Хүмүүсийн дунд нэлээд тархсан нүүрний хачиг буюу улаан батганы талаар нян судлаач, АУ-ны доктор Ч.Эрхэмцэцэгээс тодрууллаа.
-Нүүрэн дээр яагаад батга гардаг вэ. Энэ нь юунаас болж үүсдэг бол?
-Хүний биед өөх тосны солилцоо алдагдаж, нүүрэнд хуримтлагдсан өөхөөр батга үүсгэгч шимэгчид хооллож, арьсны үрэвслийг бий болгодог. Энэ нь хоолны дэглэм алдагдсан, цөс элэгний өөрчлөлттэй, өөх тостой хоол их иддэг, шингэн бага хэрэглэдэг, стресс гэх мэт олон талын нөхцөлөөс бүрдэнэ.
Арьсны бохирдол олон янз байдаг. Нүүрэн дээр гарсан өөрчлөлт, батгашилтыг гаднаас нь хараад яг юунаас үүссэнийг тодорхойлох боломжгүй.
-Батга үүсгэгч нянг хэрхэн оношлох вэ?
-Юуны түрүүнд тухайн эмгэг үүсгэгчийг тодорхойлох нь чухал. Дараа нь арьсны бохирдол болон ходоодны үйл ажиллагаатай холбоотой эсэхийг давхар шинжлүүлэх хэрэгтэй. Халдвар нь яг юунаас болж байна, хеликобактер юм уу, паразит юм уу гэдгийг нь бүрэн тодорхойлох шаардлагатай. Үүнийг лабораторийн шинжилгээгээр тогтоосны дараа эмчилгээ хийх нь үр дүнтэй байдаг. Цогц шинжилгээний эцсийн үр дүнд үүсгэгчийг тогтооно.
-Ямар төрлийн арьстай хүнд ихэвчлэн батга гардаг вэ?
-Манайхны дийлэнх нь холимог, тослог арьстай болохоор нүүр бохирдож, өвчлөх нь их байдаг. Гэхдээ арьс эрүүл байх нь олон талын хүчин зүйлээс хамаарна.
-Хэдэн насны хүмүүсийн арьс илүү бохирддог вэ?
-Ихэвчлэн залуу үеийнхэн 20-27 насанд, 30-40 орчим насны цөөн хэдэн хүнд арьсны бохирдол үүсдэг. Ялангуяа оюутнууд нүүрэндээ батга үүсэх нөхцөлийг бүрдүүлдэг. Тэд зөв хооллодоггүй, өдөржин өлөн байж байгаад орой гэнэт их идэх ч юм уу эсвэл ахуйн ариун цэвэр тааруу, нүүр гарын алчуураа хоорондоо хольж хэрэглэдгээс үүдэлтэй. Мөн элэг цөс дотор эрхтний өөрчлөлтөөс болоод батганы нян илэрдэг.
-Арьсны бохирдол үүсэх улирал гэж бий юу?
-Батга үүсэх улирал, цаг хугацаа гэж одоогоор тогтоогдоогүй байна. Арьс бохирдох нөхцөлийг л бүрдүүлэх юм бол шимэгч нь үүсээд батга бий болдог.
-Батганаас сэргийлэхийн тулд юу анхаарах хэрэгтэй вэ?
-Гол нь арьсаа эрүүл байлгах хэрэгтэй. Үүний тулд дархлаагаа сайжруулах, зөв хооллох, ажил амралтаа зохицуулах нь чухал. Тухайлбал, өөх тостой хоол, давс ихээр хэрэглэхгүй байх. Манайхан нүүрэн дээр юм гарахаар өөрсдөө дур мэдэн янз бүрийн эм, бэлдмэл хэрэглэдэг. Үүнээс болоод арьс үрэвсэж, батга ихэсдэг. Хүмүүс ийм арга барилаасаа татгалзах хэрэгтэй. Эхлээд батга үүсгэгчийг нь оношилсон байхад эмчлэх амархан.
Э.Энхцолмон http://niigmiintoli.mn/