Энэ зун сүүлийн 30 жил болоогүй цаг агаарын үзэгдэл болж хэт халалтын улмаас Европт хэдэн зуун хүн амиа алдах тухай дэлхийн хэвлэл, мэдээллийн хэрэгслээр дамжуулах болов. Энэ мэдээг манайхан цочир хүлээн авч зуны халууныг төсөөлөн халшрах боллоо. Энэ талаар Байгаль орчны гавъяат ажилтан, цаг уурч Л.Нацагдоржтой ярилцлаа.
-Энэ зун дэлхий нийтээр цаг агаарын аюултай үзэгдэл болж, хэдэн зуун хүн нас барна гэж зарим судлаачид онцолж байна. Үнэхээр ийм прогноз байгаа юм уу?
-Европ, Америкийн цаг агаарын байгууллагынхан уур амьсгалын өөрчлөлтийн судалгаа хийж энэ зуныг хэт халуун байна гэж зарласан. Өөрөөр хэлбэл энэ зун олон жилийн дунджаас илүү халуун болно гэж дэлхийн томоохон орнуудын цаг агаарын албаныхан анхааруулж байгаа.
Монголд ийм байх уу, үгүй юу гэдгийг бид хэлж мэдэхгүй. Хөгжилтэй оронд өндөр хүчин чадалтай тооцоолох машин ашиглан зургаан сар, дунджаар 2-3 сарын өмнөх агаарын урсгал ямар байх, тухайн бүс нутагт цаг агаар ямар байдалтай байх вэ гэдгийг тооцооллын аргаар гаргадаг. Манайд ийм хүчин чадалтай машин, тооцоолох загвар, боловсон хүчин одоогоор бүрдээгүй байна шүү дээ.
-Манайхан цаг агаарыг урьдчилсан байдлаар яаж тодорхойлдог юм бэ?
-1940-өөд онд ЗХУ-д боловсруулсан аргыг өнөөг хүртэл ашиглаж байна. Агаар мандлын үйл явцын түүхийг харж өнгөрсөн улирал, сард ямар байсан гэдгээр дунджийг нь гаргадаг. 100 мэдээний 65 нь л таардаг. Гэтэл дэлхийд агаар мандал, далайн хөдөлгөөн, дулаан, энергийн шилжилтийн зүй тогтлын физик хууль зүйг математик тэгшитгэлээр илэрхийлсэн системийг бодоод өндөр хүчин чадалтай машинаар цаг агаарын удаан хугацааны урьдчилсан мэдээг гаргадаг болсон. Ийм чадал Монголд бүрдээгүй.
Харин манай залуучууд өндөр хөгжилтэй оронд бодож гаргасан агаарын урсгалын мэдээг ашиглан Монголд цаг агаар ямар байх вэ гэдгийг буулгах маягаар удаан хугацааны цаг агаарын судалгааг хийж байна.
-Дэлхийн дулаарлын тухай байнга ярьдаг. Гэтэл энэ өвөл цас их орж хүйтэрсэн. Эрдэмтэд үүнийг дулаарах биш хүйтэрч байгаагийн нотолгоо гэсэн шүү дээ?
-Монголд энэ өвөл их хүйтэн байлаа. Туйлын хүйтэн агаар Америк, Ази, Номхон далай руу шилжих эсэхээс хамаарч тухайн өвөл дэлхийн аль хэсэгт дулаан, хүйтэн болох нь тодорхойлогддог. Энэ жил туйлын хүйтэн агаар Ази тив рүү буюу нам өргөрөг рүү түрж орж ирсэн учраас Монголд өвөл хүйтэн болсон. Тэр жилд дулаан, хүйтэн, хуртай, гантай байх нь уур амьсгалын өөрчлөлтөд хамаарахгүй. Байгалийн хэлбэлзэл цаашид ч болно.
Энэ өвөл Монголд хүйтэн байсан ч дэлхийн дунджаар гуравдугаар сар сүүлийн 100 жил болоогүй дулаан байлаа. Монголд гэлтгүй Европт их цас орсноор онгоц, зам тээврийн хөдөлгөөн саатаж байсан. Дэлхийн дулаарал болсноор газрын гадарга далайн гадаргаас уурших усны хэмжээ нэмэгдэнэ. Ууршилтын хэмжээ нэмэгдэхээр агаарт байгаа чийгийн хэмжээ нэмэгддэг. Ингэснээр газарт буух тунадасны хэмжээ нэмэгдэх учиртай. Дулаарлын үед жилийн хүйтэн улиралд дунд, дээд өргөрөгт хур тунадасны хэмжээ нэмэгддэг.
-Энэ зун хур бороо элбэг байх болов уу?
-Дулаарлын улмаас дэлхийн доод өргөргүүдэд хур тунадасны хэмжээ багасах, өндөр буюу 50 хэмийн өргөргөөс хойшхи хур тунадас нэмэгдэх хандлагатай байгаа. Тодруулбал, Алтайн цаад говь, Алтайн уулсын бүс нутаг, Дарьгангын өндөрлөг Эрдэнэцагааны бүс нутагт хур тунадасны хэмжээ сүүлийн 40 гаруй жил нэмэгдэж, бусад бүх нутгаар багассан. Төвийн нутагт хурдтай буурч байна. Энэ байдал хадгалагдах үгүйг хэлж мэдэхгүй. Сүүлийн хоёр жил төвийн бүс нутагт хур тунадас чамлахааргүй орсон. Булган, Сэлэнгэ, Хөвсгөл, Тов аймгийн хойд, зүүн аймгаар ч ялгаагүй.
-Үүлэнд зориудаар нөлөөлж бороо оруулах аргыг манайхан ашиглаж байна. Ийм бороо нийслэлд энэ хавар хоёр ч удаа орлоо. Бороог хүртэл хүчээр оруулах нь зөв үү?
-2005 онд дэлхийн цаг уурын байгууллагаас гаргасан шинжлэх ухааны дүгнэлтээр хур тунадаст зориудаар нөлөөлж жилд орох хур тунадасыг 10 орчим хувиар нэмж болно гэсэн дүгнэлт гаргасан. Үүлэнд зориудаар нөлөөлөхдөө өндөр хүчин чадалтай техник, нарийвчлал сайтай радио лакатар, радартай байх ёстой. Үүлнийхээ физик шинж чанарыг сайн мэддэг, тодорхой хэмжээний үүлэнд үйлчилдэг бодис оруулж өндөр чадвартайгаар хийхгүй бол хур тунадасыг хэт ихэсгэж бүр багасгаж ч мэднэ. Техник, аюулгүй байдлын үүднээс Орост аадар борооны үүлэнд нөлөөлөхийг хориглосон байдаг.
Гэтэл манайх аянга, цахилгаантай аадар борооны үүлэнд нөлөөлдөг. Япон, АНУ-д ихэвчлэн уулын районд усан цахилгаан станцын усан сангийн усны төвшинг нэмэгдүүлэх, ууланд орж байгаа хатуу хур тунадас цасны хэмжээг нэмэх зорилгоор үүлэнд нөлөөлдөг. Өвөрмонголд үүлэнд үйлчлэх ажил их хийснээр манайд орж байгаа хур тунадас багасч байна гэж ярьдаг. Тухайн газар дээгүүр өнгөрч байгаа агаар дахь чийгийн нөөцийн 2-4 орчим хувь нь газарт тунадас болж ордог. Үлдсэн хувь нь агаарын чийгийн нөөц болоод тэр чигээрээ тунадас болж уналгүй шилждэг. Тиймээс Хятадад бороо оруулчихаад Монголд орох бороог хаах боломжгүй. Мөнгөтэй баян орны хийдэг ажил.
Р.Оюун

-Дэлхийн дулаарлын тухай байнга ярьдаг. Гэтэл энэ өвөл цас их орж хүйтэрсэн. Эрдэмтэд үүнийг дулаарах биш хүйтэрч байгаагийн нотолгоо гэсэн шүү дээ?-Монголд энэ өвөл их хүйтэн байлаа. Туйлын хүйтэн агаар Америк, Ази, Номхон далай руу шилжих эсэхээс хамаарч тухайн өвөл дэлхийн аль хэсэгт дулаан, хүйтэн болох нь тодорхойлогддог. Энэ жил туйлын хүйтэн агаар Ази тив рүү буюу нам өргөрөг рүү түрж орж ирсэн учраас Монголд өвөл хүйтэн болсон. Тэр жилд дулаан, хүйтэн, хуртай, гантай байх нь уур амьсгалын өөрчлөлтөд хамаарахгүй. Байгалийн хэлбэлзэл цаашид ч болно.