Гар утастай адил хэрэглээ болсон уг картын хэрэглээ нэмэгдсээр байна. Соёлтой, дээр нь хялбар, хэмнэлттэй, гадаадад тооцоо хийж болно гээд дурдаад байвал их зүйл болно. Техник технологийн дэвшлийг төлбөрийн бэлэн бус төлбөр тооцоотой хослуулан ашиглах болсон өнөө үед интернетийн үйлчилгээгээр төлбөрийн картаар төлбөр тооцоо гүйцэтгэх шинэлэг үйлчилгээ манай оронд нэвтэрч байна. Монгол банкнаас төлбөрийн картын хэрэглээ хэр байгаа талаар хагас жил тутамд судалгаа явуулдаг юм байна.
Судалгааны дүнгээс нь харахад энэ тоо байнга өсжээ. Жишээ нь энэ оны эхний хагас жилийн байдлыг өнгөрсөн оны сүүлийн хагас жилийн байдалтай харьцуулахад 49.7 мянга буюу 2.6 хувиар өссөн байна. Карт идэвхтэй ашиглагчдын тоо 16.3 мянгаар нэмэгдэж. Энэ нь магадгүй банкнууд төлбөрийн картын төлбөр тооцоонд ашигладаг тоног төхөөрөмжүүдээ олшруулсантай холбоотой байх.
Жишээ нь бид "ПОБ терминал" буюу төлбөрийн картаар тооцоо хийх зориулалттай байгууллагуудад суурилуулдаг төхөөрөмж, "ПОБ терминал" буюу банкны төв түүний салбарууд дээр байршсан төлбөрийн картаар тооцоо хийх зориулалттай төхөөрөмж, "импринтер төхөөрөмж" буюу төлбөрийн картаар төлбөр тооцоо хийх зориулалт бүхий механик төхөөрөмж, "ATM" буюу банкны төв түүний салбарууд, байгууллагуудад суурилуулсан төлбөрийн картаар өөрөө өөртөө үйлчлэх зориулалт бүхий төхөөрөмжийг ашиглаж байна.
Үүнээс иргэд ПОС терминал болон АТМ-ийг илүүтэй ашиглаж байгаа харагддаг. Хэдий тийм ч хийгдсэн гүйлгээний мөнгөн дүнгээр тийм ч ихгүй байдаг гэж байсан. Аргагүй шүү дээ. Томоохон дэлгүүр. супер маркетыг үл тооцвол карт уншдаг үйлчилгээний газар гэж алга. Үнэтэй бараа зардаг "Меркури" зах, "Сарны титэм" зэрэг газарт банкны картаар тооцоо хийдэг нэг ч лангуу алга. Хэрэв хэрэглэгч юм авахыг хүсвэл ойролцоох ATM орох хэрэг гарна. Давхар давхар ажил болно. Энэ тухай бичихээр тэр карт уншигчийг нь авах мөнгө хаана байна гэх байх.
Төлбөрийн картаар нийт таван сүлжээгээр гүйлгээ хийдэг аж. Банк өөрийн гаргасан картыг ашиглан банкны өөрийн сүлжээгээр, МУ-ын өөр банкны сүлжээгээр хийгдсэн гүйлгээ хийнэ. Мөн гадаадын байгууллага эсвэл бусад банкуудаар дамжуулан гаргасан гадаадын картыг ашиглан өөрийн сүлжээгээр гүйлгээ хийж болдог. Үүнээс хамгийн эхэнд дурдсан банк өөрийн гаргасан картаар өөрийн сүлжээндээ гүйлгээ хийх нь их байдаг гэнэ. Сүүлийн үед карт хэрэглэгчид интернэт ашиглан худалдаа хийх болов.
Тэгэхдээ ганц өөрийн улсдаа ч бус гадаадын орнуудын интернэт хуудсаар аялж хүссэн бараагаа банкны картын тусламжтайгаар худалдан авах болсон. Тэгэхээр уг худалдаа нь "Төлбөрийн картын журамын дагуу картаараа санхүүгийн болон санхүүгийн бус гүйлгээгхийнэ гэсэн үг юм. 'Ийм төрлийн гүйлгээ жил ирэх тусам нэмэгдэж байсан бол яагаад ч юм өнгөрсөн оны сүүлийн хагас жилийг энэ оны эхний хагас жилтэй харьцуулахад буурсан дүн мэдээ гарсан байна.
Би саяхан нэг сайтаар орлоо. Тэгэхдээ тэр нь гадаадын сайт л даа. Оны эцсийн хямдрал гээд бүх л бараа бүтээгдэхүүнээ 50-70 хувь хямдруулсан байв. Эдгээр бараанаас хамгийн их анхаарал татсан нь даймонд буюу манайхаар алмаз юм. Алмазан шигтгээ бүхий ээмэг бөгж бүгд л хямдарсан харагдав. Энэ үнэ эмэгтэй хүн бүрийн анхаарлыг татахгүй өнгөрөх аргагүй байсан юм. Ажлынхаа хүүхнүүдтэй нийлэн сонголтоо хийж эхэллээ. Гэтэл манай нэг менежер гаднаас орж ирэн биднийг юу сонирхож буйг асуулаа. Хэллээ. Гэтэл та нарт наад худалдаа чинь ямар ч ажиг, сэжиг төрүүлэхгүй байна уу. Хямдрал ихээр зарлах нь банкны хадгаламжийн хүү өсдөгтэй адил аюултай хэмээн тайлбарлав.
Энэ нь нэг бол хуурамч сайт байж мэднэ, нэг бол хулих бараа зарж байж болохыг хэлж тайлбарлалаа. Та сугалаанд хожлоо энэ тэр гэж хүний мөнгө хулхиддагтай адил ийм төрлийн залилангийн хэрэг ихээр гардаг болжээ. Хэрэглэгч тухайн сайтын нөхцөлийн дагуу бараагаа захиалан банкны картын дугаар болон нууц кодоо хийгээ л бол мөнгөө залилууллаа гэсэн үг. Эсвэл нэг ам.долларт ч хүрэхгүй барааг 50-100 дахин үнээр борлуулж бас болно.
Иймд биднийг хий хоосон зүйлд итгэхгүй байхыг зөвлөв. Сонголтоо хийж ядан бужигналдаж байсан хүүхнүүд маань бүгд дуугүй тарцгаасан юм. Тэгэхдээ дандаа тэгж азгүйтнэ гэж юу байхав. Ийм төрлийн залилан багагүй байдаг бололтой. Монголбанкнаас хийсэн судалгаагаар зарим тоо баримтыг дурджээ.
"Залилангийн гүйлгээ"
2010 оны эхний хагас жилийн байдлаар нийт 67.2 сая төгрөгийн залилангийн гүйлгээ хийгджээ. Гүйлгээний дүнгийн 61.5 сая төгрөг буюу 98 хувь нь бэлэн бусаар хийгдсэн байна. Харин 1.2 сая төгрөгийн залиланг бэлэн мөнгө гаргаж авах замаар хийжээ. Интернет, ПОС терминал, ATM төхөөрөмжөөр хийгдсэн залилангийн гүйлгээнүүд ихэвчлэн алдагдсан, гээгдсэн карт болон интернэт ашиглан хийсэн гүйлгээ эзэлж байна.
Түүнчлэн ПОС терминалаар бэлэн бусаар гээгдсэн алдагдсан карт ашиглан хийгдсэн залилангийн гүйлгээ 48.3 хувийг эзэлж байна. Харин интернетээр 48.3 хувийг, ATM төхөөрөмжөөр 1.7 хувийг бэлэн мөнгө гаргах гүйлгээ гээгдсэн картаар ПОС терминалаар 100 хувийг тус тус эзэлж байгаа нь банкны зүгээс КҮБ-ын картын үйлчилгээний чанарыг сайжруулах, интернет гүйлгээг хийхэд картын мэдээллийг гүйцэд шалгах, программ хангамжийн боловсруулалтыг сайжруулах шаардлага зүй ёсоор црган гарч буйг харуулж байна.
Банкны карт эзэмшигчдээс картаар хийсэн төлбөр тооцоонд суутгадаг шимтгэл мөн сүлжээнээс хамааран суутгагддаг шимтгэлүүд өндөр байна гэсэн санал ирж байжээ. Дотоодын картын төлбөр 5-20 мянган төгрөг, жилийн хураамж нь 2-20 мянган төгрөг байдаг. Заавал байлгах картын үлдэгдэл мөнгө 0.5-50 мянган төгрөг харин гадаад карт 10-20 ам.доллар, жилийн хураамж 10-30 ам.доллар, заавал байлгах үлдэгдэл 5-100 ам.доллар, нэгж гүйлгээний шимтгэл мөнгөн дүнгийн 0.1-0.3 хувь байдаг аж. Бэлэн мөнгө гаргах үйлчилгээний шимтгэл 0-0.3 хувь байна.
Банкуудтай байгуулсан хамтран ажиллах гэрээний дагууу төлбөрийн картын банк хоорондын клирингийн үйлчилгээний шимтгэлийг нэг гүйлгээ тутамд 500төгрөгийн шимтгэлтэй байхаар тогтоож, шимтгэлийн орлогын 70 хувийг илгээгч банкнаас, үлдсэн 30 хувийг хүлээн авагч банк авдаг аж. Монголбанкны төлбөр тооцооны төв нь банк хоорондын төлбөрийн картын нэгдсэн сүлжээний үйл ажиллагааг дэмжих зорилгоор гүйлгээний шимтгэл авдаггүй гэж байсан. Одоогийн байдлаар манай улсын арилжааны 11 банк төлбөрийн картын үйлчилгээ үзүүлдэг хэдий ч "ХААН", "ХХБ", "Голомт" банкны гэсэн үндсэн гурван сүлжээгээр дамжуулан төлбөрийн картын төлбөр тооцоог хийж байна. Энэ нь өсөн нэмэгдэж буй хэрэглээг бүрэн хангаж чадахгүй байна.
Энэхүү хэрэглээг зохицуулах, нэгдсэн сүлжээгээр хангах, үр дүнг бодитой байлгах, тооцоолох зорилгоор Монголбанкны Ерөнхийлөгчийн 440 тоот тушаалаар "Төлбөрийн картын журам"-ыг баталж, мөрдлөг болгох болсон байна. Уг журмын хүрээнд өнгөрөгч тавдугаар сарын 15-ний өдрөөс эхлэн төлбөрийн картын гүйлгээг банк хооронд 24 цагаар тасралтгүй дамжуулдаг клирингийн үйлчилгээг нэвтрүүлэх зорилгоор түүний эрх зүйн орчинг бүрдүүлж, банк хоорондын төлбөрийн картын төлбөр тооцоог Монголбанкны Төлбөр тооцооны төвөөр дамжуулан ХААН, ХХБ-тай хийж байна.
Цаашид дээрх банкуудаар дамжуулан тэдгээрийн сүлжээг ашиглагч шууд бус оролцогч банкууд болон "Голомт" банкийг картын клирингийн үйлчилгээнд хамруулахаар ажиллаж байгаа аж. Харин банкны карт эзэмшигчдийн тоо буурсан тухай дээр дурдсан билээ. Энд тоо дурдахад ХХБ-ны карт эзэмшигчдийн тоо 148 мянган буюу 57.4 хувиар буурчээ. Харин чухам яагаад гэдэгт тайлбар өгч чадахгүй нь. "Анод" банк татан бууснаар төлбөрийн карт эзэмшигчгүй болсон зэрэг нь ерөнхий тоо буурахад хүргэжээ.
Э.Билгүүн