Баруун аймгуудыг нийслэлтэй хатуу хучилттэй авто-замаар холбох ажил үргэлжилж байна. Тухайлбал Баянхонгор аймгийн Бууцагаан сумаас Алтай чиглэлийн 126.7 километрийн замын зураг төсөл гарч, газар шорооны ажлаа эхлүүлжээ.
Харин Алтай-Дарви чиглэлийн 165 километр замын хөрс шорооны ажил жигдэрч, далан байгуулах, өнгөн хөрсийг хуулж, нягтруулах ажил үргэлжилж байна. Увс аймгийн Сонгино-Хяргас нуурын зүүн хаяа чиглэлийн 135.5 километр замын тухайд хөрөнгө оруулагч, захиалагч, гүйцэтгэгч хооронд хамтран ажиллах албан ёсны гэрээ хийгдээгүй ч замын хөрс хуулах, нягтруулах, ус зайлуулах хоолой, бетон гүүр барих ажлыг гүйцэтгэгч талаас хийж эхэлсэн талаар Аж үйлдвэрийн яамнаас мэдээллээ.
Энэ чиглэлийн төслийн гүйцэтгэгч БНХАУ-ын “Шинжан Шинфа” компани өөрсдийн хөрөнгөөр ажлаа гүйцэтгэж байгаа боловч хөрөнгө оруулагч “Бохема” компаниас хөрөнгө оруулалт өнөөг хүртэл хийгдээгүй байгаа юм байна. Гэхдээ графикийн дагуу зам барилгын ажил үргэлжилж байгаа ажээ.
Сонгино-Хяргасын зам нь баруун бүсдээ өндөр ач холбогдолтойд тооцогдож байгаа бөгөөд энэхүү зам ашиглалтад орсноор Увс аймгаас Завхан-Улаанбаатар хүрэх зам саадгүй болох юм.
Ингэснээр 2017 он гэхэд Монгол Улсын 21 аймаг Улаанбаатар хоттой хатуу хучилттай замаар холбогдоно гэдгийг Аж үйлдвэрийн яамнаас онцоллоо.