gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     21
  • Зурхай
     6.06
  • Валютын ханш
    $ | 3575₮
Цаг агаар
 21
Зурхай
 6.06
Валютын ханш
$ | 3575₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 21
Зурхай
 6.06
Валютын ханш
$ | 3575₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

С.Болд-Эрдэнэ: Одоо би өөрийгөө туршлагатай жүжигчин гэж хэлж чадна аа

Соёл урлаг
2010-05-28
0
Twitter logo

Улсын драмын театрын жүжигчин С.Болд-Эрдэнэтэй ярилцлаа.
-Сүүлийн үед дандаа л таны тоглосон кино нээлтээ хийж байна. “Хайрлаагүй амь”, “Дэв”, “Эзэнгүй бөгж” гээд. Ер нь драм гэхээсээ илүү дэлгэцийн урлагт одтой  байна уу?
-Театрынхаа уран бүтээлийг хийдгээрээ хийгээд л яваа шүү дээ. Дэлгэцийн урлагт илүү  ажиллаад драмаа орхиод байгаа юм биш л дээ. Саяхан “Би ч гэсэн жаргамаар байна” жүжигт тоглосон. Мөн чөлөө заваараа хэд хэдэн кинонд тоглолоо. Ер нь уран бүтээлч хүний хувьд аль алинг нь л амжуулахыг хичээж явна.

-Мэргэжлийн дуучин хүн нийтийн дуу дуулахаар хоолой нь эвдэрдэг гэж ярьдаг. Тэгвэл мэргэжлийн жүжигчин хүн янз бүрийн кинонд тоглоод явахаар ямар нэгэн хүндрэл гардаг болов уу?
-Тийм зүйл байхгүй л дээ. Харин ч тоглолтын ур чадварын хувьд сайжирна гэж боддог. Кино маань их энгийн тоглолттой. Харин театрын жүжиг хамгийн арын эгнээний хүнд сонсогдохоор илүү чанга амьд тоглолт шаарддаг. Ийм л ялгаатай. Түүнээс биш кинонд тоглолоо гээд жүжигчний уран чадвар муудна гэсэн зүйл байхгүй.

-Тэгвэл кино драмын жүжигт  тоглох хоёрын аль нь танд илүү үр өгөөжтэй санагддаг вэ.  Өөрөөр хэлбэл сурч мэдэх, туршлага  үлдэх тал дээр?
-Хоёулаа адилхан. Гэхдээ мэдээж мэргэжлийн, сонгодог гэдэг утгаараа драмын жүжиг тухайн уран бүтээлчээс илүү их зүйл шаардаж, тэрнийхээ хэмжээгээр эргээд жүжигчин хүнд туршлага өгдөг байх. Мөн үзэгчдийн өмнө шууд гардаг. “За би үүнийг арай муу тоглочихлоо” гээд дахин тоглох эрх байхгүй шүү дээ. Тийм болохоор драмын тайз уран чадвар, хүч, эмоци арай илүү шаардана л даа. Дэлгэцийн бүтээлийн хувьд  жирийн хүн ч тоглоно.  Мөн жүжигчнээс гадна найруулагч нь сайн бол тухайн киног аваад явчихдаг.

-Сүүлийн үед чанаргүй кинонууд  олон гарч байна  гэж яриад байгаа. Түүнд нь төвийн том театрынх нь жүжигчид тоглоод л байдаг.  Ер нь та бүхнийг мэргэжлийн гэхээсээ илүү бизнес, шоу талын уран бүтээл хөөх боллоо гэж шүүмжлэх хүн байдаг уу?

-Янз бүрээр л боддог байх. Чанаргүй кино төрж байгаатай санал нэг байна. Гэхдээ өөрийнхөө үзэл бодлыг илэрхийлэх эрхтэй ардчилсан нийгэмд амьдарч байгаа юм чинь хэн мөнгөтэй нь киногоо хийж байг л дээ. Жүжигчдийн хувьд ч уран бүтээлийн сайхан санал ирвэл үгүй гэж хэлж чадахгүй шүү дээ. Миний хувьд сайн зохиол болон тухайн уран бүтээлийн багийг харж кинонд тоглодог. Тэгэхгүй бол бүтэхгүй хүмүүстэй ажиллаад уран бүтээлийг нь хэн ч үзэхгүй бол хэцүү л дээ. Шатаад л дуусна.

-Та шатаж байсан уу?
-Мэдээж байгаа. Тэр болгоныг хэлээд яахав. Гэхдээ би энэ киногоор ашиг олвол тэдэн хувийг нь авна гэж тоглодоггүй. Өмнө нь хөлс мөнгөө авчихдаг. Тийм болохоор миний зүгээс шатна гэж байхгүй.

-Нууц биш бол нэг кинонд хэдэн төгрөгөөр тоглодог вэ?
-Нууц аа. Зарлаад байх шаардлагагүй гэж бодож байна.

-Болно л доо. Аав тань найруулагч хүн. Уран бүтээлийн замд эцгийн нөмөр нөөлөг их биз?
-Тэгэлгүй яахав. Урлагийн гавьяат зүтгэлтэн, найруулагч Сугар гэж хүн бий. Одоо СУИС-д уран чадварын багшаар ажиллаж байна. Ер нь манай гэр бүлийнхэн урлагийн хүмүүс байдаг. Ээж эгч хоёр маань жүжигчин  шүү дээ. Тэд маань миний уран бүтээлд мэдээж сайн сайхнаар нөлөөлнө. Надад их зааж зөвлөдөг шүү.

-Аав чинь таныг жүжигчний хувьд хэрхэн дүгнэдэг вэ?
-Надад яг “Сайн, муу” гэж хэлж байгаагүй юм байна. Тэгж байгаад асууна аа. (Инээв.) Гэхдээ их сайн жүжигчин гэж боддог байх аа.

-Бүх жүжигчин л “Миний мөрөөдөл театрын тайз байсан” гэж ярьдаг. Таны хувьд ч адилхан уу?

-Тэгэлгүй яахав. Монголынхоо мэргэжлийн  театрт ажиллаж байгаадаа баяртай байдаг.  Босго өндөртэй шүү дээ. Гэхдээ миний хувь тавилан энэ тайзан дээр л байсан юм байна. Мөн би кинонд их дуртай. Нэг сайхан кино хийх юм сан гэж мөрөөддөг болоод удаж байна. Сайн уран бүтээл хийхийн тулд  удаан бодох төлөвлөх хэрэгтэй. Одоо энэ хүсэл маань биелэх байх аа. Хүний сэтгэлийг хөдөлгөсөн сайхан уран бүтээлийн эзэн байх сайхан шүү.

-Тэгвэл таны дараагийн мөрөөдөл кино найруулагч байх нь ээ?

-Ямар ч гэсэн үзээд алдах санаа бий.

-Хамгийн сүүлд ямар кинонд тоглосон бэ?
-Хайр сэтгэлийн сэдэвтэй “Эзэнгүй бөгж” кинонд тоглосон.

-Киноны санал их ирж байна уу?
-Мэр сэр байна аа. Гэхдээ одоо жаахан азная гэж бодож байгаа. Өөртөө жаахан цензур тавьсан гэх үү дээ.

-Жүжигчид их амбиц хөөдөг. Таны хувьд даруухан талдаа байх аа?

-Тийм байж магадгүй ээ. Ер нь сайн муу аль аль нь зохицож байж л хүн болно шүү дээ. Түүнээс биш цагаан цаас шиг байна гэж юу байхав. Би ч гэсэн бусдын л адил даруухан үедээ даруухан. Онгирохдоо ч онгирчихдог хүн шүү дээ.

-Хийсэн уран бүтээлээ хараад хааяа онгирдог уу.  Би нээрээ мундаг шүү ч гэх юм уу?
-Үгүй л дээ. Надад тийм зан чанар байхгүй. Ер нь өөрийгөө хараад онгирно гэдэг хамгийн тэнэг хэрэг. Өнгөрсөн хугацаанд надад сайн ч тоглосон бүтээл байгаа, муу нь ч олон байна. Хамгийн гол нь би тэндээс асар их зүйл олж харсан, сурч мэдсэн нь чухал юм. Ер нь уран бүтээлч хүн өөрийгөө магтаад л эхлэх юм бол уран бүтээл нь зогсоод эсвэл уналтад орно гэсэн үг.

-Тэгвэл та өөрийгөө туршлагатай жүжигчин гэж ам бардам хэлж чадах уу?
-Туршлагатай болж байна. Яагаад гэвэл би театрт ороод 10 гаруй жил болжээ. 60 гаруй жүжигт тоглосон байна. Кино, дууны уран бүтээл хийлээ. CD гаргаж, рок попын чиглэлээр тоглолт хийж үзлээ. Ер нь би өөрийгөө туршлагатай жүжигчин болсон гэж хэлж болох байх аа.

-Драмын дөрвөл уран бүтээл хийх үү?

-Тарсан шүү дээ.

-Тийм үү.
-Худлаа худлаа. (Инээв) Бид дандаа л хамт ажиллаж байгаа. Одоохондоо дууны уран бүтээлээ түр хойш нь тавиад байна. Удахгүй шинэ зүйлүүд сонсогчиддоо хүргэнэ. Ирэх жил манай театрын 80 жилийн ой тохиож байгаа. Тийм болохоор уран бүтээлийн хувьд их л завгүй байх шинжтэй байна даа.

-Драмын дөрвөлийг театр сэргэхэд тодорхой хэмжээнд нөлөөлсөн уран бүтээлчид гэж үнэлдэг. Та үүнтэй хэр санал нийлдэг үү?
-Ер нь 1990-2000 онд театр унталтын байдалтай байсан л даа. Бидний хувьд 2000 оноос театрт ажиллаж эхэлсэн. Нэг их зүйл хийсэн гэж хэлж чадахгүй ч тухайн үедээ шинэлэг  зүйлүүдийг хийж байсан. Наранбаатар маань жүжигэнд дуу, клип хийж байлаа. Тодорхой хэмжээнд хувь нэмэр байгаа байх аа. Одоо ч драмын урлагийн хөгжүүлэхийн төлөө уран бүтээл хийгээд л явж байна.

-Тэр үед цалин ч бага байсан байх.  Залуу хүмүүс тогтож ажилласан гэхэд тайзандаа их л хайртай байж дээ?

-Харин тийм ээ. Бид нар бүгдээрээ өрхийн тэргүүн учраас бас хэцүү тал байсан л даа. Хүний амьдралын наад захын хэрэгцээнд гэхэд хэдэн төгрөг хэрэгтэй болдог билээ дээ. Төрийн байгууллагын цалин маань хаанаа ч хүрэхгүй болохоор гарцаагүй өөр юм хийхгүй л бол амьдрахгүй. Үүнийг ч манай театр ойлгож мэддэг байх. Тийм учраас бид нар цомог гаргах гэх мэтийг хийж байсан. Ер нь хэцүү ч гэсэн ажилдаа маш их дуртай учраас л ингээд байгаад байдаг. Дуртай юмаа хийхийн хажуугаар гэр бүл нь элэг бүтэн, эрүүл саруул байгаа нь бас аз жаргал юм. Хүн зорилготой байж, түүндээ хүрэхийн төлөө ажиллаж чадвал аливаа зовлон бэрхшээлүүд үгүй болж, яваандаа амьдрал тэгшрэх болов уу гэж боддог доо.

Т.Батсайхан http://www.niigmiintoli.mn/

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан