Ерөнхий сайд М.Энхболд Европын орнуудаар айлчлаад ирлээ. Орхиод явсан ажил нь түүнийг тэр хэвээрээ угтлаа гэж хэлж болно. Тэрбээр Засгийн газрын гурван гишүүнээ огцруулахаар УИХ-д өргөн бариад буцаагаад татчихсан. Харин одоо эгүүлээд өргөн барина. Гэхдээ Хууль зүй, дотоод хэргийн сайд Д.Одбаярыг үлдээх юм гэнэ гэсэн таамаглалыг эвдэж, харин түүнийг огцруулах үндэслэлийг хамгийн тодорхой болгон оруулахаар болжээ. Тиймээс түүний оронд Хууль зүй, дотоод хэргийн сайдад Ц.Мөнх-Оргил, Ц.Нямдорж нарын нэр яригдаж байна. Ц.Мөнх-Оргил нь "Та нарын заваан тоглоомонд би оролцохгүй" гээд арьсаа хамгаалан дэвэн дэлхийгээр тэнээд явчихсан. Ц.Нямдоржийн хувьд бол хашиж үзсэн албан тушаал. Энэ хоёрын хэн нэг нь болохгүй байлаа ч "бөө болох хүнд толь газраас олддог" гэгчээр сайд болох УИХ-ын гишүүн захаасаа гараа өргөөд босоод ирнэ.
Шинэ сайдын хийх гол ажил нь Цагдаагийн ерөнхий газрын дарга генерал М.Ганболдыг албан тушаалаас нь авч хаях явдал. Энэ нь Ерөнхийлөгч Н.Энхбаярын цагдаа, хуулийн байгууллага дахь гар хөлийг нь тайрахад чиглэгдэж байгаа анхны алхам. Бусад огцрох сайдуудын хувьд олон зүйл яригдахгүй. Тэдний зарим нэг нь "сайдын суудалд үлдэхгүй нь тодорхой боллоо" гээд буруугаа хүлээгээд цохиж яваа л даа.
Улс төрийн хүрээн дэх энэхүү халаа сэлгээний өмнө саяхан Ерөнхийлөлчийн овоо хараанд өртөн турсгаа хуулуулах шахсан У.Хүрэлсүх ба түүний нөхөд үгээ бүрэн гүйцэд төгс сайн хэлнэ биз ээ. Улстөрийн энэ л алтан агшинд зөвхөн үнэнийг хэлэхгүй бол дахин үгээ хэлэх боломж тэдэнд олдохгүй. Цагийг иь олж хэлсэн үг тухайн хүнд тус болно уу гэхээс ус болохгүй. Үүнийг тэд бусдаар хэлүүлэлтгүй мэднэ байх. Гэхдээ хүн хэдий сайн ч хэлэхээс наашгүй, цаас хэдий нимгэн ч чичихээс наашгүй гэдгийг санаж энэ бүхнийг нуршлаа.
"МАХН-аас нэр дэвшиж Ерөнхийлөгч болсон хүн дандаа намд лай хураах юм. Ерөнхийлөгчтэй, Ерөнхийлөгчгүй бид болно" гэж нэг удаа УИХ дахь МАХН-ын бүлгийн даргын алба хашиж байгаа Ц.Нямдорж хэлсэн байдаг. Эдүгээ ч тус намаас энэ бэрхшээл салаагүй байна. Тухайлбал, тус намаас 2005 онд нэр дэвшиж Ерөнхийлөгч болсон Н.Энхбаяр, намын дарга, Ерөнхий сайд М.Энхболд хоёрын цусгүй "дайн" улам даамжирч дээд цэгтээ хүрлээ. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд хоёрын тэмцэл хашиж байгаа албан тушаалаасаа хамааран МАХН-аас албан ёсоор түдгэлзээд байгаа Н.Энхбаярыг намынхаа эгнзэнээс эчнээгээр хөөчихжээ, хөөрхий. Тэгээд ч албан ёсоор намаасаа түдгэлзчихээд байгаа Н.Энхбаяр МАХН-ын дотоод хэрэгт эрээ цээргүй оролцох юм. Бас ч гэж засгийн эрхийг барилцаж байгаа улс төрийн том хүчний бодлогыг боловсруулан цаг үед нь тохируулан авч яваа одоогийн удирдлагад нь намд албан ёсоор хамааралгүй болсон төрийн тэргүүний оролцоо түвэгтэй байдаг байлгүй. Энэ мэт зөрчил тэднийг эвлэрэх аргагүй байдалд хүргээд байгаа бололтой.
Монгол Улсын Ерөнхийлөгчид парламентад суудалтай улс төрийн намууд 45-аас дээш насны Монгол Улсын уугуул иргэнийг нэр дэвшүүлэх тухай нарийн заалт Үндсэн хуульд бий. Ерөнхийлөгчөөр сонгогдож тангараг өргөөд намд хамааралгүй болохыг нь ч хуулиар зохицуулсан байгаа. Хуулиар нам, Ерөнхийлөгч хоёрыг тусгаарласан боловч эргэж зууралдах нь гэм биш зан бололтой. Үүнийг нэг талд нь гаргахгүй бол МАХН-аас тусгаарлагдсан төр, засгийн ажил алба цэгцрэхгүй нь.
Тус намын ХХҮ Их хурал ойртсон энэ үед Н.Энхбаярыг Ерөнхийлөгчид нэр дэвшүүлсэн гэдгээсээ татгалзаж, эдүгээ эгнээнээсээ эчнээгээр хөөчихөөд байгаа үйлдлээ албан ёеоор баталгаажуулж магадгүй гэсэн мэдээлэл тарах боллоо. Хэрэв Их хурлаас нь ийм шийдвэр гаргавал одоогийн Ерөнхийлөгч хэдийгээр бүх ард түмнээс сонгогдсон ч гэсэн нэр дэвшүүлсэн субъектгүй болно. Магадгүй Ерөнхийлөгчийн сонгууль ч хүчингүй болоход хүрч болзошгүй. Ингэсэн тохиолдолд УИХ-аас Ерөнхийлөгчид итгэл үзүүлэх эсэх талаар бүх нийтийн санал асуулга явуулж, үүссэн улс төрийн нөхцөл байдлыг ард түмэн хоёр тийш нь хагалж өгөхөд хүрнэ.
М.Энхболд болон түүний нөхдийг ийм алхам хийхэд хүрвэл Н.Энхбаяр зүгээр суухгүй. Тухайлбал, "Элсний 13"-ынхаа араа соёог хүртэл хурцалж, Ардчилсан намыг өөртөө татан, М.Энхболдыг Ерөнхий сайдаас нь огцруулж хариу барих болов уу. Ерөнхий сайдаасаа огцорсон намын дарга Их хуралд орж шүүсээ шахуулна. Тэндээс намын даргатайгаа гарч ирнэ гэдэг түүнд үнэхээр хэцүү.
Цагийг эзэлсэн дархан аварга Ж.Мөнхбат, Х.Баянмөнх хоёр улсын наадамд таван цаг гаруй барилдаж, үндэсний бөхөд хоёр Мөнх гэж алдаршсан байдаг. Тэднийг ингэж удаан барилдахад хоёр Мөнх үнээ саалгасангүй хэмээх шинэ үг гарсан юм билээ. Тэгвэл МАХН-ын хоёр Энхийн засгийн эрхийн төлөөх тэмцэл ойролцоогоор бодоход таван сар үргэлжиллээ. Үүнд МАХН-ын ХХҮ Их хурал тодорхой шийдвэр гаргаж цэг тавина биз ээ.
Ер нь хоёр Мөнхийг таван цаг барилдахад айл ганц өглөөний цайны сүүгүй болсон байх. Харин хоёр Энхийн таван сар гаруй хугацааны тэмцэл намаа тараагаад зогсоосой. Түүнээс халивал Монгол Улс төргүй болох шинжтэй.
Г.Эрдэнэбат