“Хэцүү анги” киноны зохиолч, шог зураач А.Амарсайхантай ярилцлаа.
-”Хэцүү анги” киноны дуулиан намжиж амжаагүй байхад хоёр дахь киноныхоо зураг авалтыг эхэлжээ. Шуурхай байна шүү?
-Нээрээ л шуурхай гэдэг үг энд тохирно гэж бодож байна. ‘Тусгай салаа” киноныхоо зохиолыг саяхан бичиж дууслаа. Одоогоор кино зураг авалт нь эхэлсэн байгаа. Өнгөрсөн оны арваннэгдүгээр сард цэрэг эх орны сэдвээр дахин олон ангит кино хийнэ гэсэн шийдвэрийг МҮОНТВ-ийн захирал, киноны ерөнхий продюсер Ц.Оюундарь гаргасан. Тэр үеэс л шинэ зохиолын судалгаагаа хийж эхэллээ. Цэргийн хүмүүстэй уулзаж ярилцаж, цэрэг армитай холбоотой бүх ном, гарын авлага, дүрэм журмыг судалж эхэлсэн. “Тусгай салаа” 70 ангит шинэ кино ирэх есдүгээр сарын сүүлчээс дэлгэцэнд гарч эхэлнэ. Тэгэхээр асар их багтаамжтай ажлыг ганц жилд амжуулж байгаа хэрэг л дээ.
-Та дээр “Хэцүү анги” киноны хоёрдугаар ангийг бичиж байгаа гэж ярьж байсан?
-Миний хувьд “Хэцүү анги” киногоо үргэлжлүүлээд, Тэмүүн, Билгүүн, Дөлгөөн гурвыг цэрэгт явуулж, үйл явдлыг цааш өрнүүлье гэсэн санааг гаргаж байсан. Гэвч найруулагч маань “Энэ жилдээ хэрэггүй байх, яваандаа л “Хэцүү анги-2″-ыг хийе гэсэн. Мөн гэгээлэг зүйл дээр төгссөн киногоо үргэлжлүүлэх хэрэг байна уу гэж олон уран бүтээлч нөхөд минь хэлж байсан. Үзэгчдээс ч “Битгий үргэлжлүүл ээ” гэсэн санал мэр сэр ирсэн шүү.
-Интернэтэд гарсан сэтгэгдлүүдийг үзэхэд “Хэиүү ангн”-ийг үргэяжлүүлэхийг хүлээсэн хүн олон байсан шүү дээ?
-Тийм. Үзэгчид үргэлжлүүлэхийг их хүлээж байгаа нь интернэтийн сэтгэгдэл, уулзалтуудаас харагддаг. Сая л гэхэд би төрсөн нутаг Говь-Алтай аймагтаа баримтат киноны ажлаар очлоо. Сургууль дээр хийсэн уулзалт дээр хүүхдүүд “Хэцүү ангийн үргэлжлэл хэзээ гарах вэ” гэж асууж байсан.
-Монголд үнэхээр “Хэцүү анги” шиг сэдэв, жанрын киноны орон зай хоосон байсан болохоор үзэгчдийн сонирхлыг ихэд татсан болов уу?
-Олон ангит монгол киног үзэгчид хүсэн хүлээж байсан нь үнэн. Гэхдээ мэдээж гадны кино шиг хий хоосон, амьдралгүй зүйл биччихсэн бол үзэгч хүлээж авах нь юу л бол. Уур нь хүрээд л сувгаа солих байсан. Би амьдралыг бодитоор нь гаргаж тавихыг л зорьсон. Яахав тодорхой хэмжээгээр зорилгоо биелүүлсэн, кино амьдралтай болсон болохоор л хүн үзсэн болов уу.
-Тэгвэл зохиол, зураг авалт зэрэг нь үнэхээр чанартай байсан болохоор үзэгчдийг байлдан дагуулсан байх нь ээ?
-Зохиол бичдэг хүмүүс хоёр янз байдаг. Нэг хэсэг нь агуу ихийг сэтгэж, өөрийгөө агуу гэдгээ батлахын тулд бичдэг гэж боддог. Харин нөгөө хэсэг нь хүний сэтгэлийн утсыг хөндөж, үзэгч уншигчийг баатруудтай нь хамт уйлуулж, инээлгэх гэж бичдэг. Би хоёр дахь замыг нь сонгохыг оролдсон. Хүний сэтгээгүйг бичиж, агуу их бүтээл хийх гэж энэ киног бичээгүй. Ангараг гариг дээр байдаг хайрыг бус амьдрал дээр байдаг жирийн залуусын хайрыг үнэмшилтэй харуулах л гэж оролдсон. Хүмүүний хоорондын зөрчлийг бодитой харуулах гэж л мэрийсэн байхгүй юу. Ямар ч гэсэн миний мэрийлт талаар болоогүй. Уран бүтээл маань хүрэх ёстой хүн дээ хүрсэн гэж боддог.
-Уран бүтээлч хүн өмнөхөөсөө туршлага аваад дараа дараагийнхаа уран бүтээл нь илүү чамбай гардаг гэж ярьдаг. Одоо хийгдэж байгаа киноныхоо зохиолыг та хэрхэн дүгнэх вэ?
-Өмнөх киноноос маань илүү зүйл нэг бий. “Тусгай салаа” кинонд минь хөдөөний жинхэнэ монгол эр хүн орж ирнэ. Сумаас цэрэгт татагдаж ирсэн Дэндэв хэмээх бор залуугаас монгол сэтгэлгээ, хүн чанар нэвт үнэртэнэ. Хөдөөгийн жирийн залуугийн дотоод ертөнцөөр дамжуулж монгол хүний уужим сайхан сэтгэлийг гаргах гэж оролдсон гэх үү дээ. Миний найз нэг евгөн бий. Аавын минь хуурай ах. Тэр хүнийг бодож байгаад л энэ дүрээ хийгээд байсан.
-Таныг “Хэцүү анги” киногоороо Монголын кино зохиолын ертөнцийн хаалгыг татсан болов уу гэж боддог. Та орж амжсан уу. Өөрийнхөө уран бүтээлийг юу гэж боддог вэ?
-Би тэгж онгирч чадахгүй. Тэрийг судлаачид шүүмжлэгчид л хэлдэг байлгүй дээ. Би одоохондоо хүмүүст хүрсэн уран бүтээл хийе л гэж бодоод зүтгэж байгаа жижигхэн хүүхэд. Өөрийгөө зохиолч гэж хэлэхээс айдаг хүн.
-Та шог зохиол бичдэг хүн. Таны хошин шогийн мэдрэмж кино зохиолд чинь нөлөөлдөг байхдаа?
-Шог зохиол оролдоод овоо удаж байгаа. Яах вэ, өдөр тутмын сонинууд надаар фельетон бичүүлэх гэж тоож ханддаг болчихоод байгаа. Тэгэхээр бүтээл маань хүнд хүрэх зам руу ганц нэг алхам урагшилж яваа юм болов уу. “Хэцүү анги”-ийн Дөлгөөний дүрийг тодруулж гаргаж ирэхэд шог зохиол бичдэг байсан маань хэрэг болсон байх. Энэ кинонд ч гэсэн Дэндэв гэдэг дүрээ гаргаж ирэхэд нөлөөлж байгаа.
-Та “Тусгай салаа” киноныхоо зохиолыг цэргийн ангид байрлаж бичсэн гэлүү. Тэнд хэр удсан бэ?
-За бараг л алба хаасан ч гэхэд болно доо. 013 дугаар ангийн цэргийн хуаранд байлдагч нарын дунд амьдарч, судалгаа хийж байж, зохиолын санаагаа олж авсан. Цэргүүдийн дунд нь амьдраад, энгийн яриа өрнүүлж, их олон зүйлийг олж сонссон. Офицеруудаас ч их юм мэдэж авсан. Киноны олон үйл явдлыг бодит амьдралаас ургуулан бичсэн. Үйл явдал төдийгүй зарим дурлал нь хүртэл амьдрал дээр тохиолдсон дурлалын түүхээс сэдэвлэсэн. Энэ завшааныг ашиглаад 013 дугаар ангийн захирагч, хурандаа Д.Төмөрбаатар, ангийн захирагчийн орлогч, дэд хурандаа Ж.Даваарагчаа, дэд хурандаа Ч.Алтангэрэл болон ангийн нийт бие бүрэлдэхүүнд баярласнаа илэрхийлье.
-Та цэргийн албаа хоёр дахь удаагаа хаачихлаа гэсэн үг үү?
-Би чинь цэргийн алба хаагаагүй хүн шүү дээ. Зохиолоо бичихийн тулд “Монгол улсын цэргийн дүрмүүд”, “Цэргийн албыг зохион байгуулах заавар” гэсэн хоёр шар номыг бараг л цээжлэх дөхлөө. Цэрэгт явагддаг хичээлүүдтэй маш сайн танилцлаа. АК, СКС гэх мэтийн буунуудыг судаллаа. Буу сонирхдог байсан минь их хэрэг болсон гэх үү дээ. Бусад олон заавар дүрмүүдтэй нь танилцсан. Зэвсэгт хүчний Жанжин штабын Иргэн цэргийн харилцааны хэлтсийн дарга, хурандаа Ц.Цэвээнсүрэн, БЗД-ийн цэргийн хэлтсийн дарга, Л.Раднаасэд, 013 ангийн нэгдүгээр ротын захирагч, ахлах дэслэгч З.Энхбаяр, жагсаалын дарга, дэд ахлагч Б.Ариундэлгэр нартай утсаа улайтал ярьж зөвлөгөө авч байсан. Харин миний үед цэрэгжилтийн хичээлийг маш сайн ордог байж дээ гэж бодогдож байна шүү. Цэргийн зөвлөх, бэлтгэл хурандаа Ш.Эрдэнэбаяр зохиолыг уншаад, би цэргийн мэргэжлийн хүн бичсэн юм байх гэж бодлоо гэж хэлсэнд нь их урамшаад сууж байна.
-Киноны зураг авалт хаана болж байгаа вэ?
-013 дугаар анги, Мотобуудлагын мэргэжлийн тусгай батальон дээр зураг авалтууд хийгдэж байгаа. Киноны зураг авалт яг жинхэнэ цэрэг татлага, тангаргын баяр, зэвсэгт хүчний марш тактикийн тэмцээнтэй зэрэгцэн, синхроноор явагдаж байгаагаараа онцлог. Цэргийн жинхэнэ албан хаагчдаас ч зарим нэгэн дүрүүдэд тоглож байгаа. Мэдээж хэрэг нийслэл хотын гудамж, үйлчилгээний газрууд, орон сууцанд үйл явдлын 30 орчим хувь өрнөж байгаа. Энэ хэсгийн зураг авалтууд ч явагдаж байна. Бас хөдөө болоод, Сонгинохайрхан уулын орчимд зарим үйл явдал өрнөж байна даа.
-Зураг авалт бодит үйл явдалтай зэрэг хийгдэнэ гэхээр армийн үйл ажиллагаанд саад болохгүй юу?
-Аль болохоор л саад болохгүйгээр зураг авалт хийж байгаа нь мэдээж. Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний Жанжин штабаас бүх талаар анхаарч, зураг авалтын багийнхныг 013 дутаар ангид байрлуулж, киноны санхүүжилтийн нэлээд хэсгийг дааж байгаа. Эх оронч үзэл гэдэг дархан хил, зэвсэгт хүчин, цэрэг эрсээр төсөөлөгддөг зүйл.
Энэ кино гарснаар залуусын дунд эх оронч үзэл өөр түвшинд гарах болов уу гэж уран бүтээлчид бид бодож байгаа. Бид Чингис хааны эрэлхэг цэргээр бахархсаар ирсэн. Тэгвэл одоо Энхийг сахиулагчид болоод өнөө цагийн цэрэг офицеруудаараа бахархах цаг ирснийг Ирак, Чад, Сеьрра Лион, Афганистанд ажилласан олон цэргийн багийн үйл хэрэг, эрэлхэг дайчин гавьяанууд нь харуулж байгаа.
-Кинонд хэн тоглож байгаа, хэн найруулж байгаа талаар мэдээж ярихгүй өнгөрнө гэдэг байж болшгүй зүйл?
-”Тусгай салаа” киноны ерөнхий найруулагчаар “Цэрэг эрс”, ‘Тусгай салаа”, “Охидын салаа” зэрэг хэд хэдэн цэргийн реалити шоуг найруулсан МҮОНТВ-ийн найруулагч Ж.Батбаяр, зөвлөх найруулагчаар Соёлын гавьяат зүтгэлтэн найруулагч М.Жаргал ажиллаж байна. Жаргал гуай бол МҮОНТВ-ийн алтан фондод хадгалагдаж буй олон теле жүжиг, цувралуудыг хийсэн, бурхан найруулагч гэж хэлж болох хүн шүү дээ.
Ерөнхий редактороор “Хэцүү анги”-ийн ерөнхий редактор Д.Эрдэнэцэг, ерөнхий зураглаачаар мөн л өмнөх киноны ерөнхий зураглаач Ж.Нямсүх ажиллаж байгаа. Ерөнхийдөө өмнөх кинонд туршлагажсан баг ажиллаж байгаа гэж хэлж болно. Дүрүүдэд гавьяат жүжигчин Б.Тунгалаг, жүжигчин Г.Золбоот болоод залуу жүжигчид тоглож байгаа. Түрүүчийн кино маань олон залуу жүжигчдийг гархаж ирсэн. Энэ кинонд ч бас энэ үйл явдал давтагдаж таарна. Үүнд итгэлтэй байгаа.
Т.Батсайхан http://www.niigmiintoli.mn/