmiintoli.mn/

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан