gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     0
  • Зурхай
     8.11
  • Валютын ханш
    $ | 3591₮
Цаг агаар
 0
Зурхай
 8.11
Валютын ханш
$ | 3591₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 0
Зурхай
 8.11
Валютын ханш
$ | 3591₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

"Иргэний нисэхийг хямралаас гаргах түр хороо"-ыхон Ерөнхийлөгчид хандана

Улс төр
2010-05-26
0
Twitter logo
0
Twitter logo
Улс төр
2010-05-26

Өчигдөр МИАТ компанид болсон хэргээс үүдэн 20 орчим ажилчдын бүрэлдэхүүнтэй Иргэний нисэхийг хямралаас гаргах түр хороо гэгч өчигдөр байгуулагджээ. Тус хорооноос өнөөдөр иргэний нисэхийн системд нүүрлээд байгаа хямрал болон өчигдөр МИАТ-д болсон үйл явдлын талаар сэтгүүлчдэд мэдээлэл хийсэн юм. Энэ үеэр тус хорооны дарга, Иргэний нисэхийн ерөнхий хөдөлгөөний инженер Р.Баатархуягаас хэдэн зүйл тодрууллаа.

-Иргэний нисэхийн системд хямрал үүсээд байгаа гэлээ. Үүнийгээ тодруулахгүй юу?
-Бид нислэгийн удирдагч, нисгэгч, инженер техникийн ажилчид гэсэн бүрэлдэхүүнтэйгээр үйл ажиллагаагаа явуулдаг. Монголын инженер техникийн ажилчид олон улсын түвшинд хүрч гадны мэргэжилтнүүдийг царайчлалгүй өөрсдөө засвар үйлчилгээгээ хийх болж Монгол улсын болоод МИАТ компанийн эдийн засагт дорвитой хувь нэмрээ оруулж сайхан амжилт гаргаж байсан. Харамсалтай нь манай ажилчид онгоц засварлах явцад жигнэх үйл ажиллагаан дээр технологийн алдаа гарган далавчаа гэмтээсэн юм. Гэтэл энэ асуудалд зохих хүмүүст нь хариуцлага тооцон дэмжээд явах ёстой байтал удирдлага үүн дээр далим гарган чадварлаг хүмүүсийн эрхийг хааж боон нухчин дарах үйл ажиллагаа явуулсан. Хоёрдугаарт иргэний нисэхийн системд удирдлагын хямрал болсон. Учир нь саяхан бүтэц нэртэйгээр дээрээс нь авахуулаад жирийн ажилчин хүртэл хоморголон халсан юм. Мөн хүнээ сургаж дадлагажуулсны дараа ажиллуулах гэсэн шат дараалсан арга хэмжээ байхгүй болсон. Өмнө нь Боинг онгоцоор нисэхийн тулд нисгэгчид 20-30 жил дадлагаждаг байсан бол өнөөдөр жижиг онгоцон дээр ч нисч үзээгүй хүн том онгоц жолоодож байх жишээтэй. 20-30 жил ажилласан хүнд нэг л өдөр халах өргөдөл өгөхөд тэр хүн ямар дарамтанд орохов бас л бодох асуудал. Үүнийг л таслах зогсоох үүднээс бид мэргэжилтнүүдийн дуу хоолойг хүргэх зорилготой байгуулагдаад байна.

-Хичнээн хүн халсан юм бол?
-Одоо ч энэ асуудал үргэлжилсээр байна. Дунджаар 400-500 хүний асуудал хөндөгдсөн гэсэн үг.

-Түр хорооны зүгээс ямар ажлыг хийхээр төлөвлөж байна?
-Бид төрийн гурван өндөрлөгт Иргэний нисэхийн ерөнхий газарт үүсээд буй асуудалд анхаарал тавьж комисс томилон шалгах, одоо удирдаж буй дарга, удирдлагуудын асуудлыг яаралтай шийдэх, мэргэжилтнүүдийн дуу хоолойг тусгаж иргэний нисэхийг чадварлаг удирдлагаар хангаж өгөхийг хүсэх юм.

Г.Одгарав

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан