- Тусгай хяналт тогтоохоос нааш энэ металлаас хүссэн ашгаа бид хүртэхгүй нь -
Өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 18-нд өмнөх амжилтаа эвдэж, Нью-Йоркийн барааны биржид 1153 ам.долларт хүрсэн алтны үнэ өчигдөр Улаанбаатарын 19.42 цагт "Блүүмберг"-ийн мэдээлснээр 1227 "ногоон"-д хүрэв.
"Money and morning" сэтгүүлийн Бодлого төлөвлөлтийн дарга Жэйсон Симпкинс "Алтны ханш нэг унци нь (10,35 гр) 2000 ам.долларт хүрэхээр байна. Өмнөх рекордоосоо 73 хувиар давах нь" хэмээн "2010 онд алтны үнэ яагаад 2000 ам.долларт хүрэх вэ" нийтлэлдээ дурджээ.
"Өнөөгийн нөхцөл байдал шар металлын ханш шинэ босго давна гэдгийг хэлж байна" гэж Сиеттлэд төвтэй "Sander Capital Advisors" төвийн хөрөнгө оруулалтын зөвлөх Майк Сандер бичсэн байна.
"Дэлхий дахинд мөнгө аадар шиг л цутгаж байна. Хятадын валютын нөөц 2,2 их наяд, Энэтхэг 285 тэрбум ам.долларын валютын нөөцтэй болоод байгааг зохицуулах шаардлага тулгарлаа.
Энэ их мөнгийг алтанд оруулбал шар металлын ханш үнэхээр тэнгэрт хадна" гэж "Money and morning"-ийн туслах эрхлэгч, банкны салбарт 20 гаруй жил ажилласан туршлагатан Мартин Хатчинсон бичжээ.
Тэрээр энэ онд алтны үнэ нэг унци нь 2000 ам.долларт хүрнэ гэдэгт итгэлтэй байгаа юм.
Хэний эрэлт 2000 “ногоон”-д хөтөлнө гэж?
Өнгөрсөн онд Энэтхэгийн нөөцийн банк 200 тонн алт худалдан авахад 6,7 тэрбум ам.доллар заржээ. Энэ нь дэлхий дахины ашигт малтмалын жил бүрийн гарцын найман хувьтай тэнцэнэ.
Тэд валютын нөөцийнхөө 3,6 хувьтай тэнцэх алт нөөцөлсөн нь Хятадынхаас давсан. Хятадын Төвбанкны өнгөрсөн жилийн мэдээлснээр 2,3 их наяд ам.долларын валютын нөөцийнхөө хоёр хувьтай тэнцэх 1054 тонн алт хадгалсан.
"Манай Нөөцийн банк нэлээд хэмжээний алт худалдан авах шийд гаргасан. Бараг 400 тонн байх. Бидний хувьд энэ нь энгийн үзэгдэл Олон улсын валютын сан алтаа зарах хүсэлтэй байгаа, харин бид авахыг зорьж байна" гэж Энэтхэгийн Сангийн сайд Пранаб Мухержий “Файненшл Таймс” сонинд өгсөн ярилцлагадаа дурджээ.
Олон улсын валютын сангийн зүгээс 203,3 тонн алт худалдахаа зарлаж, Хятад ч их хэмжээний нөөц бүрдүүлэхээ нэгэнт ил болгосон. Дэлхийн алтны зургаа дахь том нөөцлөгч Хятад улс 2003 оноос хойш энэ металлын нөөцөө 76 хувиар өсгөсөн байна.
Алтны үнэ яагаад өсөөд байна?
"Алтны нөөц болон хэрэглээ бага төвшинд байгаа ч Хятадын эрэлт үнийг өсгөх гол хөшүүрэг болж байна" гэж Дэлхийн алтны зөвлөл мэдэгдсэн. АНУ-ын хувьд алтны нөөцөөрөө тэргүүлдэг, энэ оны байдлаар тэдний нөөц 8133,5 тоннд хүрчээ.
"Тэд Хятадад энэ байраа алдаж мэдэхээр байгааг зах зээл бидэнд харууллаа. Дараагийн 10 жилд Хятадууд нөөцөө 10 мянган тоннд хүргэхээр байгаа нь энэ бүхнийг гэрчилж байна" гэж "Commodity online" цахим хуудаст тэмдэглэжээ.
Алтны шинжээч Жи Зангийн үзэж буйгаар Холбооны нөөцийн санд байгаа алтны нөөц Тян Ань Миний талбайн эздийн халаасанд багадах хүртэл бэрх даваа хүлээж байна. "Хятадын нөөцөд 1054 тонн алт бий. Сүүлийн 10 жилд нөөцөө өсгөхийн тулд бага хэмжээгээр худалдан авах зарчим барьсаар ирсэн. Нөөцөө хэрхэн 10 мянган тонн хүргэж чадах нь ойлгомжгүй байна" гэж тэрээр ярьсан юм.
Түүний үзэж буйгаар манай урд хөрш эрхэм зорилгоо биелүүлэхийн тулд жил бүр 800 тонноор нөөцөөрөө нэмэгдүүлэх шаардлагатай. Сүүлийн 30 жилд Хятад улс алтны нөөцөө нэмэгдүүлэхээр өнөөгийнх шиг ийн шунаж байсангүй. 1981 онд тэд 395 тонныг үүцэлсэн бол 2001 онд энэ хэмжээ 500,8 тонн, 2002 онд 600 тонн хүрсэн юм. Харин өнгөрсөн оны дөрөвдүгээр сард Хятадаас албан ёсоор мэдэгдэхдээ тэд 1054 тонныг хадгалсан.
Оросууд ч бууж өгөхгүй
Дэлхийд алтны нөөцөөрөө 10-т бичигддэг ОХУ-ын энэ металлын гарц өнгөрсөн онд 11,2 хувиар өсч, 205,2 тоннд хүрснийг "Commodity online" цахим хуудаст тэмдэглэжээ. Алт үйлдвэрлэгчдийнх нь холбооноос уурхайнуудын үйл ажиллагаа 8,8 хувиар нэмэгдэж өнгөрсөн онд 2008 оныхоос 178 тонноор илүү байв.
Энэ холбооныхон мэдэгдсэнээр өнгөрсөн онд алтны олборлолтоо 205 тоннд хүргэнэ гэсэн төсөөлөлтэй байсан юм. Тус улсын Чукотка муж дахь алтны Купол уурхайн олборлолттой холбоотойгоор нөөц ийн нэмэгдсэн гэж холбооныхон тайлбарлав.
Амур муж дахь Петропавловскийн "Пионер" төсөл, "Хай Ривер Гоулд"-ын Березитови уурхайн олборлолт нь алтны гарц нэмэгдэхэд их хувь нэмэртэй байжээ. Харин уурхайн томоохон олборлогчоор өнгөрсөн онд Красноярск муж тодров.
Өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 15-нд "Commodity online" цахим хуудаст дурдсанаар Оросын Төвбанк 30 тонн алт худалдан авахаар шийдсэн юм. Тухайн үед металлын үнэ ихээр өсч байсан нь ийм шийд гаргахад хүргэжээ.
Энэ улс бол дэлхийд валютын нөөцөөрөө гуравдугаарт бичигддэг бөгөөд энэ хэмжээ нь 451,2 тэрбум ам.долларт хүрчээ.
Монголд ямар ашигтай гэж?
"Блүүмберг" сайтад өчигдөр Улаанбаатарын 17.07 цагийн байдлаар мэдээлснээр унци алт 1227,8 ам.долларын ханштай байлаа. Харин энэ үнэ 2000 "ногоон"-д хүртэл бидэнд ямар ашигтай гэж. "Монгол Улсын төсөв 2010-2012 он" номд тэмдэглэснээр өнгөрсөн онд өмнөх онтой харыгуулахад эдийн засгийн өсөлт огцом буурч хасах 1,6 хувьд хүрсэнд алтны экспорт буурсан нь нөлөөлжээ.
Энэ онд манай улсын төсөвт нэг унци алтны үнийг 900 ам.доллар байхаар төлөвлөснийг тус номд мөн дурдсан байна. 2009 оны эхний найман сард 68 хувийн татвараар алтнаас манай улсад 61,3 тэрбум төгрөг төвлөрсөн. Өнгөрсөн онд манай улс 15 орчим тонн алт олборлоно гэж тооцсоноос 10 гаруй тонн нь хаашаа орсон нь мэдэгдээгүйг энэ номд мөн дурджээ.
"Алтны ханш өссөн ч сүүлийн жилүүдэд тушаагдах хэмжээ нь эрс буурсан. Олборлосон алтны 60 хувь нь манай банкинд үлдсэн нь Монголбанкинд тушаагдаж байна" гэж Худалдаа хөгжлийн банкны гүйцэтгэх захирлын тэргүүн орлогч О.Орхон хэллээ.
Түүнчлэн алтны үнэ дэлхий дахинд өсч байгаа бол манай улсад ч мөн адил энэ металлын үндсэн ордын хайгуул, олборлолтод их хэмжээний хөрөнгө оруулалт хийх шаардлагатайг тэрээр онцоллоо.
Монголбанкны алт худалдан авах ханш энэ сарын 14-ны байдлаар 54,960.50 төгрөг байлаа. "Бид алтыг Лондоны металлын зах зээлийн ханшаас нэг доллараар илүү үнээр худалдан авдаг" гэж О.Орхон хэлсэн.
Гавьяат эдийн засагч Н.Дашзэвэг "Алтны үнэ хэдэн ч долларт хүрч болно. Тэр хэрээр манай улс алт олборлогчдод тусгай хянагчдыг томилох хэрэгтэй. Үгүй бол хэчнээн өндөр үнэ хүрээд ч улсын төсөвт тушаагдах ёстой алтны ихэнхийг хулгайд алдсаар байх болно" гэсэн.
Монголбанкны мэдээгээр манай улсад 1,3 тэрбум ам.долларын валютын нөөц бий. "Төвбанк хэчнээн тонн алт нөөцөлснөө нийтэд ил тод мэдээддэггүй. Үүнээс болж бид тэдний алдаа, оноог хянахгүй байна" гэж эдийн засагч Н.Дашзэвэг ярилаа.
Алтны үнэ нэмэгдэж байгаа нь ам.долларын дэлхийн зах зээл дэх ханшийг унагасаар байна. Өчигдөр Улаанбаатарын 19.38 цагийн байдлаар "Ройтерс"-ийн мэдээлснээр нэг евро 1,23 ам.доллартай тэнцэж байлаа. "Дэлхийн зах зээлд ам.долларын ханш унасан ч манай улсад их хэмжээгээр нийлүүлэгдэж байна.
Тиймээс төгрөгийн ханш цаашид чангарах болно" гэж тэрээр мөн хэлсэн. "Энэ оны эхний улирлын эцэст төгрөгийн ам.доллартай харьцах ханш 1367,1 төгрөг болж өмнөх оны мөн үеийнхээсээ 157 төгрөгөөр чангарсан" гэж Монголбанкны цахим хуудаст дурджээ.
Өчигдөр эл сайтад тэмдэглэснээр нэг ам.доллар 1384 төгрөгтэй тэнцэж байв. "Алтны салбарынхны татварын бараг тэн хагасыг эзэлж байна" гэж Ашигт малтмалын газрын цахим хуудаст тэмдэглэжээ. Өнгөрсөн онд алтны олборлолт 13 хувиар буурахад манай улсын эдийн засгийн өсөлт хоёр хувиар уруудсаныг Монголбанкнаас мэдээлж байв.
"Монголбанкинд тушаах алтны хэмжээ буурсан нь төсвийн орлого багасгаж байна" гэж 2009 оны хоёрдугаар сарын 22-нд "Ийгл" телевиз дамжуулсан. "Бидэнд эрх зүйн орчин бүрэн бүрдээгүйгээс олборлолтоо бууруулахаас аргагүй байлаа" хэмээн тухайн үед олборлогч компаниуд мэдэгдсэн.
Иймээс ч Монголбанкны ерөнхийлөгч Л.Пүрэвдорж өнгөрсөн оны хоёрдугаар сарын 22-нд "Ийгл" телевизэд өгсөн ярилцлагадаа "Хамгийн гол нь алтны үйлдвэрүүдийг эргэлтийн хөрөнгөөр дэмжих хэрэгтэй. Тэд алтаа Монголбанкинд тушаах нь нэмэгдэх хэрэгтэй. Үнээ алддаггүй цорын ганц металл алт шүү дээ" гэж байв.
Ж.Цогзолмаа tsogzolmaa@zmail.mn