-Нийгэмд шударга өрсөлдөөн бий болсноор хүн болгон хожино-
-Яг одоо өргөн хэрэглээний барааны үнэ нэлээн өсч байна. Ийм тохиолдолд барааны үнийн дээд хэмжээг төрөөс тогтоож болдоггүй юм уу?
-Юуны өмнө энэ талаар хүмүүст эхлээд сайн ойлгуулах хэрэгтэй болов уу. Манай Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар нь хуулиараа бараа бүтээгдэхүүний үнийг тогтоож, барьж байх эрх байдаггүй. Зөвхөн зүй ёсны монополь буюу 100 хувь тухайн салбар дээр дангаараа үйл ажиллагаа явуулж байгаа компани нь зах зээл дээр үйлчилгээгээ үзүүлэхдээ хамгийн бага үнээр нийлүүлж байна уу гэдгийг л хянаж байдаг юм.
Харин одоо яригдаж, хэлэлцэгдэж байгаа хуулинд Засгийн газар хэт өндөр үнэ тогтоох, эсвэл зохиомлоор үнэ хөөрөгдөх асуудалд зохицуулалт хийхээр оруулж өгсөн байгаа. Өөрөөр хэлбэл өргөн хэрэглээний барааны үнийг өсгөхөд гол нөлөө үзүүлж байгаа бидний ярьдгаар ченжүүдийн үйл ажиллагааг хянаж, хариуцлага тооцох заалтууд орсон гэж ойлгож болно.
-Одоо махны үнэ тэнгэрт хадлаа. Нийлүүлэлт талаасаа махны үнэ манай улсад ингэж их үнэ өсмөөргүй санагдах юм?
-Би таньтай ч гэсэн санал нэг байна. Гэтэл амьдрал дээр мах хэрэглэгчдийн гарт хамгийн үнэтэй очдог. Үүнийг судлаад үзэхэд мах малчны гараас хэрэглэгчийн гар дээр очихдоо зургаан дамжлага дамждаг нь тогтоогдсон.
Тиймээс энэ талаар шинэ хуульд маш нарийн тодорхой заалтууд орсон. Нөгөөтэйгүүр бид зах зээлийн эдийн засгийн зарчмаас ухарч болохгүй. Өөрөөр хэлбэл бүх юмны үнийг захиргааны аргаар барих юм бол энэ нь хомсдлыг бий болгох, өрсөлдөөнийг хаах аюултай байдал үүсгэдэг.
Энэ жилийн тухайд цас зудны байдлаас болоод нийлүүлэлт багассантай холбоотой махны үнэ өссөн хандлага байгаа. Харин манай хуулинд өрсөлдөгчийг зах зээлд ороход саад учруулах, шахан гаргаж зохиомлоор үнэ өсгөж хэрэглэгчийг хясан боогдуулсан тохиолдолд хууль бусаар орсон орлогыг хурааж, дээрээс нь борлуулалтын орлогын 3-5 хувиар хариуцлага тооцно. Үгсэн хуйвалдаж үнэ тохирдог байдлыг хуулинд тодорхой заасан.
-Сүү, мах ч гэдэг юм уу малчны гар дээрээс хямдхан аваад хэрэглэгчдэд очихдоо хэд дахин нугардаг байдал сүүлийн жилүүдэд газар авсан. Энэ талаар хуулинд зохицуулахаар орсон уу?
-Зах зээлийн харилцаа гээд эрэлт хэрэгцээгээр зохицуулж болохгүй зүйлүүд байна л даа. Тухайлбал сүүний үйлдвэрүүд зун хот тойрсон фермүүдээс очоод сүүгээ 100-150 төгрөгөөр авдаг. Учир нь тэдний сүүгээ хадгалж чадахгүй гэдгийг нь мэдэж байгаа учраас ийм нөхцөл тулгадаг байдал гардаг. Тиймээс зах зээлийн бодит үнийг тогтоох нөхцөлийг нь бүрдүүлэх үүднээс энэ хуулин дээр нэлээн чухал заалт орсон.
Өөрөөр хэлбэл зүй ёсны монополь болон давамгай байдалтай аж ахуй эрхлэгчийг тогтоох, үйл ажиллагаанд хяналт тавих. Харин энэ журмыг нь Засгийн газар батлана гээд. Энэ нь төр засаг үнийг эрэлт нийлүүлэлт зохицуулна гэж хаяхгүйгээр борлуулагч нарыг мэдээллээр хангах нь чухал гэдгийг оруулсан байгаа.
-Танай байгууллагыг олон нийт шударга өрсөлдөөнийг хөхүүлэн дэмждэг, үнийг зохицуулдаг гэж ойлгодог шүү дээ. Ямар тохиолдолд үнэ зохицуулдаг гэсэн үг вэ?
-Зах зээлийн нийгэмд зүй ёсны монополь, давамгай байдалтай аж ахуйн нэгж гэж байдаг. Өөрөөр хэлбэл үнийг зайлшгүй зохицуулж байдаг эрчим хүч, нийтийн тээвэр, иргэний агаарын тээвэр УСУГ, Дулааны шугам сүлжээний газар гэх мэт төрийн оролцоотой монополийн шинжтэй салбарууд байдаг.
Энэ аж ахуйн нэгжүүд нийгэмд бараа ажил үйлчилгээ нийлүүлэхдээ хамгийн бага үнээр нийлүүлэх үүрэг хүлээсэн байдаг. Үүнийг манайх зохицуулдаг. Харин бусад салбарууд нь зах зээлийн өрсөлдөөний зарчмаараа явж байгаа.
-Зах зээлийн эрэлт нийлүүлэлтээрээ үнэ зохицуулагддаг гэдгийг хүн бүхэн мэднэ. Гэтэл зайлшгүй төрийн оролцоотой үнийг барьж байх асуудал амьдралаас зүй ёсоор урган гарч байна шүү дээ?
-Тэр үнэн, Манайд зах зээлийнх нь жам ёсоор эрэлт нь нийлүүлэлтээрээ зохицуулагдах ёстой гээд орхихоос гадна төрийн тодорхой чиг үүргээр зохицуулагдах асуудлууд байгаа юм. Тухайлбал нефтийн бүтээгдэхүүн, хүнсний өргөн хэрэглээний бүтээгдэхүүн дээр төрөөс тодорхой зохицуулалт хийх зайлшгүй шаардлагатай байна.
Манай зах зээл бага учраас элсэн чихэр, цагаан будааны хэрэгцээг 2-3 хүн хангадаг гэсэн мэдээ байгаа. Үүнийг зохицуулъя гэхээр хуулинд тийм заалт байхгүй. Тиймээс энэ мэтээр амьдралаас зайлшгүй гарч байгаа зүйлийг зохицуулахаар хуулинд нэмэлт шинэчилсэн найруулгыг хийсэн байгаа.
-Өнөөдөр үнийн өсөлтөд олон хүчин зүйлээс гадна бензины үнийн өсөлт яахын аргагүй нөлөөлж байгаа. Тиймээс энэ салбарын байдлыг хэрхэн зохицуулахаар орсныг олон хүн сонирхож байгаа нь лавтай?
-Энэ нь ганцхан эх үүсвэрээс нийлүүлдэг сонин зах зээл л даа. Өөрөөр хэлбэл нэг л үйлдвэрээс түлшээ авдаг. Тиймээс нэг талаасаа Оросын үнэ өсөхөөр зэрэг өсөх тохиолдол гардаг. Харин одоогийн, батлагдах шинэ хуулийн дагуу үнэхээр үгсэн хуйвалдсан нь тогтоогдох юм бол арга хэмжээ авах хэлбэр өндөр болсон байгаа.
Өмнө нь манайх үгсэн хуйвалдаж үнээ нэмж байсныг илрүүлэн 250.000 төгрөгөөр торгож байсан тохиолдол бий. Энэ асуудлыг ч олон улсын эрх зүйн хүрээнд зохицуулах асуудал байгаагаас гадна ОПЕК-тай төр засгийн хүрээнд анхаарч ажиллах талаар ярьж байгаа гэсэн.
Нэг зүйлийг нэмээд хэлэхэд энэ хуулинд Монгол улсад бүртгэлтэй аж ахуй эрхлэгч гаднын нийлүүлэгчтэй хуйвалдсан нь тогтоогдох юм бол маш өндөр хариуцлага хүлээлгэх заалт орсон байгаа.
-Тогтоогдох юм бол гэж ярьлаа л даа. Ер нь үгсэн хуйвалдсаныг яаж тогтоодог юм бэ?
-Тухайн бараа хэт өндөр үнэтэй байвал түүнийг худалдан авсан үнэ, хил гаалийн татвараас мэдэж болдог. Мөн шинэ хуульд хуйвалдааныг мэдээлсэн, илрүүлсэн, өөрөө хэргээ хүлээх юм бол хөнгөлөлттэй гээд олон улсын хууль дүрэмд байдаг заалтуудыг оруулсан байгаа.
-Ингэхэд энэ хууль батлагдсанаар хэнд ашигтай юм бэ?
-Ер нь шударга өрсөлдөөний хууль нь хувь хүний, аж ахуй нэгж, улс орны хөгжлийн хамгийн чухал асуудал. Өөрөөр хэлбэл энэ харилцаанд хүн болгон ордог учраас чухал гэж онцолж хэлээд байгаа юм. Тиймээс энэ хууль батлагдах юм бол хэрэглэгч, аж ахуйн нэгж, нийгэм өөрөө хожино шүү дээ. Нийгэмд шударга өрсөлдөөн бий болсноор хүн болгон хожино гэдгийг л хэлэх байна.
Ярилцсанд баярлалаа