gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     13
  • Зурхай
     9.08
  • Валютын ханш
    $ | 3594₮
Цаг агаар
 13
Зурхай
 9.08
Валютын ханш
$ | 3594₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 13
Зурхай
 9.08
Валютын ханш
$ | 3594₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Цахилгаан станцууд хаачив

Эдийн засаг
2010-06-08
0
Twitter logo
0
Twitter logo
Эдийн засаг
2010-06-08
Цахилгаан станцууд хаачив
Монгол улс дахин гурваас дөрвөн цахилгаан станц барьчих мөнгөөр ТЭЦ III, IV-ийг "засварлачихсан" гэдэг. Сүүлийн арваад жилийн хугацаанд III, IV дулааны цахилгаан станцын зуухны шинэчлэлд 132 сая ам.доллар, Дарханы дулааны цахилгаан станцад 15 сая евро, Дорнодын дулааны цахилгаан станцад 10 сая евротой тэнцэх хэмжээний хөрөнгө зарцуулжээ.

Мөн Өмнөговийн дулааны станц ч эднээс илүү гарна уу гэхээс дутахааргүйг зарцуулсан. Тайшир ба Дөргөний УЦС-ыг нийт 66.5 сая ам.доллараар босгожээ.

Төвийн эрчим хүчний нэгдсэн системд холбогдоогүй Говь-Алтай, Завхан аймгуудад сүүлийн хоёр жилд 26 тэрбум төгрөгийг зөвхөн дизелийн түлшний татаасанд өгч байгаа гэнэ. Түүн дээр Улаанбаатарын дулааны шугам сүлжээний шинэчлэл болон аймаг, сумын төвүүдийн цахилгаан дамжуулах шугамын жил бүрийн зардлыг нэмж тооцвол олон тэрбум долларт хүрнэ. Хэрвээ дээрх мөнгийг дулааны цахилгаан станц шинээр барихад зарцуулсан бол үр дүнд хүрэх байсан.

Сүүлийн жилүүдэд хэд хэдэн нүүрсний цахилгаан станц барих тухай ярьсаар ирсэн ч одоо болтол таг. Улаанбаатар орчимд 300 мВт-ын хүчин чадалтай эрчим хүчний тав дахь эх үүсвэрийг барих тухай яриа хоёр жилийн өмнөөс УИХ-ын сонгуулийн үеэс л сонсогдсон. ТЭЗҮ-гээ хийгээгүй атал тендер зарласан ч ганц оролцогчтой гэгдээд хойшлогджээ. АХБ-ны дэмжлэгтэй ТЭЗҮ-ийн урьдчилсан тооцоог хийж байгаа гэнэ.

Хэрвээ тухайн үедээ шийдчихсэн бол 2014 онд ашиглалтад орчих байж. Өмнөговьд говийн бүсийн томоохон бүтээн байгуулалттай холбогдон үүсэж буй хэрэгцээг хангах зайлшгүй шаардлагын үүднээс Тавантолгойд 400 мВт-ын хүчин чадалтай цахилгаан станц барих төлөвлөгөөтэй. Ордыг ашиглаж эхлэх үед станцын суурь тавигдах сурагтай. Дизель станцаар амь зууж байгаа Завхан, Говь-Алтай аймгийн хэрэгцээг хангахын тулд Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын Могойн голын уурхайг түшиглэн цахилгаан станц барьж, энэ хоёр аймгаар зогсохгүй Хөвсгөл аймгийг хангах зорилттой.

Энэ нь багагүй эсэргүүцэлтэй тулсан ч 60 мВт-ын дулааны цахилгаан станц барих барилгын ажлаа урд хөршийн хөрөнгө оруулагчид эхлүүлж байгаа. Зүүн бүсэд ураны орд, холимог металлын орд, төмрийн орд ашиглалтад орох үед 80 мВт-ын эрчим хүчний хэрэглээ бий болох учир дулааны цахилгаан станц шаардлагатай гэсэн хүсэлт ЭБЭХЯ-д ирээд байна. Харин Шивээ-Овоод баригдах 3600 мВт-ын цахилгаан станц бол манайд хамгийн томд тооцогдох төсөл. хоёр тэрбумын нөөцтэй уг ордод түшиглэн баригдах станц нь дотоодын хэрэгцээнд зориулан 300 орчим мВт эрчим хүч үйлдвэрлэж, үлдсэнийг нь Хятадад экспортлохоор төлөвлөгджээ.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан