gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     17
  • Зурхай
     5.09
  • Валютын ханш
    $ | 3573₮
Цаг агаар
 17
Зурхай
 5.09
Валютын ханш
$ | 3573₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 17
Зурхай
 5.09
Валютын ханш
$ | 3573₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Израилийг зэмлэн буруушааж байна

Дэлхийд
2010-06-04
0
Twitter logo
0
Twitter logo
Дэлхийд
2010-06-04
Израилийг зэмлэн буруушааж байна
Тавдугаар сарын 31-ний өглөө Газын зурвасын эрэг орчмын ойролцоо Газар дундын тэнгист хүмүүнлэгийн ачаатай явсан зургаан хөлөг онгоцыг ачаагаа шалгуулахаар Израилийн боомт руу явахыг шаардан Израилийн тэнгисийн цэргийн хөлөг онгоцууд саатуулжээ.

Шаардлагыг нь биелүүлээгүй учир Израилийн тусгай албаныхан галт зэвсэг, тусгай хэрэгсэл ашиглан Туркийн далбаан дор явсан хүмүүнлэгийн цуваа руу халдсан байна. Үүний улмаас 19 хүний амь үрэгдэж, 30 орчим хүн шархдаж, 680 хүн баривчлагджээ. Зургаан хөлөг онгоцонд Туркийн иргэд голдуу нийгмийн 600 гаруй идэвхтэн, тухайлбал, 1976 оны Нобелийн Энх тайвны шагналт, Умард Ирландын Мейрид Корриган-Магуайр, Европын парламентын депутатууд, сэтгүүлчид гээд 30 гаруй орны иргэд явжээ. Энэ идэвхтэнүүд 2007 оны зургадугаар сараас хойш «Эрх чөлөөт Газын зурвас» хөдөлгөөнөөс зохион байгуулж буй хүмүүнлэгийн ес дэх цуваанд явсан юм. Баривчилсан хүмүүсийн дунд байлдах чадвартай, хөлсний этгээдүүд байсан тухай Израилийн хэвлэлүүдэд мэдээлжээ. Хүмүүнлэгийн цуваа 10 мянган тонн ачаа тээвэрлэж явсан байна.

Энэ хэргийн дараа 12 цаг зөвлөлдсөний дараа гаргасан НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн тогтоолд Израилийн тал хүмүүнлэгийн цуваа руу халдсаныг буруушааж, хэргийг мөрдөн шалгах хэрэгтэй гэж мэдэгджээ.

Ийнхүү олон улсын хамтын нийгэмлэгийн шахалтаар Израиль бүслэн хаасан байгаа, Палестины Газын зурвас руу хүмүүнлэгийн ачаа хүргэж явсан хөлөг онгоцуудыг эзлэхдээ баривчилсан гадаадын бүх иргэнийг нэн даруй суллахаар болсон. Уг нь Тель-Авив эхлээд тусгай албаныхантай мөргөлдөхөд оролцоогүй хүмүүсийг суллаж явуулахаар төлөвлөж байжээ. Гэвч дэлхийн олон оронд эсэргүүцлийн ажиллагаа болж, Европын Холбоо, НҮБ-ын Аюулгүйн зөвлөл, Арабын улсуудын холбоо мэдэгдэл хийсний дараа Израиль баривчилсан хүмүүсийнхээ дийлэнхийг буюу 500 гаруй хүнийг сулласнаас дийлэнх нь Турк руу, үлдсэн нь Грекийг зорьсон байна.

Энд сануулахад, зэвсэгт эргэлт болсны дараа Палестины Үндэсний Засаг Захиргааны харьяанд байдаг Газын зурвас Израилийг устгахыг гол зорилгоо болгодог хэт давруу үзэлт ХАМАС хөдөлгөөний мэдэлд шилжсэний дараа тус зурвасыг Израиль бүслэн хаасан билээ. Сүүлийн жил зургаан сар израильчууд тийш нь хүмүүнлэгийн цуваа нэвтрүүлээгүй байжээ.

Энэ удаад ч Израиль бүслэн хаах дэглэмийг зөрчихийг хүмүүнлэгийн цуваанд зөвшөөрөөгүй байна.

Хүмүүнлэгийн цуваанд халдсаныг буруушаасан мэдэгдэл хийсэн улс бүр энэ удаагийн хэргийг Израиль, Палестины хоорондын хэлэлцээний үйл явцад ноцтой цохилт болсныг тэмдэглэжээ. Газын зурвасыг гурван жил бүслэн хааж байгааг зогсоохыг бас шаардаж байна. Энэ шаардлагыг Израилийн түнш АНУ дэмжиж байгаа ч, Ерөнхийлөгч Барак Обама, Израиль бүслэн хаах дэглэмээ зөөлрүүлэх ёстой гэсэн мэдэгдэл л хийжээ. Тэрбээр Израилийн аюулгүй байдлыг хөндөхгүйгээр тусламжийг хүргэх өөр арга олох хэрэгтэй гэж үзэж буйгаа Туркийн Ерөнхий сайд Тайип Эрдогантай утсаар ярихдаа илэрхийлжээ. АНУ-ын Төрийн департаментын мэдэгдэлд, Америкийн Засгийн газар бүслэн хаах дэглэмээ зөөлрүүлж, Газын зурваст оруулах барааны жагсаалтаа өргөжүүлэхийг Израилиас хичээнгүйлэн шаардана гэж нотолсон байна.

Энэ хэрэг өнгөрсөн гуравдугаар сард Зүүн Иерусалимд барилгын ажлаа зогсоохгүй гэснээс болж нэлээд хөрсөн АНУ, Израилийн харилцааг дахин хүндрүүлж болзошгүй байна. Дэлхий даяар санал нэгдэн зэмлэн буруушааж буй энэ үед АНУ Израилийг дэмжих нь тийм ч амар биш юм.

Бүслэн хаах дэглэм нь хэдийгээр Израилийн хүн амын аюулгүй байдалд санаа тавьсан хэрэг боловч Газын зурвас оршин сууж буй жирийн иргэд хэвийн аж төрөх эрхийн шаардлагад нийцэхгүй байна гэж ажиглагчид үзэж байна.

“Бүслэн хааж байгаа нь улс төрийн бодит байдалд нийцэхгүй. ХАМАС бүлэглэлийнхнийг хавчих замаар тэднийг жирийн иргэдээр түлхэн унагуулах гэж байгаа бол хүн ардад тийм дарамт шахалт үзүүлэх боломжгүй. Харин ч эсрэгээр, энэ хэрэг явдлын дараа ХАМАС-ын байр суурь бэхэжсэн. Палестинчуудын уур хилэн Израилийн чиглэж байна. Ийм байдал Израилийн ард түмэнд хэрэгтэй гэж үү, ингэж хүн ардаа урт удаан хугацаагаар аюулгүй байлгаж чадах болов уу? Үгүй л болов уу” гэж шинжээчид тэмдэглэжээ.

“Ямар нэг байдлаар буулт хийх хэрэгтэй байна. Израилийн удирдагчид цагтаа зэвсэг барин тэмцэж байсан Арафатад, ФАТХ хөдөлгөөнд, Палестиныг чөлөөлөх байгууллагын удирдагчидтай хэл амаа олж чадаж байсныг” ч судлаачид сануулж байна.

Хөлөг онгоцуудад энгийн номхон идэвхтэнүүд төдийгүй, террористууд явааг нотолж чадаагүй, дайсныхаа эсрэг нулимс асгаруулагч зэрэг аминд халгүй зүйл хэрэглээгүй учир Израиль дотооддоо ч, гадаадад ч, тухайлбал, мэдээллийн тал дээр ялагдсан гэж улс төрчид үзэж байна. Нөгөө талаар энэ хэрэг израильчуудыг одоо ороод байгаа байдалд руу нь санаатай түлхсэн занга байсан ч гэж зарим ажиглагч үзжээ.

Одоо Газын зурвас руу хүмүүнлэгийн тусламж ачсан хоёр хөлөг онгоц явж байгаа бөгөөд Палестины тал баримтлагч идэвхтэнүүд Израилийн хаалтыг сэтлэхийг дахин оролдох гэж байна. Гэсэн ч Израилийн Ерөнхий сайд бүслэн хаах дэглэмээсээ ухрахгүй, Газын зурвасыг чиглэсэн бүх хөлөг онгоцыг шалгана гэж мэдэгджээ.

З.Амгалан

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан