Үртэй бол баян гэдэг. Хүүхэдтэй болох амархан, харин хүн болгож төлөвшүүлэх амаргүй. Нэгэнт төрүүлсэн хүүхэд маань бидний амьдралын хагас нь болж хувирдаг. Цаг ямагт хүүхэддээ анхаарал халамж тавьж, өмнө нь тулгарч байгаа олон асуудлыг хамтдаа шийдэх хэрэгтэй болдог. Бидний амьдралын сайн муу, олон асуудлын үндэс нь хүүхэд болж хувирах нь олонтаа.
Монголчууд бид хүүхдээ багаас нь өсгөж хүмүүжүүлэхдээ "болохгүй"-н хоригоор, хүсэл сонирхлыг нь хязгаарладаг базаахгүй талтай. Мэдэхгүй гэдэг уг мянган үгний таглаа гэдэг шиг болохгүй гэдэг үг олон хүсэл сонирхлын таглаа болдог аж.
-Аав аа, энэ надад таалагдаад байна, үүнийг аваад өгөөч
-Үгүй, болохгүй.
-Ээж ээ, би өнөөдөр хоол хийгээд үзэх үү?
-Хэрэггүй ээ, чи чадахгүй
-Аав аа, шувуу яагаад нисдэг юм бэ?
-Мэдэхгүй ээ, битгий олон юм шалгаагаад бай. Би сонин уншиж байна.
-Ээж ээ, би таны хаанаас гарсан юм бэ?
-За за хэрэгтэй хэрэггүй юм бүү шалгаагаад бай. Цаашаа явж тогло.
Хүүхдийн танин мэдэх их хүсэл сонирхолд нь ийн хандаж мэдэхгүй, болохгүй гэдэг үгээр таглаа хийн хариулахаас цааргалаад байхаар хүүхэд нь аяндаа идэвхгүй, юу ч сонирхохоо болино. Хүүхдийн алив зүйлийг хийж үзэх их хүслийг нь чи чадахгүй гэж мохоогоод байхаар хүүхэд аяндаа юу ч хийх хүсэл тэмүүлэлгүй бас өөртөө итгэлгүй нэгэн болж хувирна.
Харин бид энэ байдалд нь сэтгэл ханаж, "үгнээс гардаггүй, дуулгавартай сайн хүүхэд"-ээ өрөөл бусдад магтан сурталчилна. Бусдад үлгэр жишээ, дуулгавартай хүүхэд нь хожим өөрийн амьдралдаа ч ийм идэвхгүй өөртөө итгэлгүй, бүх л зүйл дээр эцэг эхийн амыг харан учраа олж ядан мунгинах үед нь 'Үгүй энэ хүүхэд чинь яасан арчаагүй, хийморьгүй юм бэ. Хэнийг дуурайхаараа ийм болдог байнаа" хэмээн гайхширдаг.
Эсвэл зөрүүдлэн эрхэлж, буруу зөрүүг хийн зовоох үрээ харан "Ямар гээч үйлийн үр вэ. Энэ надаас хойш яана даа" хэмээн шаналах. Төрүүлж өсгөсөн хүүхэд бүр эцэг эхдээ баялаг, бахархал болж чаддаггүй аж. Харин энэ ертөнцөд төрсөн хүн бүү хэл, амьтан адгуус хүртэл өөрсдийн үр удмаа үлдээх аугаа зөн хүсэлтэй байдаг. Харин ямар үр удмаа үлдээх нь өөр хэнээс ч биш тэр л бодьгалаас өөрөөс нь шалтгаалдаг аж.
Одонгийн хүүхдүүд
Нэгэн цагт Монголчууд олон хүүхэд төрүүлж өсгөхийг төрөөс дэмжиж, Алдарт эхийн нэг, хоёрдугаар одон, төрүүлж өсгөсөн хүүхдийн тооноос хамаарч, жил бүр хүүхдийн мөнгө гэж олгож байв. Энэ нь нэг талаасаа цөөхөн хүн амаа өсгөх бодлого, нөгөө талаасаа хүүхэд төрүүлсэн эхчүүдэд хүүхдээ өөрөө өсгөн хүмүүжүүлэх боломжийг олгож байсан хэрэг.
Олон хүүхэдтэй айл өлөн зэлмүүн ч гэсэн дуу шуугиантай, адал явдалтай, хөгжөөнтэй, баяр баясгалантай амьдарч байсан. Цаг хугацаа нэг. л мэдэхэд өнгөрч, хүүхдүүд нь нас биед хүрцгээж, ажил амьдрал нь тэгшрэх тэр цагт, олон хүүхдийнхээ ач тусаар жаргалтай сайхан амьдарч, хайрлуулж халамжлуулж байдаг нь монгол заншил. Монголчууд ийн насны эцэст үр хүүхдүүдийнхээ хайр халамжинд зэмлэж сурга зандарч ухааруул, залбирч ерөөхийг эвцэлдүүлэн ач зээгээ тойруулан жаргадаг.
Яагаад ч юм олон хүүхэдтэй эцэг эхчүүд алив зүйлд тэсвэр тэвчээртэй хандаж, ямар ч зүйлийг болгож бүтээх арга олж, олон үйлийн учгийг зангидаж сурдаг мэт. Тэр л олон хүүхдийн идэж уух, өмсөж зүүх, эдэлж хэрэглэхийг олж хүртээх, тэр л олон хүүхдийн уйлаан шуугиан, маргаан, хөдөлгөөнийг тэсвэрлэн зохицуулах гэдэг амаргүй. Тэр л олон хүүхдийн эрүүл өсч торних, сурч хүмүүжих, ажил хөдөлмөрт сургах, амьдрал авч явах ухаанд сурган, тэнцүүлэх гэдэг амаргүй.
Гэхдээ монголчууд энэ бүхэнд үүртэж төвөгшөөж байсангүй. Том хүүхэддээ илүү анхаарал тавьж, ажилч хичээнгүй, аминдаа арчаатай, зөв бодолтой болгон өсгөчихөөр дүү нараа үлгэрлэн дагуулж, үгчлэн хүмүүжүүлж, аав ээжийн ачааг хөнгөлөлцөн, өөрсдөө ч эрт төлөвшин ухаажина. Олуулаа өссөн хүүхдүүдэд давуу сайхан чанарууд бий болдог аж.
Хариуцлага
Ах эгч байхын хариуцлагад аль багаас суралцана. Энэ нь өөрөө хичээж, дүү нараа үлгэрлэн дагуулахад байдаг гэнэм. "Хүн ахтай, дээл захтай"
Хүндэтгэл
Аав ээж, ах эгчээ хүн-дэлж, үгийг нь сонсож, хэлж сургах, хийж дагуулах бүхнийг сурч ухаажиж, дадацгаана. Зарим айлын хүүхдүүд бие биеэ хариуцан авч, үлгэрлэн дагуулж, сургаж хүмүүжүүлдэг байсан гэнэм. "Ах нь сургаж, дүү нь сонсдог".
Ажилсаг
Олон хүүхэдтэй айлд, идэж уухаа бэлтгэх, угааж цэвэрлэх, аав ээждээ туслах гээд хийх ажил мундахгүй. Тэр болгонд хөдөлмөрийн -хуваарь гарган, хэрхэн яаж хийхийг бие биедээ зааж сурган тусалдаг гэнэм. "Ажил хийвэл ам тосддог"
Хайр энэрэл
Хичнээн сайдалцаж, муудалцавч дотор сэтгэлдээ бие биенээ хайрлан, гэмшиж уучилна. Алив үйлдлийн зөв буруу нь бүгдийн нүдэн дээр хэлэлцэгдэн шийдэгддэг болохоор, болох болохгүй их ухаарлыг бие биедээ түгээж байдаг гэнэм. "Уруул дордойвч, элэг дордойдоггүй"
Өмөг түшиг
Амьдралын ээдрээт олон мөчид, жаргаж зовох тэр л цагт, төрсөн ах дүүс л бие биедээ түшиг болдог. Хар багаасаа хамтдаа өссөн болохоор хэн нь юунд гомдож, бас баярладгийг мэддэг болохоор, хэрэгтэй цагт хэрэгтэй үгийг тэд л бие биедээ хэлж, өр зүрхэндээ өрөөл бусдаас өмгөөлж хамгаална. "Хал нь гаднаа хайр нь дотроо"
Олуулаа байх сайхан
Монголчууд бид олуулаа байж, бие биедээ сайнаар нөлөөлж, жаргал зовлонгоо хамтдаа хуваалцаж, бие биенийгээ хайрлан халамжилж, дэмжиж байдагт бидний нэгэн онцлог байсан.
Гангар шаазан шиг хүүхдүүд
Өнөө цагт олон зүйл өөрчлөгдөж байна. Монголчууд олон хүүхэдтэй байхаас татгалзаж цөөхөн хүүхэдтэй байхыг эрмэлзэх болж. Энэ нь ажил ихтэй, зав муутай, амьдрал хэцүү, тэжээж чадахгүй, хүсээгүй жирэмслэлт, үр хөндөлт, хүйсийн харьцааны алдагдалт, ганц бие амьдрал, гэр бүл төлөвлөлт, салалт зэрэг олон зүйлээс шалтгаалж буй.
Олон хүүхэд гаргаад, сайнаар өсгөж, хүмүүжүүлж чадахгүйгээс, цөөхөн хүүхэдтэй байж тэдэндээ илүү сайн анхаарах хүсэл ч бас бий. Цөөхөн хүүхэдтэй байж тэднийгээ зөв өсгөж, сайн боловсрол эзэмшүүлж, сайн иргэд болгон төлөвшүүлж байгаа олон сайхан гэр бүл бий. Гэтэл цөөхөн хүүхэдтэй мөртлөө, өсгөж хүмүүжүүлж чадахгүй, зоргонд нь орхиж муугаар амьдруулж байгаа нэгэн ч бас бий.
Эрт дээр цагаас ганц хүүхэдтэй айлын хүүхдийг "гангар шаазан шиг" гэж зүйрлэдэг байсан. Ямартай ч ганц юм болохоор нь эрхлүүлнэ, дураар нь байлгана, хүссэн болгоныг нь биелүүлнэ. Эрхэлж эрхлүүлэхийн зааг дээр, бас л сайн муу олон байдал анзаарагддаг.
Дураараа
Хүссэн бүхнийг нь биелүүлээд байхаар, бүх л зүйл дээр зөвхөн өөрийн дураар байж болох юм гэж ойлгон, хэрэв дураар нь байлгахгүй бол зөрүүдлэнэ. Амьдралд бүх зүйл санасан хүссэнээр байдаггүй болохоор, аар саар бэрхшээлийн өмнө тэвдэх тохиолдол гардаг.
Аминчхан
Бүх зүйлээ зөвхөн өөрийн өмч гэж ойлгодог. Өөрийн тоглоомоо ч, өмссөн хувцсаа ч өрөөл бусдаас харамлана. Зөвхөн өөрийн зүйлээ анхаараад, өөр бусад зүйлийг хайхардаггүй болох гэмтэй.
Ганцаардмал
Гэрээс төдийлөн гарахгүй, өөр бусад хүүхэдтэй төдийлөн тоглохгүй болохоор өөрийн ертөнцтэй хэдий ч, баахан ганцаардмал болдог. Ийм байдал нь яваандаа бусадтай ярилцаж, өөрийгөө илэрхийлэн ойлгуулах, бусдыг хүндэтгэх чадвар дутмаг болгодог талтай.
Ганц хүүхдийнхээ төлөө үргэлж санаа зовж, өвдчих вий, муу юм тохиолдчих вий гэдэг айдас болгоомжлол цаг ямагт эцэг эхийг дагалдаж, хэт бөөцийлэн, эрхлүүлэх нь түгээмэл байдаг. Энэ нь зарим тохиолдолд өөрсдөд нь төдийгүй, үр хүүхдэд нь ч төвөгтэй байдал үүсгэх нь бий.
Эх, хүүхдийн төлөө
Саяхан нэгэн хэвлэл дээр, үр хөндөлтийн мэс ажилбар хийдэг эмнэлгүүд хэрхэн цэцэглэн хөгжиж, ашиг олж буй тухай дурьдаад, хэрэв монгол бүсгүйчүүд үр хөндөлтөөс татгалзсан бол Монголын хүн ам таван сая орчимд хүрэх боломжтой байсан тухай бичсэн байсан. Амьдрах аргагүй, боломжгүй, ядуу байна гэдэг шалтгаанаар өөрөөс төрсөн хүүхдээ, хогийн сав болон элдэв газар хаяж орхисон тухай жишээ баримтууд цөөрөхгүй байна. Амар хялбар аргаар амьдрахын тулд өөрийн эх орондоо болон гадаадад гарч, биеэ үнэлэн амьдарч байгаа монгол охид бүсгүйчүүдийн талаар мэдээллүүд ч цөөрөхгүй байна.
Энэ бүхнийг байх л ёстой зүйл мэтээр хүлээн авч, хаа хаанаа амьдрал ядуу бас хэцүү байна гэдэг шалтгаар энэ асуудлыг хайхрахгүй орхисоор байх гэж үү бид. Монголын төрд эх, хүүхдүүд ингэтлээ үнэ цэнэгүй болсон юм гэж үү. Эх орны хишгийн нэрээр энгийн олондоо зүгээр тарааж өгнө гэж сурталчлаад байгаа 1.5 сая төгрөгөө эх үрсдээ зориулах боломж байна. Монгол бүсгүйчүүд маань өөрийн эх орондоо хүүхдээ төрүүлж, энэ мөнгөөрөө амьдраг л дээ. Тэд элдэв аргаар мөнгө олох гэж зовж явахын оронд олон хүүхдүүд төрүүлж, тэднийгээ эрүүл саруул өсгөж, сайнаар хүмүүжүүлж, нялхарч эрхлүүлж сууг л дээ.
Өнөө цагт, өнгө мөнгөнөөс илүүтэй, монгол иргэдийнхээ үнэ цэнийг бий болгооч, хэмээн эрхмүүдэд сануулж байна аа. Үнэ цэнэтэй болсон монголчууд л хүсээд байгаа их мөнгө, хөгжлийг тань авч ирнэ гэхээс, хөрсөн доорх баялаг авч ирэхгүй ээ. Өнөөдөр төрж өсөж торниж байгаа хүүхдүүд Монголын ирээдүй, бас баялаг нь. Монголын үрс маш олон болтугай. Монгол бүүвэйн дуу бүү тасраг.
Г.Галбадрах http://www.niigmiintoli.mn/