Засгийн газар болон “Монполимет” ХХК, “Монцемент Билдинг Материалс” ХХК-ийн хооронд өнөөдөр Хөрөнгө оруулалтын гэрээ байгууллаа. Гэрээг Хөрөнгө оруулалтын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсэг, Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах журмын дагуу байгуулжээ.
Тодруулбал 20.1 дэх хэсэгт “Засгийн газар 500 тэрбум төгрөгөөс дээш хэмжээний хөрөнгө оруулалт хийх хөрөнгө оруулагчтай түүний гаргасан хүсэлтийн дагуу үйл ажиллагаа явуулах орчныг нь тогтвортой байлгах зорилгоор хөрөнгө оруулалтын гэрээ байгуулна” гэж заасан байдаг.
Төсөлд нийт 512.2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт шаардлагатай. Одоогийн байдлаар 463.4 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулжээ.
“Монцемент үйлдвэр” төслийн хөрөнгө оруулагчтай Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах хэлэлцээ хийх үүрэг бүхий Ажлын хэсэг Ерөнхий сайдын захирамжын дагуу байгуулагдсан юм. Аж үйлдвэрийн сайд Д.Эрднэбатын ахалсан ажлын хэсэг гэрээний төсөлд оруулах 83 зарчмын болон техникийн санал гаргаж, хөрөнгө оруулагч талтай хэлэлцээ хийсэн байна. Ажлын хэсэгт бүх яамны төлөөлөл оролцжээ.
Гэрээний төсөл нь 16 зүйл, 19 хуудастай. Гэрээнд хөрөнгө оруулалтын хэмжээ, үе шат, эх үүсвэр, татварын орчныг тогтворжуулах асуудал, Засгийн газрын болон Хөрөнгө оруулагч талын эрх, үүрэг, хариуцлага, байгаль орчин, нийгмийн асуудал болон бусад асуудлыг тусгажээ.
Хөрөнгө оруулагч болох “Монполимет” ХХК Дорноговь аймгийн Өргөн сумын нутагт орших Сэнжит худагийн шохойн чулууны ордыг түшиглэн цемент, шохой болон клинкер үйлдвэрлэх хуурай аргын дэвшилтэт технологи бүхий үйлдвэр байгуулах төслийг 2006 оноос хэрэгжүүлж эхэлсэн. Цаашид уг төслийг “Монцемент Билдинг Материалс” ХХК хэрэгжүүлэх аж. Төслийн компанийн хэрэгжүүлж буй “Монцемент үйлдвэр” дээд хүчин чадлаараа ажиллахад жилдээ
- 984 000 тонн чулуунцар /клинкер/,
- 1 000 000 тонн цемент,
- 100 000 тонн шохой үйлдвэрлэнэ.
Төсөлд нийт 512.2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт шаардлагатай. Одоогийн байдлаар 463.4 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулжээ. Үлдэгдэл 48.8 тэрбум төгрөгийг Хөрөнгө оруулагч, Олон Улсын банк, санхүүгийн байгууллагын эх үүсвэрээр санхүүжүүлэх юм байна.
ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛЭГЧ КОМПАНИ БОЛОХ “МОНЦЕМЕНТ БИЛДИНГ МАТЕРИАЛС” ЯМАР ҮҮРЭГ ХҮЛЭЭСЭН БЭ?
- Хураамж хэлбэрээр нийт 458.1 тэрбум төгрөг /жилд 21.8 тэрбум төгрөг/ улсын төсөвт төвлөрүүлнэ,
- 375 монгол иргэдийг ажлын байраар хангана,
- Дорноговь аймгийн Өргөн суманд хүүхдийн цэцэрлэг,
- 220 айлын орон сууцны хотхон,
- худалдааны төвийг өөрийн хөрөнгөөр барина,
- Бүс нутгийн байгаль орчны болон нийгмийн асуудлыг шийдвэрлэнэ,
- Орон нутгийн байгууллага, иргэдтэй харилцан, хамтран ажиллана,
- Төслийн бүтээн байгуулалт, үйлдвэрлэлийн шатанд шаардлагатай туслан гүйцэтгэгч, ханган нийлүүлэгчдээр дотоодын ААН-ийг тэргүүн ээлжинд сонгоно.
Өнөөдөр байгуулсан гэрээ 2013 оны сүүлээс хэрэгжиж буй Хөрөнгө оруулалтын тухай хуулийн хүрээнд байгуулагдаж буй гуравдах гэрээ боллоо. Өмнө нь МАК групп Цагаан суваргын зэс молибденийн баяжуулах үйлдвэр болон Хөх цавын цемент-шохойн үйлдвэрт хөрөнгө оруулах гэрээг мөн дээрх зарчмаар байгуулсан юм.