gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     29
  • Зурхай
     7.16
  • Валютын ханш
    $ | 3584₮
Цаг агаар
 29
Зурхай
 7.16
Валютын ханш
$ | 3584₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 29
Зурхай
 7.16
Валютын ханш
$ | 3584₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Эрт оношлуул, эдгэх найдвар байна

2016-11-15
0
Twitter logo
0
Twitter logo
2016-11-15
Эрт оношлуул, эдгэх найдвар байна

Хүнд өвчний улмаас бие болон сэтгэхүйн хөгжил нь сэтгэл түгшээсэн есөн настай охиноо өдөр бүр эмнэлгээр авч явдаг нэгэн ээжийн зүрхэнд бяцхан гэрэл асчээ. Дөрвөн сартайд нь эпилепси буюу унаж татдаг өвчин илэрсэн охиных нь бие хоолны дэглэм барьдаг катоген эмчилгээний дараа эрс сайжирсан байна. Энэ эмчилгээг АШУҮИС-ийн дэргэдэх “Эрхэс” эмнэлгийнхэн Монголд анх удаа туршсан нь ийнхүү үр дүнтэй болжээ.

Эрт оношлож, зөв эмчилбэл 3-5 жилийн дараа эдгэрэх боломжтой

Өдгөө дэлхий дээр 70 сая гаруй хүн эпилепси өвчинтэй тэмцэж байна. Үүний 80 гаруй хувь нь хөгжиж буй орнуудад амьдардаг. Мөн 70 орчим хувь нь 19-өөс доош насны хүүхэд, залуучууд байдаг аж. Эпилепси өвчинд уудаг олон төрлийн эм байдаг ч эмэнд дасал болсноос өвчин нь эдгэхгүй байх тохиолдол сүүлийн үед ихэсчээ. Мөн ихэвчлэн тархины эд, эс нь хамгийн эмзэг байдаг хүүхдүүд энэ өвчнөөр шаналах болсон нь эмч нарын санааг зовоож байна.

“Монголд сүүлийн 10 жилд эпилепситэй хүний тоо хоёр дахин өсч 15 мянга болсон. Энэ тоо жилд 300-400-гаар нэмэгдэж байна” гэж АШУҮИС-ийн мэдрэл судлалын тэнхимийн эрхлэгч, доктор Ж.Товуудорж халаглав. Тэрбээр “Эпилепси гэж тархины эсүүд ямар нэг шалтгаанаар хэт цэнэгжихийг хэлдэг. Тухайн өвчтөн хэзээ, хаана унах вэ гэдгээ урьдчилан мэдэх боломжгүй учраас амь насанд нь маш эрсдэлтэй. Эрт оношлож, бага наснаас нь эмчилгээний зөв арга хэрэглэвэл 3-5 жилийн дараа эдгэрэх боломжтой гэдгийг анагаах ухаан баталсан. Гэхдээ манайд оношилгоо муу, өвчтөнүүд эмийг тогтмол уухгүйгээс эдгэрэлт удаашрах тохиолдол их байна” гэв.

Энэ өвчний шалтгаан олон янз. Эцэг, эх нь унаж, татдаг бол хүүхдэд удамших магадлалтай. Мөн бүтэлттэй төрөх, толгойгоо гэмтээх, меннигоккт халдвараар өвчлөх, эх нь жирэмсэн байх үедээ элдэв эм хэрэглэх зэрэг нь гол шалтгаан болдог аж. Түүнчлэн агаар, хөрсний бохирдол, хоол тэжээлийн дутагдал зэрэг нийгмийн хүчин зүйл ч нэрмээс болдог. Хэрэв таны ойр дотны хүн хоёроос дээш удаа гэнэт унаж, татсан бол заавал эмчид хандахыг зөвлөж байна.

Эпилепсийг оношлох хамгийн анхны алхам нь гэр бүлийнхнээс нь аман асуулга авах. Хэзээ, хаана, хэр хугацааны давтамжтай таталт өгч байна гэдэгт эмч нар дүгнэлт хийснээр нарийн мэргэжлийн шинжилгээ хийлгэх эсэхийг шийддэг аж. Монголд одоогоор мэс засал хийдэггүй учраас эмийн эмчилгээ зонхилдог. Зарим төрлийн эмийг Эрүүл мэндийн даатгалаар олгодог ч сүүлийн үеийн эмүүд үүнд нь багтаагүй байна. Гэр бүлийн нэг гишүүн нь хүнд хэлбэрийн эпилепситэй бол тухайн өрх санхүү, сэтгэл санааны хувьд доголддог.

Ялангуяа хүүхэд нь унаж, татдаг бол эцэг, эхийнх нь аль нэг нь заавал гэртээ байх шаардлагатай болдог юм. Тиймээс эцэг, эхчүүд нь эмчийн жороор биш, аль хямд үнэтэй эмийг сонгох хандлагатай байдаг аж.

Монголд Эпилепсиөвчнөөр 15 мянган хүн шаналж байна 

Эпилепсийг мэргэжилтнүүд “нийгмээс тусгаарладаг өвчин” гэж нэрлэдэг. Өвчтөн хаана ч, хэзээ ч таталт өгөх магадлалтай учир байнга бусдын асаргаанд байх болдог. Дээр нь “Би бусдаас дутуу” гэсэн бодол нь сэтгэл санааны гүн хямралд оруулдаг. Судалгаанаас харахад, энэ төрлийн өвчинтэй хүмүүсийн 31.2 хувь нь маш их ууртай бол, 33.8 хувь нь ууртай болсон байдаг. Мөн 18.2 хувь нь сэтгэл санааны гүн хямралд орсон, 19.5 хувь нь сэтгэл гутралтай болсон байдаг аж. Тэдний хувьд бусадтай нөхөрлөж, хамт олон, гэр бүлтэй болно гэдэг том сорилт болдог байна. 

Гэхдээ хөнгөн хэлбэрийн эпилепситэй хүмүүс сургуульд сурч, ажил хийх бүрэн боломжтой. Гэвч “би хамт олныхоо дэргэд хэзээ ч унаж магадгүй” гэсэн айдас нь гэртээ бүгэх шалтгаан болдог аж. Тиймээс эпилепситэй хүмүүс ажлын байр нь аюул багатай, тохирох мэргэжлээ сонгож чадвал нийгмээс тусгаарласан “хана”-наас гарах боломжтойг мэргэжилтнүүд хэлж байна.  

Ц.Солонго: Кетоген эмчилгээ төгс биш ч үр дүн сайтай

Дэлхийн олон оронд хэрэглэдэг катоген буюу унаж, татдаг өвчнийг хоолоор эмчлэх аргыг Монголд нэвтрүүлэхээр ажиллаж байгаа АШУҮИС-ийн дэргэдэх “Эрхэс” эмнэлгийн эмч Ц.Солонготой ярилцлаа.

-Катоген эмчилгээ гэж юу вэ. Ямар хоолны дэглэм баримталдаг юм бол?
-Зарим эпилепси өвчтэй хүмүүсийн бие эмэнд дасал болсон байдаг. Эмээ жорын дагуу уусан ч үйлчлэхгүй тохиолдол бий. Ийм үед катоген эмчилгээг зөвлөдөг. “Эрхэс” эмнэлэг Монголд анх удаа туршиж байна. Катоген гэдэг нь ургамлын тос болон амьтны өөх, тос ихээр агуулсан хоолны дэглэм. Найрлагадаа уураг, нүүрс ус маш бага агуулдаг. Ингэж өдөрт авах ёстой илчлэгийнхээ 80 хувийг зөвхөн өөх, тосноос авах замаар биеийн орчинг хүчиллэг болгодог арга. Энэ эмчилгээнд Солонгосын Ионсей эмнэлгийн эмчийн бүтээсэн “Кетон” нэртэй сүүг хэрэглэж байгаа.

-Бусад эмчилгээний аргаас ямар давуу талтай вэ?
-Энэ бол мэс заслын аргыг бодвол илүү хялбар, өртөг багатай, үр дүнтэй эмчилгээ. Монголд ийм мэс засал хийдэггүй учраас гадаадад 30-40 сая төгрөгөөр эмчлүүлэх хэрэгтэй болдог. Гэхдээ мэс засал нь өөрөө төгс арга биш учраас бүрэн эдгэнэ гэсэн найдвар 100 хувь биш л дээ.

-Катоген эмчилгээ хэр үр дүнтэй байна вэ?
-Манай эмнэлэг дээр гурван хүүхэд катоген эмчилгээ хийлгэсэн. Хамгийн эхэнд есөн настай охин долоо хоног эмчилгээ хийлгээд тэр хугацаанд биеийн байдал нь эрс сайжирсан. Эмнэлэгт ирэхдээ өдөрт 50-60 удаа таталт өгдөг байсан. Ийм олон удаа татахад хүүхэд ядарч сульддаг, хөдөлгөөн болон сэтгэцийн хувьд доголдолтой болдог. Эмчилгээнийн эхний өдөр хүүхэд ямар ч таталт өгөөгүй учраас ээж нь эмчилгээг цааш үргэлжлүүлэх урам зоригтой болсон байсан. Кетоген эмчилгээ төгс арга биш ч үр дүн сайтай байна.

Ер нь эмчилгээний үр дүн тухайн хүүхдийн биеийн байдлаас их шалтгаалдаг. Тухайлбал, Хөвсгөл аймгаас ирсэн хоёр настай хүүхэд дархлаа сайтай, тархины бүтцэд нь ямар нэг өөрчлөлт ороогүй байсан учраас эмчилгээ үр дүнтэй болсон. Харин Дундговь аймгаас ирсэн хүүхэд бие султай, дөнгөж хатгалгаа нь эдгээд байсан учраас таталт нь бүрэн арилаагүй. Гэхдээ таталтын тоо нь буурсан.

-Энэ эмчилгээнд хэрэглэдэг “Кетон” сүүний талаар мэдээлэл өгөхгүй юү?
-Хүүхдүүд малын гаралтай өөх тостой хоолонд дургүй байдаг учраас ийм дэглэмийг нарийн мөрдөхөд хэцүү. Ямар ч чихэр шоколад байхгүй, нарийн орцтой дэглэм барина. Тиймээс өөх, тостой ижил найрлага бүхий сүүгээр орлуулж байгаа юм. Тухайн хүүхдийн биеийн байдал, уудаг эмнээс хамаарч эмчилгээний дэглэмийг тогтоодог. Эхний өдөр юу ч идэхгүй өлсгөлөн байлгадаг. Дараагийн өдөр нь хоёр хайрцаг сүү, дараагийн өдөр нь гурав гэх мэтээр өсгөдөг. Дөрөв дэх өдрөөс нь эхлэн өдөрт таван хайрцаг сүү өгнө.

-Үнэ өртөг нь ямар байдаг вэ?
-Солонгост 1500 вонн буюу 3000 төгрөгөөр зардаг. Харин Монголд ирэхдээ тээврийн зардал нь нэмэгдээд 8000 төгрөг болдог. Долоо хоногийн эмчилгээнд 21 ширхэг буюу 68 мянган төгрөгийн сүү орж байгаа юм. Тиймээс “Кетон” сүүний үнийг бууруулах арга зам хайх хэрэгтэй байна. Дотоодын сүүний үйлдвэрүүдтэй хамтарч ийм сүү хийх боломжтой. Гэхдээ яг үйлдвэрлэлд нэвтрүүлэхэд худалдан авагч хэр олон байх вэ гэдгийг сайн судлах ёстой. “Кетон” сүү өртөг ихтэй учраас зөвхөн хоолны эмчилгээг турших бодолтой байгаа.

-Монголд эпилепси өвчний оношлогоо ямар түвшинд байна вэ?
-Эпилепси өвчний талаар хийсэн нарийн судалгаа Монголд байхгүй. Манай эмнэлгүүд дөнгөж таталтын эсрэг эмийн тунг цусанд үздэг болсон. Тухайн хүний бие эпилепсийн эмэнд хэр тэсвэртэй байна гэдгийг судалж чадахгүй байна. Ер нь эрт оношлогоо хамгийн чухал. Практикаас харахад хүүхдүүд хамгийн ихээр өвчилж байна. Ихэвчлэн төрөлтийг буруу удирдсанаас эргэшгүй тархины өвчтэй болж байгаа. Хүүхдийн эмчилгээг нэг, хоёр жилээр хойшлуулахад тэр хүүхэд насан туршдаа тахир дутуу болох аюултай.

Б.Баярмаа

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан