ОХУ-ын төв банк он гарсаар бодлогын хүүгээ 5 дахь удаагаа бууруулж, 11 хувь болголоо. Гэсэн ч цаашид бодлогоо үе шаттайгаар зөөлрүүлнэ гэх амлалтаа цуцалсан байна. Энэ нь эдийн засгийн хямрал гүнзгийрсэн үед бодлогын тодорхойгүй байдал бий болголоо гэж шинжээчид үзжээ.
Энэ мэдээлэл гарсны дараа рублийн ам.доллартай харьцах ханш 3-р сараас хойш анх удаагаар 61-ийн түвшинг давж, суларсан байна. Өнгөрсөн 5-р сарын 13-аас Оросын төв банк ам.доллар худалдан авч, рублийн ханш ам.долларын эсрэг 19 хувь суларсан. Тиймээс хойд хөршийн төв банк гадаад валютын худалдан авалтаа зогсоож байгаагаа өнгөрсөн долоо хоногт зарласан юм.
АНУ болон барууны орнуудын хоригтой зэрэгцэн газрын тосны ханшийн уналт, хойд хөршийн эдийн засгийг хүнд байдалд оруулаад байгаа. ОХУ-ын Эдийн засгийн яамны тооцоогоор өнгөрсөн улиралд эдийн засаг нь 4.4 хувиар агшсан буюу 2 дахь улиралдаа агшилттай гарсан байна. 2 улирал дараалан эдийн засаг агшилттай гарвал хямарсан гэж үздэг.
Үүнээс гадна, удааширч байсан инфляцийн түвшин өнгөрсөн сараас өссөн байж магадгүй гэж тус улсын төв банк тооцоолоод байна. Ямартай ч газрын тосны ханш нэг баррель нь 60 ам.доллараас доогуур түвшинд хадгалагдвал эдийн засгийн агшилт 2016 он хүртэл үргэлжилнэ гэж Оросын төв банк анхааруулж байгаа юм.