Нийтийн тээврийн үйлчилгээг хүртээмжтэй болгохоор төв зам дагуу явуулах угсраа автобус наймдугаар сарын 15-наас үйлчилгээнд гарахаар болсныг Нийтийн тээврийн газрын дарга Ч.Энхбат өнөөдөр мэдээллээ.
18.7 метрийн урттай, 38 хүний суудал, 163 хүний багтаамжтай 20 угсраа автобус наймдугаар сарын 15-наас иргэдэд үйлчилж эхлэх юм.
Автобусаар зорчих үнэ 500 төгрөг бөгөөд цахим картаар үйлчлэх юм байна. Хоёр хаалгатай автобусаас хоёр дахин их хүн тээвэрлэх боломжтой уг автобусанд интернэт орчинг шийдэж өгч байгаагаараа давуу талтай аж.
Угсраа автобус Таван шараас Офицеруудын ордон чиглэлд явах тус автобусыг явуулахад зориулан автобусны буудлыг уртасгах, тэмдэг тэмдэглэгээ хийх зэрэг ажилд 1.5 тэрбум төгрөгийн зам засварын ажлыг хийсэн гэдгийг Нийслэлийн автозамын газрын дарга Д.Нанзаддорж онцоллоо.