“Монголын цахилгаан холбоо” компани олон улсын ярианы 001 гарцын үйлчилгээнийхээ тарифыг бууруулжээ. Тус компанийн Маркетинг, үйлчилгээний газрын ахлах мэргэжилтэн Ч.Оюунбаяраас энэ талаар тодрууллаа.
-Танай компани олон улсын ярианы 001 гарцын үйлчилгээнийхээ тарифыг хямдруулсан гэв үү?
-Мэдээлэл, харилцаа холбооны салбарын анхдагч “Монголын цахилгаан холбоо” компани олон улсын ярианы 001 гарцын үйлчилгээнийхээ тарифыг 2010 оны тавдугаар сарын 17-ноос эхлэн хоёр дахин буурууллаа. Манай компанийн олон улсын 001 гарц нь ярианы ямар нэг саатал, цуурайтал, хоцрогдолгүйгээр чанарын өндөр түвшинд холболтыг гүйцэтгэдэг билээ. 001 гарцыг ашиглан суурин болон үүрэн сүлжээнээс дэлхийн аль ч орон руу ярих боломжтой.
-Суурин утаснаас гадаад руу ярихад нэмэлт төлбөр төлөх үү?
-“Монголын цахилгаан холбоо” компанийн суурин утаснаас 001 гарцаар аль ч улс руу ярихад ямар нэгэн нэмэлт төлбөр гарахгүй. Үүгээрээ бусад оператороос давуу талтай.
-Гадаад оронд байгаа хүнтэй холбогдъё гэвэл ямар үйлдэл хийх ёстой вэ?
-Хэрвээ та гар утас руу залгах бол 001+улсын код+утасны дугаараа оруулаад л болно. Харин суурин утас руу 001+улсын код+хотын код+утасны дугаар гэсэн дарааллаар залгана.
-001 гарцын үйлчилгээний бусдаас онцлог, давуу тал юу вэ?
-Олон давуу тал бий. Заримыг нь дээр дурдсан байгаа. Ерөнхийдөө манай 001 гарц нь бусад гарцуудаас харьцангуй хямд тарифтай, хэрэглэгч бүр өндөр чанар бүхий сүлжээгээр бие даасан суваг ашиглаж ярьдаг, хөнгөлөлттэй цагийн тарифтай гээд тоочвол олон зүйл хэлж болно. Хамгийн чухал нь ярианы тасалдал саатал, цуурайтал, хоцрогдолгүй, чанарын өндөр түвшинд холболтыг гүйцэтгэдэг. Товчоор хэлбэл, төгс чанар, төгс хэрэглээг дагуулна гэсэн үг.
-Энэ үйлчилгээний талаарх санал хүсэлтээ хаана хэнд гаргаж болох вэ?
-001 гарцын үйлчилгээний талаарх санал хүсэлтээ 18002, 18009, 322547 тоот утсаар хандах боломжтой. Манай үйлчилгээг авч, бидэнтэй байнга хамтран ажилладаг хэрэглэгчдэдээ энэ дашрамд сайн сайхныг хүсье.
6 секундын нарийвчлалтайгаар бодогдоно.
Суурин утаснаас бусад сүлжээний хэрэглэгчид 001 гарцыг ашиглан дуудлага хийхэд дээрх тариф дээр тухайн сүлжээний ярианы төлбөр нэмэгдэж тооцогдоно.
Хөнгөлөлттэй цаг
Даваа- Баасан гараг (20:00 – 09:00)
Бямба, Ням гарагт болон нийтээр амрах баярын өдрүүдэд 24 цаг хөнгөлөлттэй.
Урамшуулал:
Улс хоорондын ярианы 001 гарцаар хийсэн ярианы дүнгээс хамааруулан “Монголын цахилгаан холбоо” компанийн хэрэглэгч танд дараах урамшууллыг үзүүлнэ.
50,000 төг – 299999 төг – 3%
300,000 төг – 599999 төг -4%
600,000 төг ба түүнээс дээш – 5%
Дуудлага хийх заавар
Энгийн утас руу залгах бол:
001 + Улсын код + Хотын код + Утасны дугаар
Гар утас руу залгах бол:
001 + Улсын код + Утасны дугаар
Олон улсын ярианы 001 гарцыг аль ч утаснаас хэрэглэж болно.
Үүнд:
“МЦХ”-ны суурин утасны хэрэглэгч Та нэг цэгийн үйлчилгээний төв дээр утасны гэрээний дэвтрээ авчирч үнэ төлбөргүйгээр гадаад ярианы эрхийг нээлгэх ба сар бүрийн эцэст Таны утасны ярианы төлбөр дээр нэмэгдэж тооцогдоно.
Суурин утасны болон үүрэн холбооны урьдчилсан төлбөрт картын хэрэглэгчид өөрийн дансан дахь нэгжээр 001 гарцаар олон улс руу шууд ярих боломжтой.
Дараа төлбөрт үүрэн холбооны хэрэглэгчид өөрийн үйлчилгээний төв дээр ирж барьцаа төлбөр байршуулж олон улсын ярианы эрх нээлгэнэ.
Улс хоорондын ярианы картууд:
1. АНУ – 2000 төг /10 минут/
2. Солонгос – 2000 төг /10 минут/
3. Хятад – 2500 төг /10 минут/
4. Орос – 2500 төг /10 минут/
5. Япон – 3000 төг /10 минут/
6. Бүх улс – 3500 төг /10 минут
Б.Билиг