gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     15
  • Зурхай
     5.20
  • Валютын ханш
    $ | 3573₮
Цаг агаар
 15
Зурхай
 5.20
Валютын ханш
$ | 3573₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 15
Зурхай
 5.20
Валютын ханш
$ | 3573₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Ван Гог, Соосай

Нийгэм
2007-09-25
0
Twitter logo
0
Twitter logo
Нийгэм
2007-09-25

Бид бүгд сохор... (өө­рийн шүлгээс)
Хүн ертөнцийг болон өө­рий­гөө таньж мэдэх гурван үндсэн зам л байдаг байх.

I. Шашны зам. Бурхан бүхнийг бүтээсэн гэж итгэж бурхны бүтээлийг бахдан сүсэглэж явах. Энэ замаар явахад оюун ухаан, сэтгэл санааны онцын их ажил бо­лохгүй харьцангуй амар, гол нь итгэл үнэмшил дээр тул­гуурлана. (Христийн, бөөгийн, исламийн, жүүдийн, хин­дуизмийн болон бусад ша­шин)

II. Шинжлэх ухааны зам. Бүх судлагдахуунаа задалж, тур­шиж логикоор дүн шин­жилгээ хийх арга. Түвш­нээсээ хамаарч харьцангуй өөр өөр ч гэсэн нэлээн оюун ухааны чадвар шаардах зам. Гүн ухаан, Буддын сургаал ч энэ замд орох байх. (Шагж­муни, Нагаржунай, Галилей, Ньютон, Эйнштейн)

III. Урлагийн зам. Бидний оюун ухааны чадварын бо­лом­жоос хэтэрсэн танин мэ­дэхүйн хязгаарын чинадад сэтгэл зүрхээрээ хүрэх гэж оролдсон зам. (Да Винчи, Занабазар, Бетховен, уртын дуу, Гёте, Өлзийтөгс)

Ван Гог, Моцарт гэсэн нэрс агуу их сод авьяас гэсэн үгтэй адил утгатайгаар хүн төрөлхтөнд ойлгогдох бол­жээ. Энэ суутнуудад төрмөл агуу их авьяас заяагдсан. Тэд агуу суутнуудын солиотой мэт ганцаардмал амьдралаар амьдарч эмгэнэлтэйгээр цэл залуугаараа үхэж, тэдний бүтээлийг олон үеийн дараа л хичнээн тэнгэрлэг гай­хам­шиг байсныг ойлгосон. Одоо ч гэсэн сайн ойлгож мэдэрсэн ч юм уу, үгүй юм уу бүү мэд.

Ван Гогийн амьдралын тухай уншиж, уран зургуудыг нь үзэсгэлэн, музейд үзэж бай­хад өөрийн эрхгүй бур­х­ны гар өөрөө оролцсон юм биш биз гэж эргэлзэж эх­лэхэд хүр­­дэг. Харамсалтай нь, ихэнх хүн одоо хүртэл түүний ту­хай “өрөөсөн чихээ өөрөө огтолсон галзуу со­лиотой зураач байсан юм гэнэ лээ” гэх хэмжээнд л мэддэг. Тэр хүн бараг хүний амьдралаар амьдарч үзээгүй, хорвоог зөвхөн өнгө гэрлийн гайхам­шигт урлаг л гэж харж, агуу их төгс төгөлдөр уран зургийн төлөө, хэн ч өөрийг нь ойл­гохгүй харанхуй нийг­мийн дунд ганц ч зургаа зарж ча­дал­гүй эмгэнэлтэй ган­цаар­дан дууссан. Ван Гогийн зур­сан, ишээр нь таслаад тавьчих­сан наран цэцгүүдээс ч дөнгөж саяхан амьд байсны үнэр гарч, тасадчихсан хойно нь ч амьдрах гэсэн их эрчим дүрэлзэж байдаг. Бидний хажуугаар нь үл анзааран өнгөрдөг жирийн буудайн талбай, хар хэрээдээс, одот тэнгэрийн үл харагдах ха­ранхуй шуурганаас, эгэл хүмүүсийн эгэл бус хөргөөс Ван Гог гүн ухаантнуудын хүрээгүй гүн бясалгал, утга учир, гоо сайхан, амьд ор­шихуйн эрч хүчийг нээсэн байдаг.

Яг Ван Гог, Модальяни шиг сод авьяасаар харгис харанхуй нийгмийг гэрэл­түүлэн, гав ганцаар гайхам­шигт бүтээлүүдээ туурвиж байсан суут зураач Монголд бас байсан.

Соосай. Уран бүтээлийн энэ псевдоним нь ч хүртэл түүнийг их зураач­дын эм­гэнэлт амьдралаар дуус­саныг гэрчлэх мэт со­ронздон татам сондгой. Бүтэн нэр Сод­ном­самбуу. Дор­­­но­дын Гурван­за­гал сум. 1950-иад оны сүүлчээс туурвиж эхэл­жээ. Суутнуу­дыг жирийн авьяаст­нуудаас ял­гах нэг гол ял­­гаа нь авьяаст­нуудад олон олон зураг, шүлэг дотор нь цөөн гайгүй бүтээл байдаг бол суутнуудын татаад ор­хи­сон зураас, ноорог ч гайхам­шигт нээлт байдаг. Соосай баг­таж ядан дэлбэрсэн их авьяа­саараа олон зуун зураг зур­сан боловч хэзээ ч соц­реализмийн аргыг хэрэг­лэж байсангүй. Бүр анхнаа­саа л экспрессионизм, имп­рес­сионизм, символизм, абст­­ракт өөр бүр ямар ч изм-д ангилах аргагүй өөрийн эрэл хай­­гуулаа хийж туурвиж бай­жээ. Түүний ихэнх бүтээлийг ХХ
I зууны өнөөдрөөс харахад ч яг маргаашийн контем­порари артын цоо шинэ урс­гал чиглэлийг хайж нээж олж байсан мэт санагддаг.

Чухам энэ учир шалт­гааны үүднээс л 1968 оны МАХН-ын бүгд хурлын тог­тоолд түүний бүтээлүүдийг (“Эх”- символист зураг 1967 он) нэр заан шүүмжилж, ур­лан бүтээх, үзэсгэлэнд орол­цох, зургаа үзүүлэх эрхийг хасчээ. Бүхэл бүтэн 21 жи­лийн турш Соосай нэг ч үзэс­­гэлэнд орох, ганц ч зургаа зарах эрх байсангүй. Галт уул мэт дэлбэрэн оргилж байсан суут билигтний авьяасыг үзэл суртлын шоронд хийжээ. Энэ хооронд ажилгүй мөнгөгүй болсон суутан замын гуанзны ханын зураг, орон сууцны хажуу хананы чимэглэл тө­дий­хөн халтуур хаа нэг хийж бага сага мөнгө олж, их төлөв өлөн хоосон, будаг зотон ч авах мөнгөгүй гачигдаж яв­сан.

Хамгийн гайхамшигтай нь тэр зургаа, соц биш зургаа огтхон ч орхиогүй бөгөөд будаг, зотонгийн мөнгө бай­гаагүй тул ихэнх зураг нь цаасан дээр үлджээ. Зарим­даа бүр танил зураачдын нь зургаа жаазлах гээд өөлөөд хаясан алга дарам зотонгийн өөдөс дээр, “Ялалт“ кино теат­рын зарлалын зузаан цаасыг гудамжнаас ч юм уу, олж авсан дээрээ, тосон будгаар бичгийн хоёрдугаар цаасан дээр ч зургаа зурж байсан байдаг. Яг л Соосайн гай­хам­шигт эрч хүч, өнгө дүрслэлтэй “эсэр­гүү” зургаа зурсаар, хаа нэг До яамныханд шалгуул­саар л. Бүгд хурлаар хамт шүүмж­лүүлсэн ба шүүмж­лүүлээгүй бусад зураачид 1968 оноос хойш хүмүүжин, дахиж хөрөн­гөтний арга ба­рилаар зурал­гүй социализ­мийн бүтээн байгуулалтыг соцреализмийн хүлээн зөв­шөө­рөгдсөн арга, өнгө, хэл­бэрээр зурсаар га­вьяат, ар­дын ба өөр зөндөө олон шаг­нал авч алдар хүн­дийн оргилд гарсан байдаг. Из­мүүд төдий­гүй зарим өнгө хүр­­тэл хорио­той байсан ба­раан цаг. Амьд­ралын солон­гон өнгө байхгүй зөвхөн хар цагааны туйлтай, хэлбэр дүрс нь хүний болон бай­галийн галбир үгүй зөвхөн ажилчин ангийн булчингийн хэлбэр дүрслэлтэй сохор нийгмийг сөрж боссон суутан Соосайн тухай бидний хэм­жээ хүрдэгсэн бол дахин дахин ярилцмаар.

1990 онд эрх чөлөөтэй болоход Монголын алдар гавьяат зураачдаас нэг нь ч би социализмын үед ийм соц биш бүтээл нууцаар ч бол­тугай хийж байлаа гээд гар­гаад тавьчих ганц ч зураг байгаагүй бол тэр олон жижиг одон дотор Соосай л ганцаар мандах наран мэт сод авьяа­саа­раа тодрон байсан гэдэг. Зураачид ч 1989 оны арван­хоёрдугаар сард болсон хур­лаа­раа бидний дотор төрийн шагнал авах хүн одоо үнэ­хээр Соосай л байна гэж шуугилдан түүнийг то­дор­хойлсон ч шагналын комисст байсан соц үеийн ардын, гавьяат зураач нар Соосай юу хийсэн юм бэ гээд түүнийг дахин үгүйсгэн дар­сан гэдэг. 21 жил зурах, зургаа үзүүлэх эрхгүй тархины шо­ронд бай­сан хүн одоо эрх чөлөөтэй боллоо гэж баярлаж байсан ч түүнийг үнэлэх төрд нь соц­реализм хэвээрээ бай­гаад дахин түүнийг үгүйс­гэснийг суут авьяастнуудад л байдаг тэр л дэндүү эмзэг хүүхдийн гэмээр гомдлоор хүлээн авч дахин өөр дотроо орж нуугд­сан гэдэг.

Энэ удаа тэр тө­рийн тар­хины шоронд биш, харин өөрийн дураар энэ сохор нийгмээс, харгис хү­мүү­сээс дайжин гэртээ нууг­дан бүг­жээ. Хожим нь түүнд хөдөл­мөрийн гавьяаны одон төрөөс өгсөн ч гэрээсээ гарч очиж аваагүй гэдэг. Түүнд одон хэрэггүй байлаа. Түү­нийг хүмүүс ойлгох ч түүнд хэрэг­гүй болжээ. Тэр яг Ван Гог шиг л орь ганцаар агуу зургуудаа зурсаар, ганцыг нь ч гэсэн зарах гэж оролдолгүй хав дарсаар, зурсаар ядуу эм­гэнэлт амьдралыг дуус­гасан.

Түүний “Амьдрал”, “Тэн­гэрийн хөлөг”, “Хөх туг”, “Хурд” зэрэг олон олон бүтээ­лээс асар их энерги цацарч, хөл алдам хурд салхи исгэрч, энэ хөгийн амьдрал, хогийн нийгэмд бууж өгөөгүй, бууж өгөх нь бүү хэл толгой ч гудайлгаагүй тэнгэрийн их омог бардамнал, ааг хүч гэ­рэл­тэж байдаг. Соосай цаг нь ирэхээр хэдэн үеийн дараа ч болтугай монгол угсаатан сэргэн мандаж ийм агуу их суут зураач нь ХХ зуунд тарчлан зовж, гэхдээ омог бардмаар сод бүтээлүүдээ туурвиж байсныг дахин ши­нээр нээж, дэлхий даяар түүний өмнө мэхийх цаг ирнэ гэдгийг мэдэж байсан байх. Тиймдээ ч тийм омог бардам амьдарч чадсан болов уу. Гэхдээ монголчууд ХХ зуунд дөнгөж дахин амилж байсан тэр хэцүү цагт ч бидний дунд соц махны машиныг сөрөн зогсож, үл ойшоон сод бүтээ­лээ туурвиж асан Соосай, Чойном амьдарч байсан юм байна, тийм сохор нийгэмд ч монголд агуу суутан байжээ гэж үеийн үед ярих болно.

Одоо ч бидний дунд зуу зуун жилд ганц төрдөг сод хүмүүс Жанцанноров, Өлзий­төгс эгэл даруухан амьдарч агуу их бүтээлүүдээ туур­висаар л байна. Хойч үе маань л эднийг бүрэн таньж тэдний тухай домог түүх бүтээх байх даа.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан