“Арьс шир, ноос ноолууран бүтээгдэхүүн-2015” үзэсгэлэнг ес дэх удаагаа зохион байгуулж байна.
Энэхүү үзэсгэлэнг “Аж Үйлдвэрийн Яам”, “Ажил Олгогч Эздийн Холбоо”-ны дэмжлэгтэйгээр, “Монголын Арьс Ширний Үйлдвэрлэлийн Холбоо”, “Монголын Ноос Ноолуурны Холбоо”, “Мишээл Экспо” ХХК хамтран дараах зорилгыг хэрэгжүүлэхээр зохион байгуулж байгаа аж.
Үүнд:
- Арьс шир, ноос ноолууран бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийг бараа бүтээгдэхүүнээ танилцуулан брэнджүүлэх боломжийг олгох
- Маркетинг борлуулалтын ажилд нь бодит хувь нэмэр оруулах
- Бараа бүтээгдэхүүн шинэ загвар, шинэ дизайн, чанар эдэлгээг олон нийтэд сурталчлан таниулах боломжийг олгох.
- Төр, хувийн хэвшлийн байгууллагуудын хамтын ажиллагааг өргөжүүлэх харилцан туршлага солилцох нөхцөл бололцоог бүрдүүлж өгөх юм.
ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРЛЭЛЭЭ ДЭМЖИХ ЗУУР ӨВЛИЙН ХУВЦСАА ЭНДЭЭС БЭЛДЭЭРЭЙ
Аж ахуй нэгжүүд өөрсдийн бараа бүтээгдэхүүнийг зах зээлийн үнээс хямд буюу үйлдвэрийн үнээр болон 5-50 хувийн хямдралтайгаар борлуулахаас гадна газар дээр нь бэлгийг нь өгөх сугалаат худалдаа явуулж байлаа. Бараа бүтээгдэхүүнийг дурдвал, ноос ноолууран хувцас, ноос ноолууран малгай, бээлий, ороолт, нэхий дээл, үслэг эдлэл, савхин хувцас, гутал, цүнх, бэлэг дурсгал, жижиг хэрэгслүүд байна.
Дээр дурдсан бараа бүтээгдэхүүнийг үйлдвэрлэдэг үндэсний томоохон үйлдвэрлэгчид болох, Дархан Нэхий, Дархан Минж, Мастер Додо, Агни, Монланс, МR, Бест Шүес, Говь, Буян, Эвсэг, Гоёо, Блю Кашмер гэх мэт зэрэг 120 гаруй аж ахуйн нэгжүүд оролцож байгаа бөгөөд үзэсгэлэнгийн үеэр 2016 оны ноос ноолуур, арьсан хувасны загварын чиг хандлагыг тодорхойлсон загварын үзүүлжээ.
“Арьс шир, ноос ноолууран бүтээгдэхүүн-2015” үзэсгэлэн худалдаа аравдугаар сарын 15-наас 19-ний хооронд “Мишээл Экспо” төвд үргэлжлэх ба өнөөдөр үзэсгэлэнгийн сүүлийн хугацаа юм.