gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     22
  • Зурхай
     8.07
  • Валютын ханш
    $ | 3589₮
Цаг агаар
 22
Зурхай
 8.07
Валютын ханш
$ | 3589₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 22
Зурхай
 8.07
Валютын ханш
$ | 3589₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Өнгөрсөн оны төсвийн гүйцэтгэл хангалтгүй дүн авлаа

Улс төр
2010-05-28
0
Twitter logo

Иргэд, олон нийтийн төсвийн талаарх мэдээллийг нэмэгдүүлэх, иргэдэд нээлттэй болгох зорилгоор Монгол Улсын 2009 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэлийн талаар Ерөнхийлөгчийн дэргэдэх "Иргэний танхим"-д өчигдөр нээлттэй хэлэлцүүлэг боллоо.

Нийтдээ 70 гаруй иргэн оролцож, төсвийн хөрөнгө мөнгө, түүний хуваарилалт, зар-цуулалт зэрэг асуудлаар санал бодлоо солилцсон юм. Хэлэлцүүлэгт олон жил эдийн засгийн чиглэлээр ажиллаж, энэ чиглэлээр судалгаа хийсэн Монгол Улсын Гавъяат Эдийн засагч Л.Шарав гуайг урьжээ. Тэрээр хэлэхдээ: "Миний хувьд бодлогоосоо эхлээд анхаарах цаг нь болсон гэж боддог. Үнэхээр Монголын төр уруугаа харжээ. Төр төвтэй байна гэсэн нь нам төвтэй болж хувирсан.

Үүнийг өөрчлөх хэрэгтэй. Ингэхийн тулд хамгийн эхлээд намд хуваарилсан төсөв батлахаа болих нь зүйтэй. Намынхаа эрх ашгийн төлөө улсаас мөнгө авч байна гэдэг чинь байж болшгүй зүйл. Уг нь 1990-ээд оны эхээр "намыг төсвөөс санхүүжүүлэхгүй" гээд хуулиндаа заасан атал одоо энэ хуулиа мөрдөх нь бүү хэл намаа санхүүжүүлдэг болсон.

Дээр нь төрийн аппаратуудад очих төсөв их байна. Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлагуудыг харахаар ижил газар зөндөө байх юм. Нэр нь өөр, тэгсэн хэрнээ үйл ажиллагаа нь ижил. Нэг салбарын хэрэгжүүлэгч агентлагуудыг цөөлөх хэрэгтэй байна. Энэ мэт асуудал бүх салбарт байна. Харин өнөөдөр бид иргэний танхимд цуглараад хүн ойлгох үгүй нь мэдэгдэхгүй онол, бодлого яриад байхдаа биш. Харин нэгнийхээ хэлсэн зөв санал санаачилгыг дэмжин, хэрэгжүүлэх, үр дүнд хүргэх нь юу юунаас чухал.

Тэрнээс биш бид энд төсвийн талаар шүүмжлээд бидний үг үнэ цэнэгүй бол хий дэмий цагаа гарздахаас өөр зүйлгүй. Төсвийн алдагдал, зардалтай тэмцэхийн тулд бодлогоо л сайн тодорхойлох хэрэгтэй. Үүний дараагаар төсвийн хуваарилалт, зарцуулалт, гүйцэтгэл зэрэг асуудал шийдэгдэнэ" гэлээ.

Нээлттэй хэлэлцүүлгийн үеэр МУИС, Удирдлагын академи, СЭЗДС, Монгол дээд сургуулиуд 2009 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэлийн талаар судалгаа хийсэн талаараа танилцуулсан юм. Дээрх сургуулиудын хийсэн судалгаагаар өнгөрсөн жилийн төсвийн гүйцэтгэл хангалтгүй байна гэсэн дүгнэлт гарсан аж.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан