Монголбанкнаас мэдээлснээр өнгөрсөн сарын байдлаар Улаанбаатар хотын инфляци 7.2 хувь байна. Энэ үзүүлэлт өнгөрсөн сард 7.3 хувь байсан юм. Харин өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад нийслэлийн инфляци 2 дахин буурч, 15.6 хувиас 7.2 хувьд хүрээд байна.
Сарын | Оны эхнээс |
Жилийн | Суурь Жилийн |
|
---|---|---|---|---|
2015/08 | 0.1 | 2.8 | 5.9 | 7.2 |
2015/07 | 0.1 | 2.7 | 6.6 | 7.3 |
2015/06 | 0.1 | 2.6 | 7.1 | 9.6 |
2015/05 | 0.1 | 2.5 | 7.5 | 10.2 |
2015/04 | 0.8 | 2.4 | 8.8 | 11.0 |
2015/03 | 0.8 | 1.5 | 8.8 | 11.9 |
2015/02 | 0.2 | 0.7 | 8.5 | 12.0 |
2015/01 | 0.5 | 0.5 | 9.3 | 12.3 |
2014/12 | 0.6 | 10.7 | 10.7 | 12.6 |
2014/11 | 0.6 | 10.1 | 11.9 | 13.6 |
2014/10 | 0.8 | 9.4 | 12.7 | 14.1 |
2014/09 | 1.0 | 8.5 | 13.6 | 15.5 |
2014/08 | 0.7 | 7.4 | 13.6 | 15.6 |
Суурь инфляци гэж юу вэ?
Хэрэглээний барааны сагснаас үнийн хэлбэлзэл ихтэй зарим барааг хасч үнийн түвшинг тооцсоныг хэлнэ. Хүнс болон түлш шатахууны үнийн савалгаанаас шалтгаалан зарим тохиолдолд төгрөгийн худалдан авах чадвар хэрэглээний үнийн индекст (ХҮИ) бодит тусгалаа олж чаддаггүй.
Хамгийн сүүлд л гэхэд пиццаг бидний хэрэглээний сагсанд нэмсэн байна.
Иймд үнийн хэлбэлзэл ихтэй эдгээр бүлгүүдийг хасан суурь инфляцийг тооцдог байна. Хэрэглээний сагсанд зарим бараа үйлчилгээний үнэ улирлын хэлбэлзэл ихтэй байдаг. Жишээ нь шинэ ургацын ногоо.
Гэтэл ийм барааны үнийн хөдөлгөөн зарим тохиолдолд эдийн засаг дахь нийт үнийн хөдөлгөөнийг бүдэгрүүлэх, эсвэл бүр төлөөлж чадахгүйд хүрдэг. Ерөнхий инфляци бол үнийн өөрчлөлтийн хэмжүүр байдаг бол суурь инфляци үнийн хандлагын хэмжүүр. Ийм учраас Төв банкнаас улирлын хэлбэлзэл ихтэй мах, сүү болон хүнсний ногооны дэд бүлгүүдийн ХҮИ-ийн сагснаас хасч, инфляцийг дахин тооцож, эдийн засаг дахь үнийн ерөнхий түвшин хаашаа хөдөлж байгааг тодорхойлдог. Тус үзүүлэлтийг суурь инфляци гэх бөгөөд суурь инфляци өсөөд эхэлбэл Төв банкнаас түүний эсрэг арга хэмжээ авах магадлал өндөр болдог.
Тэгвэл хэрэглээний сагс гэж юу вэ?
ҮСХ-ноос айл өрхүүдийн хэрэглээ, түүний хэв маягт судалгаа хийсний үндсэн дээр хэрэглээний барааны сагсны бүтцийг тодорхойлдог. Өнөөдрийн байдлаар МУ-ын хэрэглээний сагс нийт 12 бүлгийн 329 бараа, үйлчилгээнээс бүрдэж байна. Хэрэглээний сагсанд 2010 оны 12 сард өөрчлөлт оруулсан ба үүний өмнө тус сагс 287 төрлийн бараа, үйлчилгээнээс бүрдэж байжээ.