gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     24
  • Зурхай
     6.19
  • Валютын ханш
    $ | 3579₮
Цаг агаар
 24
Зурхай
 6.19
Валютын ханш
$ | 3579₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 24
Зурхай
 6.19
Валютын ханш
$ | 3579₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

“Honey moon” хамтлагийн “Тэр залуу” дууны шинэ клип гарлаа

А.Мишээл
Соёл урлаг
2015-11-13
0
Twitter logo

“Honey moon” хамтлаг нь таван жилийн ойн босгон дээрээ энэ онд анхны цомгоо амжилттай гаргаж, хэд хэдэн дуундаа клип хийлгэн үзэгчдэдээ хүргэсэн билээ.

Тэгвэл цомгийн ээлжит уран бүтээл болох "Тэр залуу" шинэ уран бүтээлээ танилцуулж байна. Дууны үг, аяыг хөгжмийн продюсер Оки бичсэн бол клипийг “V” студийнхэн хамтлагийнхны шинэ дүр төрхийг тодотгож, шинэ санаа тусган үзүүштэйгээр хийж гүйцэтгэжээ.

Дуу, клипний найруулга, хийцээс гадна хувцасны стиль имиж, үс засалт, нүүр будалт гээд бүх тал дээр мэргэжлийн хүмүүстэй хамтран ажиллаж, чанартай уран бүтээл гаргахыг эрхэмлэжээ. Тэр ч утгаараа цаг хугацаа, хөдөлмөр, хөрөнгө, сэтгэл зүрх, авьяас чадвар, мэдрэмжээ дайчлан ажилласан энэ удаагийн уран бүтээл “Honey moon” хамтлагийн дуу хөгжмийг илүү шинэлэг түвшинд илэрхийлж байна.

Хайрын сэдэвт дуунуудыг ихэвчлэн дуулдаг “Honey moon” хамтлагийнхан энэ удаад ч хайрыг бас нэгэн сонирхолтой өнцөгөөс харж, мэдэрч, аялгуулан дуулсан юм. Өнгөлөг, эрч хүчтэй, эмэгтэй хүний гоо үзэсгэлэн, ихэмсэг дүр төрхийг тодотгож бүтсэн энэ уран бүтээл охид, бүсгүйчүүдэд өөртөө итгэх итгэл, урам зориг өгнө гэдэгт итгэлтэй байна.

Дашрамд, хамтлагийнхан тун саяхан ӨМӨЗО-ны Хөх хотын “Улаан театр”-т зохиогдсон Монгол, Орос, Хятад гурван орны залуу бизнесменүүдийн уулзалтанд зориулсан тоглолтонд Монголын рок попыг төлөөлөн амжилттай тоглоод иржээ. Мөн Монгол орны баруун аймгуудаар аялан тоглож, хөдөө орон нутгийн сонсочидтойгоо халуун дотноор уулзан цомгоо бэлэглэсэн байна.

#дуу хөгжим  #honeymoon 
Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан