БНХАУ-ын эдийн засгийн өсөлт удааширч байгаагаас үл хамааран онлайн худалдааны “Alibaba” компанийн борлуулалт 32 хувиар өссөн үзүүлэлттэй гарчээ. Харин цэвэр ашиг нь 22.7 тэрбум ам.доллараар хэмжигдэж байна.
БНХАУ-ын хэрэглэгчид мобайл шоппинг үйлчилгээг илүү сонирхох болсон нь тус компанийн үзүүлэлтэд дэмжлэг болжээ. Түүнчлэн “Alibaba” компани худалдан авалтыг дэмжих клауд үйлчилгээг санал болгож эхэлсэн нь санхүүгийн үзүүлэлт нь сайжрахад нөлөөлжээ.
Шинжээчдийн зүгээс “Alibaba”-ийн гүйцэтгэл эдийн засгийн нөхцөл байдлаас шалтгаалан тааруу байна гэж таамаглаж байсан юм.
Хэдий тийм боловч “Alibaba” компанийн удирдлагууд БНХАУ-ын хөдөлмөрийн зах зээл дэх цалингийн өсөлт болон иргэдийн хадгаламжийн тусламжтай үйл ажиллагаа нь цаашид ч мөн өснө гэсэн эерэг хүлээлттэй байна.
Санхүүгийн тайлан гарсны дараа тус компанийн хувьцааны ханш дөрвөн хувиар өсч, сүүлийн хоёр сарын дээд цэгтээ хүрчээ.