Олон Улсын Тусгай Олимпийн хорооны Зүүн Азийн бүсийн орнуудын Удирдах Зөвлөлийн хурал энэ сарын 1-3-ны өдрүүдэд манай улсад болж байна.
Энэхүү хуралд Олон Улсын Тусгай Олимпийн хорооны тэргүүн дэд захирал Жанет Фроетшер, Бүс нутгийн хөтөлбөрийн захирал Марк Эдэнзон, Зүүн Азийн бүсийн захирал хатагтай Мэри Гү болон БНХАУ, Тайвань, Хонконг, Макао, БНСУ, Монгол Улсын Тусгай олимпийн хорооны удирдах зөвлөлийн гишүүд, төлөөлөгчид оролцож байгаа юм.
Монгол Улсын Тусгай олимпийн хороо 2013 оны дөрөвдүгээр сард үүсгэн байгуулагдан тамирчид, эцэг эхчүүд, багш дасгалжуулагчид, сайн дурынханд чиглэсэн спортын болон спортын бус хөтөлбөр, үйл ажиллагаануудыг дотооддоо зохион байгуулахаас гадна Зүүн Азийн бүс болон Олон улсын тусгай олимпийн хороотой хамтран хэд хэдэн удаагийн сургалтыг хилийн чанадад явуулаад байгаа юм.
Дашрамд дуулгахад, манай улсын тусгай олимпийн баг тамирчид өнгөрсөн зун АНУ-ын Лос Анжелес хотод болсон Дэлхийн тусгай олимпийн зуны наадамд оролцон 4 алт, 4 мөнгө, 4 хүрэл, 3 тусгай байрын шагнал авч байсан.