Жил бүрийн долдугаар сарын сүүлч, наймдугаар сарын эхээр эрт ургацын ногоо худалдаанд гарч эхэлдэгтэй холбоотойгоор төмс, хүнсний ногооны үнэд тодорхой хэмжээнд өсөлт ажиглагддаг. Харин энэ жилийн хувьд тав, зургадугаар сарын цаг агаар урьд жилүүдийнхээс хур тунадас ихтэй хүйтэвтэр байсан учраас хаврын тариалалт аажуу эхэлсэн. Мөн зургаа, долдугаар сард болсон хэт халалтын улмаас хөрсөнд дэх хэт халалт хүнсний ногооны, тэр дундаа төмсний болцод голлон нөлөөлсөн байна. Өөрөөр хэлбэл усалгаатай болон усалгаагүй, ил талбайд болон хүлэмжид тариалсан ногооны үнийн өсөлт харилцан адилгүй байна.
Тухайлбал, өнгөрсөн гурван долоо хоногийн хугацаанд төмсний дундаж үнэ 21 хувиар нэмэгджээ. Эрт ургацын төмсний үнэ, өмнөх сараас 60 гаруй хувиар нэмэгдэж, нэг килограмм нь 1800-2000 төгрөгийн хооронд худалдаалагдаж байгаа. Харин жилийн өмнө шинэ ургацын төмсний үнэ 1300 төгрөгөөр худалдаалагдаж байсан юм. Энэ нь төмсний болц муу байгаа учраас түүврийн аргаар хураасан эрт ургацын ногоо зах зээлд бага хэмжээгээр нийлүүлэгдсэнтэй холбоотой гэж мэргэжлийн хүмүүс тайлбарлаж байна. Харин хүлэмжид тариалдаг улаан лооль, өргөст хэмхийн хувьд хөрсөн дэх хэт халалт төдийлөн нөлөөлөөгүй учраас өмнөх жил, өмнөх сарынхтай харьцуулахад нарийн ногооны үнэ харьцангуй хямдарсан байна.
Улмаар шинэ ургацын ногоо зах зээл их хэмжээгээр нийлүүлэгдэж эхлэх үед буюу наймдугаар сарын сүүлч, есдүгээр сард хүнсний ногооны үнэ өмнөх сараас 10-40 хувиар хямдардаг хандлагатай. Харин долдугаар сарын сүүлч, наймдугаар сарын эхээр төмс, хүнсний ногооны үнэ эсрэгээрээ 10-30 хувиар нэмэгддэг болохыг хүнсний үнийн статистик мэдээллээс харж болохоор байна.
Хүнсний ногооны хураалт улсын хэмжээнд наймдугаар сарын 10-наас эхэлсэн. Ургацын урьдчилсан баланс наймдугаар сарын 20-ны үед гарах төлөвтэй байгааг Хүнс, хөдөө аж ахуйн яам мэдээлсэн юм. Энэ үеэр ган гачгийн улмаас төмс, хүнсний ногооноос хэр хэмжээний ургац алдсан нь тодорхой болох юм. Урьдчилсан мэдээллээр газар тариалангийн нийт нутгийн 60-65 хувиас ургац хураахаар байгаа юм байна.