“Хотын хөгжил хорооноос” булангийнхаа энэ удаагийн дугаарт Баянзүрх дүүргийн ХХ хороо буюу Гачуурт тосгоны засаг дарга Г.Ганболдыг урилаа
-Танай хороо хотын төвөөс нэлээн зайдуу орших юм. Үүх түүх нь сонин байна л даа. Анх Сангийн аж ахуй нэрээр байгуулагдсан гэдэг?
-Гачуурт тосгон анх 1961 онд Төв аймгийн Баянзүрх сумын есдүгээр багийн нутагт Амгалангийн аж ахуйн Улиастай, Дархит, Хуандайн фермүүдийг түшиглэн байгуулагдаж байсан түүхтэй. Улаанбаатарын иргэдийг сүү, цагаан идээгээр хангах зорилготой байсан гэдэг. Тиймдээ ч малчин өрх олонтой. Энэ жил 45 мянган толгой мал тоолуулсан. Баянзүрх дүүргээс 18 км алслагдсан, нийт 77000 хавтгай дөрвөлжин нутаг дэвсгэртэй. Энэ дүүргийн нийт малын 70 гаруй хувь нь манай хороонд байдаг. Хорооны нутаг дэвсгэрт 30 амралт, таван сувилал, гадаадын 100 хувийн хөрөнгө оруулалттай асрамжийн цэцэрлэг хоёр, төрийн байгууллага дөрөв, төрийн бус байгууллага 10, 25 аж ахуйн нэгж үйл ажиллагаагаа явуулдаг.
-Оршин суугчдын тухайд бас л хотын төвийн хороодоос ялгаатай байдаг байх. Улирлын чанартай оршин суугч хэр олонтой вэ?
-2110 айлын 200 гаруй өрх нь үндсэн оршин суугч юм. Бусад нь гадны өрхүүд. Зусланд зусдаг өрх олон. Аймаг орон нутгаас шилжиж ирсэн хүмүүс ч байдаг. Энэ жилийн хувьд хөдөө орон нутгаас шилжин ирэгсэд ихсэх хандлагатай байна. Нийт оршин суугчдын маань 30 хувь нь улирлын чанартай ирж суурьшдаг.
-Нийслэлийн эрхзүйн байдлын тухай хууль УИХ-аар яригдаж байна. Таны бодлоор хорооны статуст ямар өөрчлөлт хийвэл зүгээр вэ?
-Манай хороо бусад хороог бодвол өөрийн гэсэн төсөв, унаа машинтай. Төсвөө захиран зарцуулах бүрэн эрхтэй л дээ. Бусад хороонд бол тийм эрх байхгүй. Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд заасан хорооны статусыг жаахан өөрчлөх хэрэгтэй юм шиг ээ. Манай хороо чинь хөдөөний сумаас хүн амын хувьд их. Газар нутгийн хувьд ч бусад хорооноос илүү. Нэг захаас нөгөөд хүрэхэд бараг 100-гаад километр явна. Хороодыг зохих хэмжээний сан хөмрөгтэй, түүнийгээ захиран зарцуулах эрхтэй, ядарсан хүнд туслах мөнгө санхүүтэй л болгож өгөх хэрэгтэй байна.
-Гачуурт, Жаргалант, Өлзийт, Шувуун фабрик, Сонгино гээд Улаанбаатарын дагуул хот гэж хэлж болохоор тосгонууд байна. Эдгээрийн статус хороотой адил байх ёстой юм уу, эсвэл?
-Хорооноос өөр байлгүй яах вэ. Сум, тосгон гэж нэрлэх үү гэдэгтээ гол нь биш. Өмнө нь Гачуурт чинь Сангийн аж ахуй байж байгаад сүүлдээ дүүрэг болсон. Тэгээд буцаагаад хороо болгочихсон юм. УИХ-ын гишүүн Мөнх-Оргилын үеэс л сум, тосгон болгоно гэж хөөцөлдсөн.
Гэхдээ энэ асуудал ганцхан үгнээс болоод бүтээгүй гэдэг. Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд "Сумд тосгон байж болно" гэсэн заалт байдаг. Харин дүүрэгт тосгон байна гэсэн үг байдаггүй юм гэнэ. Үүнээс болоод манай тосгон хороо гэсэн нэрээр яваад байгаа юм. Хэрэв дүүрэгт тосгон байж болно гэсэн үг байх юм бол манайх тосгон болох бүрэн боломжтой.
Тосгон гэхээр хуульд ямар статус, сан хөмрөгтэй, ямар бүтэц, орон тоотой байх талаар заалт байхгүй. Гишүүн дөрвөн жил хөөцөлдөөд үндсэн хуульд өөрчлөлт оруулахгүй бол болохгүй гэсэн хариу өгсөн. Манай тосгон Налайх, Багахангай, Багануур дүүргээс хүн амын тоо арай цөөн болохоос яг л адилхан. Томоохон аж ахуйн нэгж, уурхай байхгүй ч хотын төвөөс нэлээн зайдуу учраас биеэ даасан байхгүй бол болохгүй.
-Баянзүрх хайрханыг ойжуулах ажил өрнөж байгаа гэж сонссон. Ажил ямар шатандаа явж байгаа вэ?
-Баянзүрх хайрханы Гачуурт тосгонд харьяалагдах хэсгийг ойжуулахаар ажиллаж байна. Нийтдээ 270 га-д ойжуулалт хийх юм. Тендерт шалгарсан хоёр компани энэ талбайд ажиллаад бараг дуусч байна. Баянзүрх дүүргийн Тамгын газраас хайрханы ар талд ойжуулалт хийсэн. Энэ хэсэгт 1000 мод тарих юм. Одоогоор зам засч, ус татаад ажлаа эхэлчихсэн. Мөн хорооны зүгээс иргэдээ хашаандаа мод тарихыг уриалсан. Энэ уриалгын дагуу иргэд мод тарьж байна.
-Баянзүрх хайрханыг битүү модтой байсан гэхэд одоо итгэмээргүй болжээ?
-Харин тийм ээ. Өмнө нь битүү модтой байсан. Одоо бол битүү битгий хэл босоо мод ч алга болчихоод байна шүү дээ. Ер нь энэ хайрханы мод малын хөл, хүний гараар сүйдээд дууслаа. Мал ч яах вэ. Бас учиртай. Хамгийн сэтгэл түгшээж буй зүйл бол модны хулгайч нар юм.
Модны хулгайчдын арга улам л нарийсаад байна. Эхлээд ачааны машинаар хулгайлдаг байв. Сүүлдээ жижиг машинаар хулгайлдаг болсон. Харин өвөл чарга чирч ирээд ачаад явчихна. Өглөө эрт чарганы цуваа хотын зүгээс ирээд хамаг мод тайраад, ачаад буцна. Хураагаад л авна, хэд хонолгүй буцаад л ирнэ. Тиймээс энэ жилээс эхлэн хайрханы модыг хашаажуулж, харуул манаатай болгож байна. Ингэснээр модны хулгай жаахан ч атугай намжих байх.
-Солонгос улсын туршлагаас харахад уулс нь нүцгэрээд, сүүлд мод тарьж, битүү ойжуулсан байдаг. Баянзүрх хайрханд энэ аргыг хэрэглэхэд болохгүй гэх газаргүй санагдах юм?
-Тийм ээ. Бидний гол зорилго л энэ. Тарьсан модоо сүйтгүүлэхгүй гэсэндээ Баянзүрх хайрханы Гачуурт уруу харсан хэсгийг торлоод моджуулж байгаа юм. Сая мод гэдэг бол их тоо. Үүнийг зөвхөн энэ жил л тарих юм. Цааш нь жил бүр ахиулж тарих төлөвлөгөөтэй байгаа.
Байгаль хамгаалагчаас гадна зөвхөн тарьц хамгаалагчаар шинээр гурван ажлын байр бий болгосон. Өмнө нь мод тариад л орхичихдог байсан бол одоо тарьцаа хамгаалдаг хүнтэй боллоо. Мөн энэ жил мод тарьсан компанийн ажлыг ирэх жил шалгаад дараагийн тендерт оролцуулах тухай ч ярьж байна. Танай 270 га-д тарьсан модноос төд нь ургасан байна. Энэ жил төдийг тарь гэх зэргээр хариуцлагын тогтолцоог өөр болговол тодорхой хэмжээний үр дүн гарна.
-Манай сонин "Хороог нэршүүлье" гэсэн хэлэлцүүлэг өрнүүлээд жил гаруйн нүүр үзэж байна. Танай хороо ямар нэртэй болох вэ?
-XX хороо гэхээс нь илүү хүмүүс мэддэг болохоор "Гачуурт" гэдэг нэрэндээ дуртай байдаг. Хэрэв хороогоо нэршүүл гэвэл "Гачуурт" гэсэн нэрийг л сонгоно доо.
-Таныг хорооны Засаг даргаар сонгогдоод удаагүй ч их ажил амжуулсан гэж оршин суугчид ам сайтай байна. Хороондоо хийж бүтээсэн ажлаасаа товч танилцуулахгүй юу?
-Хорооны Засаг даргаар сонгогдоод жил гаруйн хугацаа өнгөрч байна. Энэ газарт 30 гаруй жил амьдарсан. Малын эмч, хуучин сангийн аж ахуйд фермийн дарга хийж байлаа. Өнгөрсөн жил гаруйн хугацаанд 10 гаруй худаг шинээр бий болгосон. Гүнжийн хоолой, Улиастайн аманд 16 гаруй километр хоёр том өндөр хүчдэлийн шугам тавьсан. Мөн сургууль, цэцэрлэгийн спорт заланд засвар хийж тохижууллаа.
Сургуулийн спорт залыг 150 сандалтай болгосон. Мөн спорт залын шал, цэцэрлэгийн дээврийг сольж байна. Эмнэлэгт 40-өөд сая төгрөгийн тоног төхөөрөмж авсан. Эмнэлгийн түргэн дуудлагад шинэ машин авахаар ярьж байгаа.
Мөн хорооны иргэдэд үйлчилдэг УАЗ-469 машиныг өөрчилж, энэ жил шинэ машинтай боллоо. 14 айлд гэр олгосон гээд тоочвол их зүйл өрнүүлсэн. Гэхдээ энэ бүхэн зөвхөн хорооны зүгээс хийж хэрэгжүүлсэн ажил биш. УИХ-ын гишүүд, гадаадын тусламж оролцоо бас бий.
-Цаашид хийхээр төлөвлөсөн ажил юу байна вэ?
-Энэ жил Баянзүрх дүүргийн 45 жилийн ой болно. Ойн наадмыг дүүргээс манай хороотой хамтран зохион байгуулах юм. Ойдоо зориулж ирэх долдугаар сарын 3-нд "Гүнжийн хоолой"-д хурдан морь уралдуулна. Мөн ирэх жил Гачуурт сангийн аж ахуй байгуулагдсаны 50 жилийн ой болно. Энэ ойн арга хэмжээнд зориулж Гачууртын тухай ном гаргахаар бэлтгэж байна. Гачууртын ойд зориулан багахан хэмжээний наадам хийнэ гэсэн бодолтой л явна даа.
Ж.Тагтаа